Doogii's yoga

Doogii's yoga DIVINE YOGA

Шри Шри: Амьдрал таван элементээс бүтсэн: Шороо, ус, хий, огторгуй, гал. Эдгээр нь таван мэдрэхүйтэй холбогддог: үнэр, а...
12/06/2025

Шри Шри: Амьдрал таван элементээс бүтсэн: Шороо, ус, хий, огторгуй, гал. Эдгээр нь таван мэдрэхүйтэй холбогддог: үнэр, амт, хүрэлцэх, авиа, хараа.

Бидний дотор байдаг хамгийн нарийн элемент нь огторгуй - үүнээс сэтгэл бүтсэн. Хамгийн бүдүүн элемент нь шороо - бие, арьс, яс үүнээс бүтсэн.

Физиологийг ойлгохын тулд үүний онцлог шинж, сэтгэлд хэрхэн тусдаг, хүний систем 3 доша буюу капа, пита, вата-д хуваагддагийг мэдэх хэрэгтэй.

Өвчин үүсэхдээ эхлээд хамгийн нарийн - бодлын хэлбэрт илэрдэг, дараа нь авианы хэлбэрт илэрдэг. Үүний дараа аурад, дараа нь махан биед илэрдэг.

Амьсгал - Амьдрал гэдэгтэй ижил утгатай.
Амьсгал болоод биеийн 3 дошаны хоорондох харилцааг анзаарвал үнэхээр сонирхолтой. Дошанууд биеийн тодорхой хэсэг бүрт нөлөөлж байдаг. Жишээ нь вата доша нь ходоод, дотор гэдэс зэрэг биеийн доод хэсэгт давамгайлдаг. Үе мөч, ходоодны өвчнүүд вата доша тэнцвэргүйжсэнээс шалтгаалдаг. Капа доша нь биеийн дунд хэсэгт давамгайлдаг. Ханиалга - капа тэнцвэргүйжсэний үр дүн. Пита - биеийн дээд хэсэгт нөлөөлдөг. Толгой өвдөх, түргэн уур бол питагийн шинж.

3 шатлалт пранаяам - амьсгалын техник нь биеийн 3 дошаг тэнцвэржүүлэхэд нөлөөлдөг. Пранаяам нь системд тэнцвэрийг авчирдаг. Та эдгээр 3 дошаг мэдрэлийн төгсгөл - хуруун дээрээ олж мэдэж болно. Жишээ нь долоовор хуруу - капа, дунд хуруу - вата, ядам хуруу бол пита. Хурууны үзүүрт байх мэдрэлийн төгсгөлүүдээ зөөлхөн дарж ужжае амьсгал авч гарган мудра пранаямаар хичээллэх ч бас биеийн дошануудыг тэнцвэржүүлдэг.

Үргэлжлэл бий.
Орчуулсан: Цэвээнпүрэв

Зөвхөн чи л өөрийнхөө хэн гэдэгээ, мөн чанараа, юу туулсан болон юуг туулж байгаагаа,  өөрийн амьдралаа, юуг зорьж байга...
09/06/2025

Зөвхөн чи л өөрийнхөө хэн гэдэгээ, мөн чанараа, юу туулсан болон юуг туулж байгаагаа, өөрийн амьдралаа, юуг зорьж байгаагаа хамгийн сайнаар мэднэ! Бүх хүн ийм л байдаг.
Хүч боломжийнхоо хязгаарыг сорьсон ажил, хэрэг эрхэлж байгаа тохиолдолд л илүү ихийг сурч, өөрийгөө хөгжүүлэх боломж гардаг гэдгийг маш сайн санагтун. Өөрийн философийн дагуу амьдрах нь ихээхэн хүчин чармайлт, эрч хүч шаарддаг боловч үр дүн нь таныг илүү тодорхой зорилго, утга учиртай амьдарч, ажиллахад түлхэц болох билээ...
Тиймээс бусдын бодол бол бусдын л бодол🙈🙉🙊!!!
Амьдралыг чинийх 💙💚💛🧡

08/06/2025

Иогийн ухаанд #Таргалалтыг дотор нь •Усан_тарга •Шороон_тарга •Хийн_тарга гэж 3 ангилна.

