Youth Power BKHR- UMG

Youth Power BKHR- UMG YOUTH POWER 2025 BAYANKHONGOR

04/12/2025

Teen Хуралдай 2025 чуулганы хамгийн сэтгэл догдлуулсан мөчөөс…
21 аймгаас ирсэн манлайлагч хүүхдүүд Баянхонгор аймгийн дууг дуулсан нь.

Монгол улсын хэмжээнд Youth Sustainability Corps - Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус -с зохион байгуулдаг “Teen Хур...
04/12/2025

Монгол улсын хэмжээнд Youth Sustainability Corps - Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус -с зохион байгуулдаг “Teen Хуралдай” байгальд ээлтэй залуусын чуулган 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа.✨

Их эзэн Чингисээс эхтэй Их Хуралдайн зарчмаар хэлэлцэн хуралддаг тус чуулган 11-р сарын 29-өөс 12-р сарын 02-ны өдрүүдэд эх орны дөрвөн зүг, найман зохисоос хуран чуулсан байгальд ээлтэй 90 оролцогчид, 9 чиглүүлэгчтэй амжилттай зохион байгуулагдлаа.

1000 орчим байгальд ээлтэй залуус өргөдлөө илгээснээс шилдэг манлайлагч нараас 90 хүүхэд шалгарснаас Баянхонгор аймгийн Төгс Алгоритм сургуулийн 11-р ангийн сурагч M. Билгүүнцогт, Д. Оюун-Эрдэнэ, Номундалай ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Г. Ганболор нар тус тус шалгаран оролцсон билээ.
Мөн уг Хуралдайн чиглүүлэгчээр Э.Дөлгөөн, хэлмэрчээр Ө.Должинсүрэн нар өөрсдийн сэтгэл зүрхээ зориулан оролцлоо.💟

Mongol Ecology Center - Монгол Экологи Төв
EU Delegation to Mongolia

Тэнцсэн хүүхдүүддээ баяр хүргэе ❤️👏🏻
19/11/2025

Тэнцсэн хүүхдүүддээ баяр хүргэе ❤️👏🏻

"MINI YOUTH POWER IN JARGALANT" чуулганы  ерөнхий зохион байгуулагчдыг танилцуулж байна. 🙌✨
02/05/2025

"MINI YOUTH POWER IN JARGALANT" чуулганы ерөнхий зохион байгуулагчдыг танилцуулж байна. 🙌✨

"MINI YOUTH POWER JARGALANT " ✨💜
02/05/2025

"MINI YOUTH POWER JARGALANT " ✨💜

26/03/2025
26/03/2025

YOUTH POWER BKHR 2025

Улаан бурхан өвчний тархалтын улмаас хамтран зохион байгуулах боломжгүй болсон хэдий ч тус тусын аймагтаа YOUTH POWER  ч...
17/03/2025

Улаан бурхан өвчний тархалтын улмаас хамтран зохион байгуулах боломжгүй болсон хэдий ч тус тусын аймагтаа YOUTH POWER чуулганаа зохион байгуулна. Хугацааны хувьд Баянхонгор аймаг 3 сарын 22нд зохион байгуулагдана. Өмнөговь аймаг нь өвчний тархалт намдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшилсон болно.
Нэмэлт өргөдөл хүлээн авах линк: https://forms.gle/pvTkoRNhjs7kyJye9

📌МЭДЭГДЭЛӨмнөговь аймагт “УЛААН БУРХАН” өвчний хурдацтай дэгдэлт гарсны улмаас Өмнөговь, Баянхонгор аймгууд хамтран “You...
17/03/2025

📌МЭДЭГДЭЛ
Өмнөговь аймагт “УЛААН БУРХАН” өвчний хурдацтай дэгдэлт гарсны улмаас Өмнөговь, Баянхонгор аймгууд хамтран “Youth Power BKHR - UMG” чуулганыг зохион байгуулах боломжгүй боллоо.
✅ТИЙМЭЭС
- Өмнөговь болон Баянхонгор аймгууд “Youth Power” байгальд ээлтэй залуусын чуулганыг өөрсдийн аймагт тус тусдаа зохион байгуулна.

- Өмнөговь аймаг товлосон хугацаа буюу 2025.03.22-нд өвчний улмаас Баянхонгор аймагт очих боломжгүй болсон учир ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЧУУЛГАН ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛОГДСОН БОЛНО.

