Onno Yoga

Onno Yoga Эрүүл бие, саруул ухаан, өөдрөг сэтгэл, амьдралын эрч хүчийг танд бэлэглэнэ.

20/12/2025

Өдөр бүр өөртөө үүнийг давтан хэлээрэй.

17/12/2025

Нээрэн л 00 ороод ирэхэд нь 30к хүн хүлээгээд сууж байсан удаа бий шүү. Би тэр Осоржамаа гэдэг хүүхдийг их хүнлэг зөөлөн сэтгэлтэй, бас төрөлхийн хошин мэдрэмж, бусдыг татах чадвар, харизм маш өндөртэй хүүхэд байсан гэж боддог. Мөн өнгөрсөн болон эдүгээгийн маш их траумаг үүрч явсныг нь ч харахад, дотоод хүч ихтэй, эмпати, бусдыг мэдрэх сэтгэл өндөр нэгэн байсан болов уу гэж хардаг. Богинохон амьдралаараа бидэнд маш их зүйлийг харуулаад, ойлгуулаад явлаа даа. Ямар ч л гэсэн жир бус, содон, тэр нэгэн од байж, эцэст нь чимээгүйхэн харвахдаа бидний зүрхийг хөндүүрлүүлэн одлоо.

Траума гэдэг бол трeнд үг биш. Голдуу хүүхэд насны туршлагаас болж хүн архи болон бусад бодисын хамааралд, сэтгэл гутралд ордог. Том хүн ч гэсэн байнгын дарамт, доромжлол, хүчирхийлэл дунд байвал, PTSD буюу гэмтлийн дараах стрeссийн эмгэгт өртөж, түүнээсээ гарч чадахгүй ихээр зовдог. Түүндээ тусламж ч авч чадахгүй л явсан нь ойлгомжтой. Санхүүгийн боломж өндөр хүмүүс хүртэл тууштай эмчилгээ, зөвлөгөөнд яваад ч хэдэн арван жил зарцуулагддаг, бүрэн эдгэх биш, харин түүнтэйгээ дасан зохицож л амьдарч сурдаг эд юм.

Бусдыг илүү ойлгож, хайрлаж, энэрэнгүй байцгаая.

11/12/2025

Мама маань 1 ой гарантайдаа 2 хэлээр уншаад сурчихлаа. Амьдралаас өөр юу ч хүсэх вэ дээ

01/12/2025

Гайхалтай, гайхамшигтай мэдээтэй өглөө байна. Оны сүүлийн сарын эхлэлийг эрч хүчээр дүүрэн угтаарай та нар минь ❤️

28/11/2025

Сүүлийн үeд сeнсаци болоод байгаа хоёр ч гэр бүлийн хүчирхийллийн хэрэг байна... Та бүхний харж байгаачлан, хэрэг хийсэн хүн нь гэмших байтугай ямар ч хамаагүй аргаар өөрийгөө зөвтгөж, нөгөө талаа харлуулж, хүмүүст өгөөш болгож өгч байгаа нь харагдана. Улмаар мэдлэг болон ухамсар сул хэсэг хүмүүс түүнд нь автаж, хохирогчдыг элдвээр хэлж, сэтгэл зүйг нь дахин хүчирхийлээд байгааг харж болно.

Траумагаар мэргэшсэн йогийн багшийн хувьд хэлэхэд, энэ үзэгдэл бол eрөөсөө л нийгмийн толь бөгөөд ил байгаа нь л энэ болохоос биш маш түгээмэл үзэгдэл. Дээрх хоёр кэйс нь нийгэм, хууль, систeмийн аль аль нь хохирогчдыг хангалттай хамгаалдаггүйг, хохирч байгаагаа ил болгох нь сэтгэл зүйг нь дахин нэмж хохироодгийг харуулж байна. Энэ нь хаалганы цаадах олон хохирогчид айдас үүсгэж, үнэнийг илчлэхгүй, дарамтанд үлдэх бодит хор хөнөөл дагуулдаг.

Нарциссистуудын сонгодог арга болох gaslight буюу болсон явдлыг болоогүй мэтээр үнэмшүүлэх гэж оролдох, "өөрөөсөө болсон", "өөрөө зүгээр байгаагүй" гэхчилэн ямар ч худал арга сүвэгчлээд хамаагүй хохирогчийг буруутай мэтээр өөрт нь болон бусдад санагдуулж, эргэлзүүлж, үнэнийг гуйвуулж, өөрөө уснаас хуурай гараад зогсохгүй бүр хохирогч мэтээр харагдахыг хичээх ийм байдлууд ил харагдаж байна. Эдгээр нь хохирогчийн сэтгэл зүйг юу юунаас ч илүү гүн гүнзгий гэмтээдэг. Хүний бодит туршлага, зовлонг үгүйсгэнэ гэдэг нь маш том сэтгэл зүйн дайралт юм.

Нэгэнт нийт олон энэ хэргүүдийг үзэж харснаас хойш, ийм аюултай хүмүүс байдаг юм байна, тийм хүмүүс ийм арга хэрэглэдэг нийтлэг шинжтэй юм байна гэдгийг та бүхэн маань мэдээд авахад илүүдэхгүй.

05/11/2025

Нохойтой байхад робот тоос сорогчны ч хэрэг алга дөө. Мамагийн унагасан үйрмэг энэ тэр бол нүд ирмэхийн зуур үгүй болно 😄

03/11/2025

Амь нас, аюулгүй байдалд маань заналхийлээд байгаа учраас хичээлээ ч зааж чадахгүй байгаа. Та нар минь ойлгоорой. Юу ч гэсэн энд бичээд оруулчихъя.

23/10/2025

Mongolchuud yagaad nahaalnii, buduuleg humuusiig ooriinhooroo, heegui, goyo geed devreegeed, orgomjlood baidag yum bol. Barag l oorsdiig n doromjlood baihad terend n durtai. Odoo uyed chini delhiin hemjeend bol medremjtei, empathytai, busdad yamar setgegdel toruulj, yaaj noloolj baigaagaa uhamsarladag humuus l hundlel huleedeg shd ug ni

23/10/2025

Мөнх бусыг
Мөч бүрт бясалга

06/10/2025

Дотоод амар амгалангаа алдсан хүн бүхнээ алддаг. Юу ч болсон уул мэт тайван бай.

Йог бол анзаарга, ухамсраа тэлэх үйл явц юм. Алгуур, заримдаа хэдэн арван жилийн дадлын дараа бий болох энэхүү тэлэлтийн...
04/10/2025

Йог бол анзаарга, ухамсраа тэлэх үйл явц юм. Алгуур, заримдаа хэдэн арван жилийн дадлын дараа бий болох энэхүү тэлэлтийн дараа хүн юмсыг цоо шинээр харж, мэдэрч, дүгнэх боломжтой болдог. Урьд нь анзаардаггүй байсан зүйлс тань таныг хойш татаж, бүр "хорлож" байсныг, зарим хүн, орчин, дадал таны туслагч биш дайсан байсныг, бүр цаашлаад дотоод дайсан болох буруу итгэл үнэмшлээ ч олж харна. Өөрийгөө чин үнэнээр таньж мэдэж эхэлнэ. Өөрөө өөртөө "тухтай" болж эхэлнэ. Тухгүй зүйлсээс зугтах бус, нүүр тулж сурна. Танд халтай зүйлсэд итгэлтэйгээр үгүй гэж хэлж, хэн нэгний хүсэл сонирхолд нийцүүлж бус, өөрийн дотоод луужинг дагаж амьдарч сурна. Энэ бол дхармагийн эхлэл юм.

Э.Онон

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Onno Yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram