МОНГОЛЫН СУМЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН СУМЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР-СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

03/05/2026
03/05/2026
Глобаль сангийн дэмжлэгтэй “СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮВШИНД БЭХЖҮҮЛЭХ”  хөтөлбөрийн хү...
02/05/2026

Глобаль сангийн дэмжлэгтэй “СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮВШИНД БЭХЖҮҮЛЭХ” хөтөлбөрийн хүрээнд ЗАВХАН аймгийн 6 сумдын Эрүүл мэндийн төвүүдийн сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудад дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

Глобаль сангийн дэмжлэгтэй “СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮВШИНД БЭХЖҮҮЛЭХ”  хөтөлбөрийн хү...
02/05/2026

Глобаль сангийн дэмжлэгтэй “СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮВШИНД БЭХЖҮҮЛЭХ” хөтөлбөрийн хүрээнд БУЛГАН аймгийн 12 сумдын Эрүүл мэндийн төвүүдийн сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хийж буй ажлуудын удирдлага зохион байгуулалт, эрсдэлт бүлгийн судалгаа, сүрьеэгийн болон бусад төрлийн шинжилгээний сорьц тээвэрлэлтийн байдал, сүрьеэгийн өвчлөл, эмчилгээ, хяналт, хавьталын хяналт, бүртгэл, эрт илрүүлгийн үзлэгийн чанар, үр дүн, сүрьеэгээс урьдчилан сэргийлэлтийн талаар хийж буй үйл ажиллагаануудад дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

ЭМЯ-тай хамтран "Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бидн...
16/04/2026

ЭМЯ-тай хамтран "Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бидний оролцоо" уулзалт, хэлэлцүүлгийг 4 сарын 13-15-ны өдрүүдэд МСЭМХ-ны 21 аймаг дахь Салбар хорооны дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж, эрх зүйн орчин болон тулгамдаж буй асуудлуудаар санал солилцов.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР 🌍🩺 Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхий даяар Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэ...
07/04/2026

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР 🌍🩺
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхий даяар Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 онд байгуулагдсантай холбогдуулан 1950 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

2026 онд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Эрүүл мэндийн төлөө хамтдаа – Шинжлэх ухааны талд зогсъё” уриан дор тэмдэглэж байна. Уг уриа нь нотолгоонд суурилсан анагаах ухаан, шинжлэх ухаанд итгэх итгэл, хамтын оролцооны ач холбогдлыг онцолж буйгаараа онцлог юм.

Эрүүл мэндээ хамгаалах 5 зөвлөмж
☑ Эрүүл, тэнцвэртэй хооллох
Илчлэг, шим тэжээлийн зохистой харьцааг хангаж, жимс, ногооны хэрэглээг нэмэгдүүлэх.
☑ Өдөр бүр дор хаяж 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх
Алхах, дасгал хийх, спортоор хичээллэх нь зүрх судасны болон бодисын солилцооны өвчнөөс сэргийлнэ.
☑ Стрессээ зөв зохицуулж, хангалттай унтаж амрах
Насанд хүрэгчид өдөрт 7–8 цагийн чанартай нойр авах нь дархлааг дэмждэг.
☑ Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах
Өвчнийг эрт илрүүлснээр эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх боломжтой.
☑ Хорт зуршлаас татгалзах
Тамхи, согтууруулах ундаа болон бусад хорт хэрэглээнээс зайлсхийх нь эрүүл амьдралын үндэс юм.
Дэлхийн эрүүл мэндийн өдөр нь хүн бүрийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарахыг уриалдаг чухал өдөр юм. Эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлснээр бид өвчнөөс урьдчилан сэргийлж, амьдралын чанараа дээшлүүлэх боломжтой.

Address

Namyanju Str
Bayandzürh
13335

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30

Alerts

Be the first to know and let us send you an email when МОНГОЛЫН СУМЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share