- Өмнөговь аймгийн чуулганы хугацаа тодорхой болмогц өргөдөл явуулж тэнцсэн Өмнөговь аймгийн 40 сурагчид мэдэгдэж, дахин шалгаруулалт авалгүй үнэ төлбөргүй хамруулна.

- Мөн илүү дэлгэрэнгүй зүйлсийг утcаар болон Email хаягаар холбогдон мэдэгдэнэ.🙌

Өмнөговь аймгийн “Youth Power” албан ёсны цахим хуудас⬇️
https://www.facebook.com/share/15cGQfiq1r/?mibextid=wwXIfr

🔈🔈🔈МЭДЭГДЭЛ🔈🔈🔈Та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. YOUTH POWER чуулган нь Баянхонгор болон Өмнөговь аймгуудын хамтарсан байг...
17/03/2025

🔈🔈🔈МЭДЭГДЭЛ🔈🔈🔈
Та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. YOUTH POWER чуулган нь Баянхонгор болон Өмнөговь аймгуудын хамтарсан байгальд ээлтэй залуучуудын чуулган болохоор төлөвлөгдсөн байсан. Харамсалтай нь Өмнөговь аймагт “УЛААН БУРХАН” өвчний хурдацтай дэгдэлт гарсан. Иймд аль аль талын эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэн Өмнөговь болон Баянхонгор аймгууд хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдэж байна.

⏳Ийнхүү 2025 оны Youth Power Bayankhongor & Umnugovi өргөдөл хүлээн авах хугацаа дуусаж албан ёсоор хаагдлаа.😎 Өргөдөл и...
15/03/2025

⏳Ийнхүү 2025 оны Youth Power Bayankhongor & Umnugovi өргөдөл хүлээн авах хугацаа дуусаж албан ёсоор хаагдлаа.😎 Өргөдөл илгээсэн залуучууддаа баярлалаа мөн амжилт хүсье.🫰

Өргөдлийн хариу гармагц бид албан ёсоор цахим хаягуудаараа дамжуулан мэдэгдэх болно. Тэнцсэн,тэнцээгүй үл хамаарч бүгдэд нь хариуг 03-р сарын 16-ны дотор мэйл хаягаар илгээх болно шүү. ✌️

Жич:(Өргөдлөө явуулж амжсангүй, мөн техникийн асуудлаас болоод явуулж чадаагүй, гацсан, мартсан гэх тайлбар шалтгаануудыг хүлээж авахгүй болно.)👌

Youth Sustainability Corps - Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус
Mongol Ecology Center - Монгол Экологи Төв

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа⬇️✅2025.03.15 23:59 цаг хүртэл✅ӨРГӨДЛИЙГ доорх холбоосоор хүлээн авна.Өмнөговь аймаг (...
15/03/2025

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа⬇️
✅2025.03.15 23:59 цаг хүртэл
✅ӨРГӨДЛИЙГ доорх холбоосоор хүлээн авна.
Өмнөговь аймаг (2025.03.15) - https://forms.gle/pVntkzZqrq5Aht9aA
Баянхонгор аймаг (2025.03.15) - https://forms.gle/Rkat1dTvrZrrpeZq8
“Youth Power BKHR - UMG 2025” чуулган зохион байгуулагдах хугацаа, байршил: 2025.03.22 Баянхонгор аймагт
📍Өргөдлийг зөвхөн дээрх холбоосоор илгээх ба имэйл болон өөр хэлбэрээр илгээсэн өргөдлийг хүлээн авахгүй болохыг анхаараарай.
📍Арга хэмжээний үеэр оролцогчдын хоол болон холбогдох зардлуудыг мөн Өмнөговь аймгаас оролцогчдын замын зардал, буудлыг хөтөлбөрийн зүгээс гаргах болно.
📍Шалгарсан оролцогчид руу 3 сарын 16-ноос хойш бүртгүүлсэн имэйл болон гар утасаар холбогдох тул имэйл хаягаа тогтмол шалгана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:
90300026, 96464499
ХҮН БҮРД БОЛОМЖ БИЙ🔥
Mongol Ecology Center - Монгол Экологи Төв
Youth Sustainability Corps - Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус



#Залуучуудынтогтвортойхөгжлийнкорпус

Address

Bayankhongor
Bayanhongor
64101

Alerts

Be the first to know and let us send you an email when Youth Power BKHR- UMG posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram