01/05/2026
ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ҮҮСГЭГЧИЙН ТАРХАЛТЫГ ТОГТООХ ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.
🔸Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв нь Флоридагийн Их Сургууль-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны эктопаразит болон эктопаразитаар дамжих халдварын үүсгэгчийн тархалтыг тогтоох судалгаа”-ны хүрээнд хээрийн тандалт, судалгааны ажлыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүд хамтран амжилттай зохион байгууллаа.
🔸Тус судалгааны ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Тарагт, Хайрхандулаан, Нарийнтээл, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт сумдын сонгогдсон цэгүүдэд гүйцэтгэж 4000 гаруй хачиг цуглуулсан.
🔸Судалгааны хүрээнд хачиг цуглуулах, зүйлийн бүрдлийг тодорхойлох, тархалтыг тогтоох, мөн хачиг болон хачгаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлэх зорилготой судалгааны ажил хийгдлээ.
🔸Өвөрхангай аймгийн хэмжээнд хийгдсэн тандалт судалгаагаар 3 сумын 5 секторын 15 цэгт газраас нийт 262 хачиг цуглуулсан бөгөөд үүнээс бэлчээрийн орчноос Dermacentor nuttalli 251, хад асганы орчноос Haemaphysalis төрлийн 11 хачиг тус тус байна.
🔸Цуглуулсан сорьцод хачгийн популяцийн судалгааг хийж, цаашид хачгаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлэх молекул биологийн шинжилгээнд хамруулахаар лабораторид хүлээлгэн өгөөд байна.
🔸Энэхүү судалгаа нь Монгол орны хачгийн тархалт, зүйлийн бүрдэл, тэдгээрээр дамжих халдварт өвчний эрсдэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.