Otoch Mandal Orhiin Emneleg

Otoch Mandal Orhiin Emneleg Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Otoch Mandal Orhiin Emneleg, Hospital, Номгон, Bayanhongor.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэгт урьдчилан сэргийлэх хийгдлээ. Өртөө:1. Эмчийн үзлэг2. Амны хөндий 3. Нүдний урьдч...
30/10/2024

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэгт урьдчилан сэргийлэх хийгдлээ.
Өртөө:
1. Эмчийн үзлэг
2. Амны хөндий
3. Нүдний урьдчилан сэргийлэх үзлэг
4. Нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа
5. Витаминжуулалтанд хамруулж ажиллалаа.

7 ,15 настайд хийгддэг товлолын “Сахуу татран” вакцины дархлаажуулалтанд харьяа сургуулиудын 7 болон 15 настай хүүхдүүди...
24/10/2024

7 ,15 настайд хийгддэг товлолын “Сахуу татран” вакцины дархлаажуулалтанд харьяа сургуулиудын 7 болон 15 настай хүүхдүүдийг хамруулж байна. Харьяа сургуулиуд:
-Номундалай цогцолбор сургууль
-Баян-Ойт сургууль
-Төгс Алгоритм сургуулиудын хүүхдүүд хамрагдана.

Ахмадын асрамжын газарт урьдчилан сэргийлэх үзлэг хийгдлээ. Тус үзлэгээр:-Эмчийн үзлэг-Зүрхний цахилгаан бичлэг-Витаминж...
24/10/2024

Ахмадын асрамжын газарт урьдчилан сэргийлэх үзлэг хийгдлээ. Тус үзлэгээр:
-Эмчийн үзлэг
-Зүрхний цахилгаан бичлэг
-Витаминжуулалт
-Нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа
-Дархлаажуулалтанд хамрууллаа.

15/10/2024

ИРГЭДИЙН АНХААРАЛД‼️‼️‼️
Лавлагаа шатлалын болон хувийн эмнэлгийн эмчид үзүүлж карт дээрээ эмчилгээ бичүүлж авсан бол жороо тэр эмчээрээ бичүүлнэ. Таны эмчлэгч эмчийн бичиж өгсөн эмчилгээ, эмийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хуулж бичихгүй!!!
Та лавлагаа шатлалын болон хувийн эмнэлгийн эмчид үзүүлж эм, эмчилгээ бичүүлж авсан бол дараах зүйлс жор дээр байгаа эсэхийг нягтлаад дутуу бол тухайн эмчээсээ шаардаж, бүрэн бичилттэй жор бичүүлж авч, нааш цааш явах чирэгдэлгүйгээр эмийн санд очиж үйлчлүүлээрэй.
1. Он сар өдөр
2. Овог нэр бүтнээрээ
3. Онош, код
4. Эмчилгээг монгол латинаар хольж бичсэн эсэх
5. Эмнэлгийн нэр, тамга
6. Эмчийн тамга, гарын үсэг
7. Нэг жор дээр 3-с илүү эм бичигдээгүй байх.
Стандартын дагуу бичсэн жороор эмийн сангийнхан асуудалгүй үйлчилнэ.
‼️ХУВИЙН ЭМНЭЛЭГ, ЛАВЛАГАА ШАТЛАЛЫН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫН БИЧСЭН ЭМЧИЛГЭЭГ ӨРХИЙН ЭМЧ НАР БИЧИХГҮЙ ТУЛ ТА ТУХАЙН ҮЗҮҮЛСЭН ЭМЧЭЭСЭЭ БҮРЭН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АВНА УУ.‼️

"СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР"-ийг жил бүрийн 10 дугаар сарын 10-нд дэлхийн нийтээр тус  өдрийг тэмдэглэдэг уламжлал тог...
10/10/2024

"СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР"-ийг жил бүрийн 10 дугаар сарын 10-нд дэлхийн нийтээр тус өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтоод 32 дэх жилтэйгээ золгож байна.
Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1992 онд анх санаачилсан энэхүү өдөр нь НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтад багтдаг.
Энэ утгаараа дэлхий дахинд өндөр ач холбогдол өгдөг.
Манай улсын тухайд 2011 оноос уг санаачилгад нэгдсэн бөгөөд энэ жил 13 дэх удаагаа тэмдэглэх гэж байна. Уг өдрийн гол зорилго нь сэтгэцийн эрүүл мэндийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, үүнд хувь нэмрээ оруулах явдал гэж ДЭМБ тодорхойлжээ.