1.

Энэ бол идэш уушаа ихдүүлснээс болж таргалсан тарга. Энэ нь усан махбодитой байдаг тул усаар хөөгдөж бууна. Зөв усаа зөв цагт хангалттай ууснаар шээсээр хөөгдөж бууна. Өдөрт 6-с дээш удаа шээж байгаа бол усан тарга бууж буйн хэрэг. Харин 6-с доош бол усан тарга хурааж байгаа гэж ойлгож болно.

Мөн хамгийн чухал зүйл нь их бага идэхдээ бус хоолны орцноос давс, чихэр, сархад 3-г хасаж чадвал элэг цэвэрлэгдэж, усан тарга маш хурдан буудаг.

2.

Энэ нь гармоны өөрчлөлтөөс үүдсэн таргалалт юм.

Энэ үед хоол хүнснээс гармоны өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хасах хэрэгтэй.
Үүнд: тахиа, загас, пиво, банана, мандарин, манго... зэрэг халуун оронд ургасан жимс, далайн орны хүнс орно.

Ер нь монгол хүн монгол орны хөрсөнд ургасан ногоо, жимс, махаа хүртэж байж тэнцвэртэй оршино.

Мөн энэ үед иогоор хичээллэх нь нэн тустай. Дааврыг тэнцвэржүүлж шороон таргыг хурдан буулгаж сэтгэл санааг тайвшруулна. Иогийн хэд хэдэн тусгай байрлалууд энэ таргыг маш хурдан буулгана.

Энэ талаар дэлгэрэнгүйг манай иогийн сургалтанд сууснаар мэдэж авах боломжтой.

3.

Энэ бол ихэнхдээ нас ахих үед үүснэ. Бөөр, зүрхнээс болж үүсдэг хаван буюу хийн таргалалт юм. Хүзүү хөшиж хуян үүссэнээр зүрхний гол судас дарагдаж хийн замбраагүй урсгал үүснэ. Зүрх бөөр 2 шууд хамааралтай. Зиа тэгэхээр энэ үед яах вэ?

#Нэгдүгээрт унтаж буй хэвтэрээ хатуу болго! Дэрээ намхан болго! Хүн дээшээ хараад хэвтэхэд тархи бага зэрэг унжиж буй мэдрэмж төрж байвал зөв!

#Хоёрдугаарт Хийн дасгал хийх. Энэ нь ихэвчлэн цээж нээсэн иогийн дасгалууд байдаг. Дэлгэрэнгүйг онлайн анги болон танхимын ангид сууснаар мэдэх боломжтой!

#Гуравдугаарт Нохойн хошууны ханд уух. Мөн орой унтахын өмнө 20-21 цагт элгэн тараг 200мл уух. Энэ нь хийн таргыг маш сайн буулгана.

Зиа тэгээд та нар минь хэрэгтэй хэрэггүй тураах бэлдмэл, эсвэл дэглэмд тархиа угаалгалгүй зөв зүйтэй таньж мэдэн өөрийгөө л тайван байлгаарай!

Идэхийн хэнээ бол өвчин юм шүү. Энэ нь цаад учиг шалтгаан сэтгэл зүйтэй шууд хамааралтай. Эсэргүүцэх тусам, хүчлэх тусам татагдаж байдаг сэтгэлийн ов мэх!

Зүгээр л ажигла!
Өөрийгөө сонс!
Амгалан орш!
Гүнзгий амьсгал!
Чин сэтгэлээсээ инээмсэглэ!
Өөрийгөө хайрла!
Амьд ус уу!

