05/08/2024
Нэрсний ач тус🫐🫐🫐
🫐150гр нэрс идэхэд л өдөрт шаардлагатай витамин С, манган, витамин К1, Е болон зэсээ авна.
🫐Антиоксидант болон эслэгээр баялаг тул гэдэсний микробиом/бактерийг тэжээн эрүүл мэндийг нь сайжруулж байдаг.
🫐Нэрсэнд антиоксидант бусад жимс ногоотой харьцуулахад хамгийн их байдаг.
🫐Эсийг чөлөөт радикалаас хамгаалан эрүүл байлгах чадвартай.
🫐Өдөрт 150гр нэрс идээд байхад зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.
🫐2 сарын турш нэрс болон цэвэр нэрсний шүүс (flavonoids) уухад ой тогтоолт, сурах, танин мэдэхүйн чадвар сайжирна.
🫐Өглөөний смутиндаа (smoothie) 200гр нэрс хийгээд өдөр бүр уухад ой тогтоолт болон анхаарал төвлөрөх чадвар сайжирна.
🫐Инсулиныг мэдрэг байлгаж улмаар цусны сахрыг хэвийн байлгана. Нэрсэнд байдаг anthocyanins ийм чухал үүрэг гүйцэтгэдэг.
🫐Өдөр бүр 50гр нэрс идээд байхад холестерины чанарыг сайжруулна.
🫐8 долоо хоног дараалан хэрэглэхэд цусны даралтыг буулган хэвийн болгосон байна.
🫐Булчинг ихээр стрессдүүлсэн жинтэй дасгал хийсний дараа 200гр нэрстэй смути уухад булчинг сайхан амраан дахин дасгал хийхэд хурдан бэлэн болсон байна.
Эх сурвалж: FB page Nara likes healthy