"СЭТГЭЦ ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ"

10/10/2024

1, 10, 4-р багуудын Анхны нэмэгдэл хоолонд орох 6 сартай хүүхэдтэй эцэг, эхчүүдийн анхааралд❗️❗️❗️
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагт “Оточ мандал” Өрхийн эрүүл мэндийн төвд сургалт зохион байгуулагдах тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу .

Жич: Хүүхдийн өөрийн хэрэглэдэг аяга болон халбага, алчууртай (хувийн бэлтгэлээ хангаж) ирнэ үү.

👩‍⚕️АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САР-ЫГ УГТАН УРЬДЧИЛАН ҮЗЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.👉Нийгмийн эрүүл мэндийг дэмжих ...
09/10/2024

👩‍⚕️АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САР-ЫГ УГТАН УРЬДЧИЛАН ҮЗЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
👉Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ыг угтан 1,4 10-р багийн ахмад настнууд хамрагдлаа.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр
- Лабораторийн шинжилгээ
- Томуугийн эсрэг вакцин
- Хэвлийн ЭХО
- Зүрхний цахилгаан бичлэг
- НЭМ-ийн сургалт сурталчилгаа витаминжуулалтад хамруулж, Эмийн зохистой хэрэглээ, Артерийн даралт ихсэх өвчний талаар сургалт зохион байгуулж нийт -230 ахмад настан хамрагдлаа. Хүрэлцэн ирсэн Ахмадуудаа баярлалаа 🥰✅

02/10/2024

1,4,10 багийн ахмад настнууд урьдчилан сэргийлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдана уу.

26/09/2024

Ахмадын баярыг угтаж “Оточ мандал” ӨЭМТ-д 9сарын30-
10 сарын 4-ны хооронд ахмад настан буюу эмэгтэй 55 наснаас дээш, эрэгтэй 60-с дээш насны ахмадууддаа урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ.
Үүнд:
1-Өртөө эмчийн үзлэг /хөнгөлттэй эм, дотрын үзлэг/
Номгон 1-р баг, Рашаант 10-р багийн үзлэг хариуцсан эмч Б.Мөнхэнхжин “5 номерын өрөө”
-9сарын30
-10сарын1
-10 сарын2 үзнэ.
Угалз 4-р багийн үзлэг хариуцсан эмч:С.Адъяа “3 номерын өрөө”
10 сарын 3
10 сарын 4 үзнэ.
2-р өртөө Шинжилгээ /Эмчийн заалтаар/
-Зүрхний цахилгаан бичлэг
Хариуцсан эмч: С.Лхамдулам
Сувилагч: Д.Оюун "7 номерын өрөө"
Хэвлийн ЭХО: Эмч Д.Долгормаа
Сувилагч Т.Ганчимэг "13 номерын өрөө"
3 өртөө: Оношилгоо
Лаборант М.Хишигбуян "2 номерын өрөө"
-Хавдрын маркер
-Сахар
4 өртөө: Дархлаажуулалт /томуугийн вакцин/
Вакцинатор сувилагч Ш.Ариунзаяа "9 номерын өрөө"
5 өртөө: Мэдээ мэдээлэл, витаминжуулалт
Нийгмийн эрүүл мэндийн ажилтан: Б.Долгормаа "5 номерын өрөө"

Ахмад настны урьдчилан сэргийлэх үзлэг 9 сарын 30 өдрөөс 10 сарын 4 хооронд өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулагда...
26/09/2024

Ахмад настны урьдчилан сэргийлэх үзлэг 9 сарын 30 өдрөөс 10 сарын 4 хооронд өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулагдах тул 1,4,10 багийн эмэгтэй 55 дээш, эрэгтэй 60-с дээш насны иргэд та бүхэн үзлэгийн хуваарийн дагуу үзлэгт идэвхтэй хамрагдана уу.

ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙГДЭЖ БАЙНА📣📣📣ХАМРАГДАХ ХҮМҮҮС:✅6 сартайгаас 5 настай хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвш...
19/09/2024

ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙГДЭЖ БАЙНА📣📣📣
ХАМРАГДАХ ХҮМҮҮС:
✅6 сартайгаас 5 настай хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн хийнэ.
✅Архаг хууч өвчтэй, хэвтрийн өвчтөн, 65-аас дээш насны ахмад настан, жирэмсэн эх (эрсдэлт бүлгийн хүн ам) хамрагдана.
ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ.

Address

Номгон
Bayanhongor
64093

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Otoch Mandal Orhiin Emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category