Хүндэтгэсэн Ариунзаяа багш нь... 2020.10.17

хийх гэж байгаа нөхдүүд эх сурвалжаа тусгаарай 🙏🏻 Энэ бол соёл шүү!

27/05/2025

‼️ Кардио бол БУЛЧИН БОЛОН ТЕСТОСТЕРОНЫН гол дайсан мөн үү?

1️⃣ Гүйх
Долоо хоногт 3-аас дээш удаа 30-45 минутаас дээш хугацаагаар кардио дасгал хийх нь хүч чадлыг 18%, булчингийн өсөлтийг 30% хүртэл бууруулдаг ба нийт хүчний 40% хүртэл бууруулдаг. Ялангуяа кардиог дасгал сургуулилтаас өмнө хийдэг бол шүү.

2️⃣ Өлөн элгэн дээрээ кардио хийх нь “шаталт” биш харин дааврын амиа хорлолт юм. Ходоод өлөн байвал та катаболизмыг өдөөдөг: инсулин ба гликогенийн түвшин хамгийн бага, бие нь таны булчингууд үүсдэг ижил амин хүчлүүдээс энерги авдаг. Судалгаанаас харахад ийм дасгалууд нь булчингийн өсөлтийг 10-15% дарангуйлдаг. Та жингээ хасахгүй, төмрөөр бүтээсэн бүхнээ нураах болно.

3️⃣ 45 минутаас дээш гүйлтийн үр дүнд кортизол 43% хүртэл идэвхиждэг. Кортизол нь стрессийн даавар бөгөөд тестостероны антагонист юм. Тэгээд тэр ялна. Эрчим хүчний архаг дутагдал, үрэвсэл, исэлдэлтийн стресс (сайн байна уу эрт хөгшрөлт). Та бэлтгэлд ороогүй, амьд үлдэх симуляцид оролцож байна. Мөн амьд үлдэх нь энэ бүгдийг тэвчиж гарах гэсэн үг юм.

4️⃣ Марафон гүйлтийн арга нь эрэгтэйчүүдэд долоо хоногт 64 км-ээс дээш гүйхэд хор хөнөөл учруулж, чөлөөт тестостероны хэмжээ мэдэгдэхүйц буурч, пролактин нэмэгддэг. Мөн тэсвэр тэвчээрийн тамирчдын амрах тестийн түвшин бэлтгэлгүй тамирчдаас хамаагүй бага байдаг. Та өөрийгөө уян хатан болсон гэж боддог ч та нойрмог, удаан, өсөлтийн дааврын суурьгүй болсон байна.

5️⃣ Кардио зөв хийх нь өсөлтийг сайжруулдаг, буруу хийвэл харин эсрэгээрээ.
‼️ 30 секундын интервал (спринт) + 90 секунд амран алхах нь Тестостероныг НЭМЭГДҮҮЛНЭ.

✅ Долоо хоногт 3-аас илүүгүй удаа 30-40 минутын турш дунд зэргийн кардио хийх нь цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулдаг. Харин долоо хоногт 4 цагаас хэтэрмэгц эсрэгээр үр нөлөө нь буурна: хүч чадал, сорилт, булчингууд буурдаг.
👉 Хүч чадлын бэлтгэлтэй хослуулан марафонд бэлдэж байсан туршлагатай тамирчдын тестостероны хэмжээ харин буурсан дүн гарч байж.

