30/09/2024
Иог нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник юм. Иог нь олон төрлийн дасгал хөдөлгөөн, амьсгалын техникүүд болон бясалгалаас бүрддэг. Хүн өөрийнхөө биеийн хөдөлгөөнтэй амьсгалаа уялдуулж, тухайн хөдөлгөөнөө ажиглаж, мэдэрч хийснээр маш богино хугацаанд биеийнхээ илүүдэл хорт бодисыг биеэсээ гадагшлуулж, их хэмжээний эрч хүч энергийг биедээ хуримтлуулж чаддаг байна. Ингэсэнээр хүн эрүүл, стрессгүй, сэтгэл санаа амгалан, амьдралд илүү идэвхи санаачлагатай, эрч хүчтэй байх боломжийг өөртөө бий болгохоос гадна иогийг байнга хийснээр бие болон оюун санааны тэнцвэрийг үүсгэдэг.
Иог нь эртний Энэтхэгээс үүсэлтэй боловч өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт хүмүүүс иогийн янз бүрийн төрлөөр тодорхой үр дүнд хүрэх гэж хичээллэж байна.
Иогийн ач тус💎
Эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх,
-Биеийн жинг барих (турах, таргалах),
-Хөдөлгөөний хомсдолоос гарах, биеийн хөшүүн байдлыг арилгах
-Сэтгэл санааг тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх,
--Төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних,
-Амьдралд илүү эрч хүчтэй болох,
-Залуужих
Агаарын иог✨
Таазнаас дүүжилсэн урт даавуун гамак дээр биеэ байрлуулан уламжлалт иогийн байрлалуудыг хийдэг. Зарим байрлалуудыг суугаа байдлаас хийдэг бол заримыг нь доош унжсан урвуу байдлаас хийдэг. Агаарын иог нь газрын татах хүчийг ашигладаг тул илүү суналт, анхаарал төвлөрөл, булчин чангалалтыг авчрах талтай.
Эсрэг заалт: жирэмсэн, нүдний даралттай, нүдний хагалгаа хийлгэсэн, зүрх судасны өвчин, ясны гажигтай, өндөр буюу нам цусны даралттай, хиймэл түнх г.м.