Этүгэн эх

Этүгэн эх "Этүгэн эх" эх хүүхдийн эмнэлэг

28/01/2025
26/01/2025
16/10/2024
06/08/2024
01/08/2024

💕💕💕ХӨХӨӨР ХООЛЛОЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ💖💖💖
Хүүхдийг төрснөөс хойш 30 минутын дотор ангир уургийг нь амлуулна. Эхний 3 хоногт хөхөнд ангир уураг боловсорно. Уураг нь сүүтэй харьцуулахад цайвар шар, өтгөвтөр өнгөтэй байна. #Хүүхдийг 6 сар хүртэл хөхөөр хооллох хэрэгтэй.
Хөхөөр хооллох нь эх ба хүүхдэд физиологийн маш чухал нөлөөтэй. Эх хүүхэд 2 бие биедээ дотносох, хайрлах зэрэг сэтгэл зүйн хувьд тааламжтай, гүнзгий сэтгэгдэл төрүүлэхэд тустай. Төрсөн цагаас нь эхлэн хүүхдийг хөхөөр нь хооллож, эхэд нь аль болох ойр байлгасан нөхцөлд хүүхэд бага уйлж, хурдан өсөж торнидог. Хөхний сүү хүүхдийн эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой.
#ХӨХНИЙ СҮҮ НЬ ДАРААХ ӨВЧИН ЭМГЭГЭЭС ХАМГААЛНА
• Халдварт суулгалт
• Амьсгалын халдвар
• Гэдэсний үхжилт үрэвсэл
• Чихний халдвар
• Шээсний замын халдвар
• Шүүдэст эмзэгшил
• Гуурсан хоолойн багтраа
• Чихрийн шижин
• Шүдний эмгэг
• Зүрх судасны эмгэг гэх мэт
#СЭТГЭЛЗҮЙН АЧ ХОЛБОГДОЛ
• Эх үрийн хооронд бие биенээ хайрласан дотно холбоо үүснэ
• Ээж илүү сэтгэл хангалуун байна
• Хүүхэд бага уйлна
• Ээж хүүхдэдээ илүү их энхрий хандана
#ХӨХӨӨР ХООЛЛОХЫН ДАВУУ ТАЛ
• Шим тэжээл сайтай
• Халдвараас хамгаална
• Шингэц сайтай
• Эх үрийн холбоог сайжруулна
• Эхийн эрүүл мэндийг хамгаална
#БИД ЯАГААД ХӨХӨӨР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ЁСТОЙ ВЭ?
• Хүүхдийн эрүүл мэндэд тустай
• Эхийн эрүүл мэндэд тустай
• Эх үрийн нандин холбоонд чухал үүрэгтэй
• Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
• Экологийн хувьд давуу талтай
• Хөхний сүү ямагт хэвийн хэмээ барина
• Хэзээ ч муудахгүй
#ХҮҮХДИЙГ ЗӨВ БАЙРЛУУЛЖ ЗӨВ АМЛУУЛ
Эх хүүхдээ зөв хөхөж байгааг яаж мэдэх вэ?
• Хүүхдийн аманд хөхний толгой болон нөсөө бүрэн орж, гүйцэд үмхэгдсэн, хацар хонхойхгүй байна.
• Хүүхэд тайван, нэг хэвийн, удаан хөхнө
• Хөхөх үед хэл нь хөхөө тойрон бүрээд харагдаж байх ёстой
• Хүүхдийн хөхөө хөхөж байгаа чимээ гарахгүй, харин сүүгээ залгиж буй чимээ гарна
#ХҮҮХЭД ХӨХҮҮЛЭХ ЗӨВ БАЙРЛАЛ
• Ээж нь өөртөө аль эвтэй байдлаар хөхүүлнэ
• Ээж хэт бөхийвөл амархан ядрах тул хүүхдийн дор дэр тавьж өндөрлөж өгнө
• Хүүхдийн бие эхнийн биед сайн хүрэлцэнэ
• Хүүхдийг эхийн бие рүү харуулж тэврэнэ
• Хүүхдийн толгой бие тэгш байна
• Хүүхдийн эрүү, хамрын үзүүр нь ээжийн хөхөнд хүрч байна
#ХҮҮХДИЙГ ХҮССЭН ҮЕД НЬ ХӨХҮҮЛ
Хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа, хоногт 10-аас доошгүй удаа хөхүүлэх ба нэг хөхөө хөхүүлсэний дараа нөгөө хөхөө заавал хөхүүлнэ хүүхдийг хөхөө хөхөхөө больтол нь хөхүүлнэ.
#тэмдэглэлтөдөр

01/08/2024

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн холбооноос санаачлан “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг 1992 оноос хойш жил бүр 8 дугаар сарын эхний 7 хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.👉
Энэ жилийн хувьд “ЯЛГААГ АРИЛГАЯ: БҮХ ЭХЧҮҮДИЙГ ХҮҮХДЭЭ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ДЭМЖИЦГЭЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Эхийн сүүгээр хооллолт нь нийгмийн ялгааг арилгах гол хүчин зүйлүүдийн нэг болдог байна. ✅✅✅
Мөн эх, хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд ялангуяа эхийн хөхний болон умайн хүзүүний хавдар, таргалалт, ясны сийрэгжилт, зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдлийг бууруулж, хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг дэмжиж, таргалалт, астма зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой юм.✅✅✅

27/06/2024

"Этүгэн эх"
эх хүүхдийн эмнэлэгт тогооч ажилд авна.
Холбоо барих утас - 99831198, 99039329

10/06/2024

🌞 Хурц нартай, халуун өдөр наранд цохиулахаас урьдчилан сэргийлээрэй‼️‼️

Address

7 Street
Choibalsan

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 12:00 - 18:00
Sunday 12:00 - 18:00

Telephone

+97670583838

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Этүгэн эх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Этүгэн эх:

Share

Category