Хорт хавдраас сэргийлэх аргыг Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар багш хэлж өгсөн байна😇*Хайхрамжгүй байдлаас болж хэ...
03/04/2024

Хорт хавдраас сэргийлэх аргыг Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар багш хэлж өгсөн байна😇
*Хайхрамжгүй байдлаас болж хэн ч хорт хавдар өвчнөөр нас барах учиргүй.*
Эхний алхам: Сахарын бүх л хэрэглэгээ зогсоо, биед сахар үгүй болоход хавдар аяндаа устаж үгүй болдог.
2 дахь алхам: Бүтэн нимбэгийг блендэрдээд нэг аяга халуун усанд хийж хоолны өмнө 1-3 сарын турш ууж хэрэглэхэд хорт хавдаргүй болдог. Мэрилэндийн анагаахын kоллежийн судалгаагаар энэ нb химийн эмчилгээнээс 1000 дахин илүү үр дүнтэй гэж мэдэгдсэн байна.
3 дахь алхам: 3 халбага kokoнатын органиk тосыг өглөө оройдоо хэрэглэхэд хорт хавдар үгүй болдог. Сахарын хэрэглээгээ зогсоосны дараа та аль ч эмчилгээг сонгож авч болно.
Мэдлэггүй байдалд өршөөл гэж үгүй. Эргэн тойрны таних бүх л хүмүүсдээ үүнийг мэдүүлэх хэрэгтэй ба хорт хавдраас болж нас барна гэдэг нь бурхан шүтээнээ буулгаж хураасантай дүйх хэрэг юм шүү.
Шри шри Рави Шанkар

#сору1.

Үсээ үргэлж илээрэй: Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш, урагш нь илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндөгний аясаар цочирч толгой тархи, оюун ухаан сэргэн даралт буурна.

2. Нүдний дасгал: Санаа сэтгэлээ тайвшруул. Нүдээ хагас аньж нар зөв баруун зүүн, дээш доош нь аажуухан эргэлдүүл. Дараа нь нүдээ огцом нээж, дээрх үйлдлээ давт. Үүнийг тус бүр 10 удаа хий. Энэ нь нүдний чилээг гаргаж харааг хурцлах, толгой эргэх, нүд эрээлжлэхээс хамгаална.

3. Хэлээ түүншиндээ хүргэх: Хэлнийхээ үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хөдөлгөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам цангах, хатах, залгиур хоолой өвдөх, буйл өрөвсөхөөс сэргийлнэ.

4. Шүлсээ залгих: Хятад эмнэлэгийн сударт шүлсийг ариун ус, хар шүүдэр гэж нэрлэсэн байдаг. Жавжаараа шүлсээ сорж, амаа дүүргээд арав хувааж залги. Ингэвэл ам цэвэршиж залгиур хоолой буйлны үрэвсэл, шарх сэдрэхээс сэргийлнэ.

5. Шүдээ товших: Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлэхэд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино. Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн. Шүдний евчнөөс сэргийлснээр шүд бөхижнө. Хятадад шүдээ еглөе бүр 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй гэсэн хууч яриа бий.

6. Дагзаа няслах: Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар дагзанд няслахад бөмбөрп цохих шиг сонсогдоно. 36 удаа няслана. Тэгээд чихээ тагласан гараа огцом авч амраагаад буцааж дээрхи нясалгааг 16 удаа хий. Ингэхээр толгой тархи сэргэж, ой тогтоох, санах ухаан сайжирч, сонсгол сайн болно. Мөн толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчнөөс сэргийлнэ.

7. Морь харахдаа бүү яар: Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлнийхээ үзүүрийг тагнайнхаа хонхорт хүргэж бай. Мөн хараагаа эгц болго. Тамхи татах, ярихыг тэрхэн үед тэвч. Тэгээд амьсгалаа жигд чөлөөтэй авч гаргаж анхаарлаа төвлөрүүлэн тайван сууж бие зас. Ном сонин уншиж болохгүй.

8. Өглөө бүр эвшээ: Үс, нүд, хэл, шүлс, дагз няслах дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд, толгойгоо өргөж, амаа ангайлган эвшээж, амьсгалаа гарга. Үүнийг 12 удаа давтахад уушигны үйл ажиллагаа сайжирна.

