Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төв

Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төв ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО 💪

23/05/2026

Товлолын дархлаажуулалтандаа идэвхитэй хамрагдаарай

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД 📣✅ ӨНДӨР ТУНТ А ВИТАМИН ИРЛЭЭ ✅6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүд өндөр тунт А аминдэмээ өрхий...
22/05/2026

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД 📣
✅ ӨНДӨР ТУНТ А ВИТАМИН ИРЛЭЭ ✅
6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүд өндөр тунт А аминдэмээ өрхийн эрүүл мэндийн төвөөс ирж аваарай. Цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүд цэцэрлэгээ ууж байгаа.
🕣 Авах цаг:
Ажлын өдрүүдэд 08:00–17:30
/Цайны цаг: 12:30–14:00/
❗А витамин авахдаа:
• Хүүхэд 6 сар хүрсэн байх
• Хүүхдийн ягаан дэвтрийг авч ирэх
• А витамин уух өдөр Д витамин уулгахгүй байх
💪 А аминдэмийн ач тус:
❤️ Дархлаа дэмжинэ
💚 Өсөлт хөгжилд тустай
💙 Харааг дэмжинэ
📞 Лавлах утас: 70584120

05.20 АЛХАЛТЫН ӨДӨР ДЭМБ-аас өдөрт багадаа 10000 алхам алхах ёстойхэмээн зөвлөдөг. Алхалт нь хүний бие махбодийнҮНДСЭН Х...
20/05/2026

05.20 АЛХАЛТЫН ӨДӨР
ДЭМБ-аас өдөрт багадаа 10000 алхам алхах ёстой
хэмээн зөвлөдөг. Алхалт нь хүний бие махбодийн
ҮНДСЭН ХӨДӨЛГӨӨН юм.
Алхахад биднээс ямар нэг тоног төхөөрөмж, байр,
талбай шаарддаггүй маш энгийн хялбар, хүний эрүүл мэндэд эрсдэлгүй, ач холбогдолтой, жилийн ямар ч улиралд хийхэд тохиромжтой хөдөлгөөн юм. Эрүүл мэндээ дэмжиж, өдөр бүр идэвхтэй алхацгаая

19/05/2026

#ДЭЛХИЙНӨРХИЙНЭМЧНАРЫНӨДӨР 05.19
#ДЭЛХИЙНАЛХАЛТЫНӨДӨР 05.20
Өдөр бүр алхаж, эрүүл, идэвхтэй амьдралыг дадал болгохыг уриалж байна.

Та өнөөдөр даралтаа хэмжсэн үү!!!Өнөөдөр Даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр 2026.05.17Артерийн гипертенз/даралт/ийн эм...
18/05/2026

Та өнөөдөр даралтаа хэмжсэн үү!!!

Өнөөдөр Даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр 2026.05.17

Артерийн гипертенз/даралт/ийн эмнэлзүйн зааварт “Хамгийн багадаа 2-3 удаагийн ирэлтийн үзлэгт гурван удаагийн хэмжилтээр Систолийн Даралт 130 мм МУБ буюу түүнээс дээш ба Диастолийн Даралт 80 мм МУБ буюу түүнээс дээш байхыг артерийн гипертензи(АГ) гэнэ” хэмээн шинээр тодорхойлсон нь АГ-ийг эрт илрүүлэх, эмэн эмчилгээг оновчтой сонгох, эхлүүлэх, хянах, хүндрэлээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Иймд артерийн гипертенз/даралт/-аа тогтмол хянаж байхыг зөвлөж байна.

11/05/2026

❤️ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ НАРЫН БАЯР ❤️
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, энэрэнгүй сэтгэл, мэдлэг ур чадвараараа хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өдөр бүр хичээн ажилладаг нийт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэе😍😍😍

11/05/2026

🛡 ДАРХЛААЖУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Дархлаажуулалт нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, аюулгүй арга юм.
Вакцин хийлгэснээр бие махбод тухайн өвчний эсрэг дархлаа тогтоож, өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүрддэг.
🤔 ЯАГААД ВАКЦИН ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
✔️ Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ
✔️ Өвчний хүндрэл, эрсдэлийг бууруулна
✔️ Гэр бүл, ойр дотнын хүмүүсээ хамгаална
👨‍👩‍👧‍👦 Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ товлолт дархлаажуулалтад хугацаанд нь хамруулаарай.
💉 Вакцин бол хамгаалалт.
Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа дархлаажуулалтад хамрагдъя!

09/05/2026

Ур чадвар 2026 уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд
Алтан чагнуур
Оюунт үүл
Нэг зүрх
Цагаан сахиус багууд өрсөлдөн
их эмч Л.Өлзийбаяр ахлагчтай " Оюунт үүл" баг тэргүүлж цомын эзэн боллоо.
Ур чадварын тэмцээнд идэвхтэй оролцсон эмч сувилагч нартаа баярлалаа.

Ур чадвар 2026 уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд Алтан чагнуурОюунт үүлНэг зүрхЦагаан сахиус багууд өрсө...
09/05/2026

Ур чадвар 2026 уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд
Алтан чагнуур
Оюунт үүл
Нэг зүрх
Цагаан сахиус багууд өрсөлдөн
их эмч Л.Өлзийбаяр ахлагчтай " Оюунт үүл" баг тэргүүлж цомын эзэн боллоо.
Ур чадварын тэмцээнд идэвхтэй оролцсон эмч сувилагч нартаа баярлалаа.

07/05/2026
Өдөрлөгт урьж байна
07/05/2026

Өдөрлөгт урьж байна

Address

Choibalsan

Opening Hours

Monday 08:00 - 17:30
Tuesday 08:00 - 17:30
Wednesday 08:00 - 17:30
Thursday 08:00 - 17:30
Friday 08:00 - 16:30
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97670584120

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төв:

Share