Өмнөговь аймаг Ундар эмийн сан / Undar pharmacy

Өмнөговь аймаг Ундар эмийн сан / Undar pharmacy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өмнөговь аймаг Ундар эмийн сан / Undar pharmacy, Pharmaceuticals, Batmunkh Street, Dalandzadgad.

12/03/2024

Манай эмийн санд тогтвор суурьшилтай ажиллах эм зүйч эсвэл эм найруулагч мэргэжилтэй хүн ажилд авна. Утас-89281422

09/11/2023
09/11/2023
09/11/2023

Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх Төрийн бус байгууллага сонгон шалгаруулах зар

⏱⏱⏱Хэрэглэгчийн үнэлгээ хийх Төрийн бус байгууллагууд 2023 оны 11-р сарын 17-ны өдрийн дотор мэдээллээ илгээнэ үү.
https://mmra.gov.mn/?id=201259
🇲🇳🇲🇳🇲🇳Засгийн газрын 2020 оны Журам шинэчлэн батлах тухай 206 дугаар тогтоол, ЭМС-ын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/346 дугаар журам, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.6, 9.7, 9.8-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага жил бүр Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэхээр заасан байдаг. Энэхүү ерөнхий удирдамжийг удирдлага болгож хэрэглэгчийн үнэлгээ хийлгэнэ.
👍👍👍Хэрэглэгчийн үнэлгээний зорилго нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэд, аж ахуйн нэгжийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.
👍👍👍Энэ зорилгын хүрээнд хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэхээр судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна.
👍👍👍“Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ нийтлэг журам”-ын 9.7-д: “тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулна” гэж заасныг боломжит түүврийн хэмжээний дээд хязгаар гэж ойлгоно.
👍👍👍Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
· Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх (судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага);
· Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүний дотор хэрэглэгчийн үнэлгээг хийж байсан туршлага нь давуу тал болно;
· Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхитай байх;
· Үнэлгээний удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай байх.

👍👍👍Хөндлөнгийн үнэлгээний байгууллага сонгон шалгаруулалтад оролцохдоо техникийн болон санхүүгийн саналаа ирүүлэх бөгөөд үүнд дараах мэдээлэл орсон байна. Үүнд:
1. үнэлгээ хийх сонирхолоо илэрхийлсэн албан бичиг;
2. техникийн санал;
3. хэрэглэгчийн үнэлгээг өмнө нь хийж байсан туршлага;
4. түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;
5. хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;
6. багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;
7. санхүүгийн санал;
8. байгууллагын танилцуулга;
--‐ Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ;
--‐ Байгууллагын сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
--‐ Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага, танилцуулга;
--‐ Байгууллагын менежментийн чадавхи, нөөц

Мэдээлэл авах болон материал ирүүлэх хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо UBH center, 8 давхар.
Цахим хаяг: info@mmra.gov.mn
Утас: 51-260182

09/11/2023

https://mmra.gov.mn/?id=201254
🇲🇳🇲🇳🇲🇳Улсын хэмжээнд “ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДОЛОО ХОНОГ” аян зохион байгуулагдаж байна.