9. Үе мөчний дасгал: Гараа мөрөөрөө хойш урагш савчин эргүүлж, хөлөө хойш урагш нь өшиглөх маягаар гар хөлийнхөө булчин шөрмөсөө цочроож тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн, баруун зүүн тийш хазайж хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөс сэргийлж, уян налархай байлгахад тус болдог.

10. Нуруугаа дулаан байлга: Нуруугаа цаг уурын байдалд тохируулан үргэлж дулаан байлга. Хоёр гарынхаа алгыг үрж халаагаад ууц нуруугаа сайтар ил. Мөн ил галд халаа. Ийм үйлдлүүд нуруу хөших, хэвлийн хөндийд янз бүрийн өвчин тусах, үе мөчний хууч хөдлөхөөс сэргийлнэ.

11. Нүүрээ байнга илж бай: Гарынхаа алгыг үрж халаагаад дух хацар, самсаагаа бүхэлд нь дээш доошгүй зугуухан хэд хэдэн илж бай. Өдөрт хоёроос доошгүй удаа хийвэл сайн.

12. Арьсаа илж бай: Биеийнхээ арьсыг хэсэглэн боломжийнхоо хэрээр арваас доошгүй удаа өдөр бүр илж бай. Арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа тайлагдаж, нойр хүрэх таатай байдлыг үүсгэнэ.

13. Цээжээ арчиж бай: Цээжиндээ иллэг хийж, зөөлөн алгадаж бай. Тэгвэл зүрхний ажиллагаа эрчимжиж, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвдехөөс сэргийлнэ.

14. Хэвлийгээ агшааж тат: Биеэ сулруулж анхраалаа төвлөрүүлэн хамраараа амьсгал авч, бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж тат. Энэ байдлаа хэсэг барьсны дараа амьсгалаа гарган биеэ сулла. Энэ дасгалыг арваас доошгүй хийх хэрэгтэй. Үр дүнд нь давсаг бөөрний ажиллагаа сайжирна.

15. Хэвлийдээ иллэг хийж бай: Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Чингэхдээ хоёр тийш нь ээлжпэн илж, зөөлөн дарж базал. Ийм маягаар 10-15 удаа ил. Ингэвэл орчны цусан хангамжийг сайжруулж, ходоод гэдэсний агшиж сунах, өрөвсөх өвчнөөс сэргийлнэ.

16. Хөлийн тавхайн өлмий талаас гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Алгаа үрж бүлээцүүлээд тэр цэг дээрээ өдөрт арван удаа дарж илж байвал хөл ямагт дулаан байж, сэтгэл тайвширч, элэг бөөрний ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх дарат ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ.

Эрүүл энх хэмээн баталгаажуулаарай.💃💓💗

Divine yoga 5 сарын 3️⃣ эхлэх ангиуддаа бүртгэл авч байна.Да, Лха, Ба, Пү, Ба, Бя ⏰ 07.00 эрчимжүүлсэн анги төлбөр 128.0...
30/04/2023

Divine yoga

5 сарын 3️⃣ эхлэх ангиуддаа бүртгэл авч байна.

Да, Лха, Ба, Пү, Ба, Бя ⏰ 07.00 эрчимжүүлсэн анги төлбөр 128.000

Да, Лха, Ба⏰ 09:30-11:00 өглөөний иог
⏰ 19:30 оройн анги
Төлбөр 108.000

Багш Э. Долгорсүрэн

Мя, Пү, Бя ⏰08:00 болон 09:30 өглөөний анги
⏰19:30 оройн анги
Төлбөр 108.000


🏦🏦🏦Хаан банк: 5400896888 Долгорсүрэн дансанд төлбөрөө хийснээр бүртгэл баталгаажина.

Утга: анги, утасны дугаараа бичнэ

Жич: анги дүүргэлт 8 хүн

🏢🏢🏢Хаяг: 218 байр 2 орц 154 тоот орцны код 2182 #
Утас: 99104882

Address

Choibalsan

Telephone

+97699104882

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Doogii's yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram