Биндэр сум Хамтарсан баг

Биндэр сум Хамтарсан баг хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, зөрчилтэй холбоотой мэдээллийг хүлээн авч, хариу үйлчилгээ үзүүлнэ.

Биндэр сумын иргэдэд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэг хүргэх нээлттэй хуудас бөгөөд Хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөл, Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг таниулна. Иргэд зөвлөгөө, мэдээлэл, уриалга хүргэнэ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төлөө — хамтдаа!

Өсвөр насны охидын жирэмслэлт нь зөвхөн хувь хүний асуудал биш бөгөөд боловсрол, мэдээлэл, нийгмийн дэмжлэгтэй нягт холб...
10/04/2026

Өсвөр насны охидын жирэмслэлт нь зөвхөн хувь хүний асуудал биш бөгөөд боловсрол, мэдээлэл, нийгмийн дэмжлэгтэй нягт холбоотой байдаг.

📚 Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг
ℹ️ Эрхийн талаарх мэдээлэл хангалтгүй
🏥 Өсвөр үеийнхэнд ээлтэй тусламж, үйлчилгээний хүртээмж муу
👨‍👩‍👧‍👦 Гэр бүл, нийгмийн зүгээс эрт гэрлэхийг шаардах
⚠️ Бэлгийн хүчирхийлэлд өртөх зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

"ЭРҮҮЛ МЭНД - ТЭГШ ЭРХ"

✅"Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"ний хэрэгжилтийг хангах х...
07/04/2026

✅"Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"ний хэрэгжилтийг хангах хүрээнд бага насны хүүхэдтэй эцэг, эхэд зөвлөгөө өгөх САЙН ДУРЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ тул эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбараас өндөр насны тэтгэвэрт гарсан, сургалтын арга зүй эзэмшсэн, ял шийтгэл эдэлж байгаагүй, сайн дурын ажил хийх сонирхолтой иргэдийг бүртгэж байна.

✅Холбогдох утас: 80302047

Гэр бүл, хайртай нэгнээ сонсох цагаа битгий харамлаарай. .
02/04/2026

Гэр бүл, хайртай нэгнээ сонсох цагаа битгий харамлаарай. .

Энэхүү үйл ажиллагаанд Биндэр сумаас 2 хүүхэд, эцэг эх, 1 багш хамрагдууллаа.  Sanchirmaa   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд...
02/04/2026

Энэхүү үйл ажиллагаанд Биндэр сумаас 2 хүүхэд, эцэг эх, 1 багш хамрагдууллаа. Sanchirmaa

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдлэг олгох, хүүхэдтэйгээ ажиллах арга туршлага эзэмшүүлэх, багш нараа чадваржуулах, хүүхдээ оношлон хөгжил хөдөлгөөнд нь үнэлгээ өгөн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх гэх мэт зорилтот иргэдэд чиглэсэн 3 өдрийн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

☎️Биндэр сум: Тусламж хэрэгтэй бол бидэнд хандана уу.
01/04/2026

☎️Биндэр сум: Тусламж хэрэгтэй бол бидэнд хандана уу.

Хариуцлагатай аав, ээж байцгаая!!
26/03/2026

Хариуцлагатай аав, ээж байцгаая!!

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨРЖил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гараг – Монгол Улсад “Г...
26/03/2026

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР
Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гараг – Монгол Улсад “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиодог.
Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль энэ сарын 26-ны өдрийн орон нутгийн цагаар 16:00 цагт орон даяар зохион байгуулагдана.
Таниулах, сурталчлах өдөр энэ сарын 26-ны Пүрэв гарагт болох юм.
Дадлага сургуулийн үе шатууд

Эхний дуут дохио – “Нуугд, Суу, Хүлээ” зарчмыг баримталж, өрөөндөө аюулгүй байрлалд нуугдах (ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох).

Хоёр дахь дуут дохио – Барилга, объектыг орхихдоо гарын доорх зүйлээр толгойгоо хамгаалж, “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн дүрмийг мөрдөх.

Монгол Улс ба газар хөдлөлтийн эрсдэл
Манай орны нийт нутгийн 55.4% нь 7-8 баллын бүсэд, 19.6% нь 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн бүсэд хамаардаг.
Хот, суурин газрын 75% нь 7 ба түүнээс дээш баллын бүсэд байрладаг бөгөөд хүн амын 85% нь газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдарч байна.

💜ӨНӨӨДӨР "НИЛ ЯГААН ӨДӨР"💜✅Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг олон улс даяар эпилепси буюу уналт таталтын эмгэгийн т...
26/03/2026

💜ӨНӨӨДӨР "НИЛ ЯГААН ӨДӨР"💜
✅Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг олон улс даяар эпилепси буюу уналт таталтын эмгэгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготойгоор " Нил ягаан өдөр" болгон тэмдэглэдэг.
Эпилепситэй нэгнээ
💜Ойлгоё
💜Тусалъя
💜Хамтдаа хөгжье
✅Хэрвээ таны эргэн тойронд хүн унаж татвал дараах тусламжийг үзүүлээрэй.
💜Та өрөө айж сандрахгүй тайван байх
💜Татаж буй хүнийг хажуу тийш харуулан хэвтүүлэх
💜Эргэн тойрны аюулгүй байдлыг шалгаж, толгой доор зөөлөн дэр ивэх
💜Таталт эхэлсэн цагийг харж, таталт үргэлжилсэн хугацааг тэмдэглэх
💜Амьсгалын замыг чөлөөтэй байлгах /Цамцны товчийг тайлах, ороолтыг авах гэх.мэт/
💜Хөдөлгөөнийг хорих үйлдэл хийхгүй таталт дуустал тайван ажиглах
💜Олон хүн цуглуулахгүй байх, орчны агаарыг сэлгэх
📢ЯМАР ҮЕД ТҮРГЭН ТУСЛАМЖ ДУУДАХ ВЭ?
✅Таталт 5 минутаас дээш үргэлжилсэн
✅Халуурсан
✅Тархины гэмтэл авсан байж болзошгүй үед

21/03/2026

Уриалгыг хүлээн авч, идэвхтэй нэгдсэн байгууллага, хамт олон, хүүхэд багачууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💙

📩 Өнөөдөр ДАУНЫ ХАМ ШИНЖ-ийг таниулах дэлхийн өдөр. Тэдний тэгш эрх, оролцоог дэмжин дуу хоолойгоо нэгтгэх өдөр. 🎈🎁  Ури...
21/03/2026

📩 Өнөөдөр ДАУНЫ ХАМ ШИНЖ-ийг таниулах дэлхийн өдөр.
Тэдний тэгш эрх, оролцоог дэмжин дуу хоолойгоо нэгтгэх өдөр. 🎈🎁

Уриалгыг хүлээн авч, идэвхтэй нэгдсэн байгууллага, хамт олон, хүүхэд багачууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💙
Та бүхний оролцоо, дэмжлэг нь эерэг өөрчлөлтийн эхлэл болдог билээ.

Address

Binder

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Биндэр сум Хамтарсан баг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share