11/08/2025
📢 Сэтгэлийн дэмийн уриалга
Сайн байцгаана уу, анд нөхөд, нийт төгсөгчид өө
Манай сургуулийн эмийн ангийн төгсөгч, М. Төмөрбаатар маань сүүлийн үед сахарын өвчинтэй болж, биеийн байдал нь ихэд муудаад байна. Энэ өвчний улмаас сар бүр тогтмол эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд тухайн эмчилгээ нь эм тариа, оношилгоо, сувилгаа гээд нилээд өндөр зардалтай байдаг юм байна.
Өвчин зовлон хэнийг ч ялгалгүй тохиодог ч, найз нөхдийн сэтгэлийн дэм нь хүний итгэл найдвар, тэсвэр тэвчлийг хэд дахин нэмдэг билээ. Бидний хамтдаа өнгөрүүлсэн оюутан цагийн дурсамж, халуун нөхөрлөлийн үнэ цэнийг санан, Төмөрбаатартаа эрүүл мэндийнх нь төлөө урам зориг, эдийн дэмжлэг болцгооё.
Таны өгөх сэтгэлийн хандив, хэмжээ хэд байх нь чухал биш — хамгийн гол нь таны илгээх сэтгэл, хайр халамж Төмөрбаатарын эдгэрэлд үнэтэй хувь нэмэр болно.
📌 Хандивын данс
Дансны нэр: __М.Төмөрбаатар_________
Дансны дугаар: __IBAN:55000500__Данс: 5093136403_____
Гүйлгээний утга: “Төмөрбаатарт”
Хүн бүрийн өгөх өчүүхэн тус ч эргээд амьдралд асар их гэрэл гэгээ авчирдаг аа❤️
Уриалга гаргасан: 2016, 2017 оны Хөвгүүдийн холбоо