🌏🌏🌏Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын эмийн аюулгүй байдлын хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УППСАЛА төв нь 2016 оноос хойш иргэд, эмнэлгийн мэргэжилтний гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, түүнийг мэдээлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “MedSafetyWeek-Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг зохион байгуулж ирсэн.
👍👍👍Энэ жилийн арга хэмжээ 2023 оны 11 сарын 06-аас 12-ны өдрийн хооронд “Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой” уриан дор дэлхийн 100 гаруй эмийн зохицуулалтын байгууллага, 90 гаруй улсыг эгнээндээ нэгтгээд байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2020 онд бие даасан “Эмийн үндэсний зохицуулалтын агентлаг” байгуулагдсан нь УППСАЛА төвд албан ёсны гишүүнээр нэгдэх эрх зүйн байдал бүрдэж, 2021 онд тус төвийн 149 дэх жинхэнэ гишүүн орноор элссэнээр олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орны нэг болсон.
👍👍👍Ингэснээр гаж нөлөө бүртгэн мэдээлэх тогтолцоо бүрэн цахимжсан төдийгүй олон улстай эмийн аюулгүй байдлын дохио, мэдээллийг шуурхай солилцох боломж бүрдэн үндэсний фармаковижилансын тогтолцоонд томоохон дэвшил гараад байна.
👍👍👍Иймд фармаковижилансын оролцогч талуудыг өргөн цар хүрээтэй хамруулж, тэдний оролцоог идэвхжүүлж, эрх зүйн орчны хэрэгжилтийг хангах, цахим системийг хэрэглээг таниулах зорилгоор энэ жилийн MedSafetyWeek-2023 аяны хугацааг үндэсний хэмжээнд өргөтгөсөн хэлбэрээр буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-20-ны хооронд зохион байгуулахаар зарласан.
👍👍👍Өнөөдрийн байдлаар нийслэл, хөдөө орон нутгийн 250 гаруй оролцогч албан ёсоор аянд нэгдэхээр бүртгэлээ ирүүлж, төлөвлгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна.
👍👍👍Тус аяны хүрээнд иргэдийн эмийн гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, хэрхэн мэдээлэх, мэдээлэхийн ач холбогдлыг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан таниулан сурталчилахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад чиглэж байна.
🇲🇳🇲🇳🇲🇳Улсын хэмжээнд 2017-2023 оны хооронд нийт 722 эмийн гаж нөлөөний тохиолдол үндэсний мэдээний санд бүртгэгдсэн байна. Мэдээлэгдсэн гаж нөлөөний тохиолдол бүрийг үнэлж, тухай бүр Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн үнэлгээг баталгаажуулан, шаардлагатай тохиолдлуудад зохицуулалтын шийдвэр, зөвлөмжийг гарган эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилладаг.
👍👍👍Иймд эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлэх нь судлагдаагүй ховор, ноцтой гаж нөлөөний тохиолдлыг илрүүлэхээс гадна, хуурамч, стандартын бус, бүртгэлгүй эм болон бусад эмийн хэрэглээтэй холбоотой асуудлыг илрүүлэн шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байдаг.
👍👍👍Өнөөдрийн байдлаар манай улсад эмийн аюулгүй байдлын хяналт Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, ЭМС-ын 2023 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан “Эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх, үнэлэх, баталгаажуулах” журмаар зохицуулагдаж байна.

🌏🌏🌏ДЭМБ-ийн зөвлөмжөөр эмийн гаж нөлөөний тохиолдлыг илүү сайн цуглуулахын тулд аль болох олон эх үүсвэрийг ашиглахыг зөвлөдөг. Манай улс одоогийн байдлаар 4-5 эх үүсвэрийг ашиглан гаж нөлөөний тохиолдлыг хүлээн авч байна. Үүнд: уламжлалт хэлбэр буюу гараа маягт бөглөх цаасан хэлбэр, шууд утсаар холбогдох, комьпютер ашиглан бөглөх боломжтой FDF маягт, gajnoloo@mmra.gov.mn цахим хаяг болон иРепортинг цахим системүүд багтаж байна.
👍👍👍Иймд эм хэрэглэсэнтэй холбоотой илэрсэн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүрийг дээрх хэлбэрүүдээс өөрт тохиромжтойг сонгон бидэнд мэдээлснээр цаашид учирч болзошгүй эрдэлээс хэн нэгнийг хамгаалах боломжтой.
Мэдээлэл бүр үнэ цэнэтэй.
👍👍👍Дараах холбоосоор дарж иРепортинг цахим системтэй танилцана уу. https://mmra.gov.mn/?id=200312]

Address

Batmunkh Street
Dalandzadgad
053

Telephone

+97689288855

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь аймаг Ундар эмийн сан / Undar pharmacy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share