Гранд Иог Бясалгалын төв

Гранд Иог Бясалгалын төв Training for Life
📍Хэрэглэгчийн төв: 7676-0808; 9525-5588 ; 8009-2002
📍Хаяг: Дархан Интэрмед Эмнэлэг 5 давхарт 509 тоот
ГРАНД иог, бясалгалын төв

04/02/2026

“Амьдрал бүхэлдээ тэмцэл хийгээд утга уянга болой”

03/02/2026
02/02/2026

Ирээдүйн уй гашууг өнөөдөр бүрэн үүрэх албагүй.
Тэр өдөр хараахан ирээгүй байна. Яг одоо… яг энэ цаг мөчөө мэдэрье…

Амтлах мэдрэхүй бидний хэлтэй холбогддог.Хэлийг хянаж чадна гэдэг нь сэтгэл хөдлөл, хүсэл тачаалыг хянах суурь болдог гэ...
01/02/2026

Амтлах мэдрэхүй бидний хэлтэй холбогддог.

Хэлийг хянаж чадна гэдэг нь сэтгэл хөдлөл, хүсэл тачаалыг хянах суурь болдог гэж үздэг.

Та их ярьж байна уу, бодолгүй үг, худал ярих, хов жив, хараал зэргийг хэлж байна уу мөн юу идэх, ямар хэмжээтэй идэх, амтанд хэт их автах зэргийг удирдаж чадахгүй бол хүсэл тачаалаа мөн хянах боломжгүй болдог гэж үздэг байна.

#ИогБясалгал #Аюурвед #Дархан #5мэдрэхүй

📲9525 5588
☎️7676 0808

31/01/2026

Та хэд арай гэртээ ингээд байж байгаа юм биш биздээ?! 😅 манай дээр ирээд хамтдаа иогийн дасгалаа хийе 🤩🧘‍♀️👍

📲9525 5588
☎️ 7676 0808

#ДасгалХөдөлгөөн #ИдэвхтэйТөлөв #АмьсгалынДасгал #Дасгал

“Хүний амьдралын уртыг юугаар хэмжих вэ?” гэж гуравдахь хуврагаас асуухад “Амьсгалаар” гэж хариулав. “Зүйтэй. Чи зам мөр...
30/01/2026

“Хүний амьдралын уртыг юугаар хэмжих вэ?” гэж гуравдахь хуврагаас асуухад “Амьсгалаар” гэж хариулав. “Зүйтэй. Чи зам мөрийг ойлгосон байна” гэж Будда хэлжээ. (42 бүлэгт судраас) Бие цогц бол гадаад хүрээ. Удаах нь сэтгэлийн тойрог. Энэ хоёрыг холбож буй гүүрийг анзаар. Тэр бол амьсгал буюу прана.

Амьсгал бол матери хийгээд ухамсар, дүрс хийгээд дүрс-үгүй, ертөнц хийгээд бурхан гэхчлэн ямар ч нэр томьёогоор илэрхийлж болох тэрхүү хоёр туйлыг холбогч гүүр юм. Энэ гүүр ямар чанартай, яаж амьсгалж байгаагаас маш их зүйл шалтгаалдаг. Ажиглаад үз. Тайван байхдаа чи нэг янзаар, уурлаж байхдаа өөр янзаар амьсгалдаг.

Амьсгалын хэм, агуулга нь харилцан адилгүй. Уурлах үеийн амьсгал хэмнэлгүй, донсолгоотой байна. Түүнчлэн хүсэл тачаалд автах үед амьсгал халуурч хөөрсөн байдалтай. Хүсэл ч үгүй, хорсол ч үгүй амгалан ахуйд амьсгал уян намуун болно. Нигүүлсэл хайраар бялхах үед аялгуут бүжиг мэт айзам төгөлдөр байна.

Хорсол, шуналд автах хоромд амьсгал чинь эвгүй үнэртэй болдог бол амарлингуй үед анхилуун тансаг болдог. Төрөлх гэр, дотоод байгальдаа оршиж байгааг чинь амьсгал тийнхүү илтгэнэ. Гүн бясалгалын үед амьсгал бараг зогсдог. Барьж тэмтрэх аргагүй намуун болсон байна.

явдал мөр бүртээ амьсгалаа ажих юм бол дотор чинь ер бусын амгалан ургана. Амьсгалын цаана агч сүнсэн чанартаа оршиж байгаа хэрэг. Түүнчлэн амьсгал дахь ялимгүй өөрчлөлтийг анзаарч сурвал аливаа хорыг бие сэтгэлд түгэхээс нь өмнө сарниах боломжтой.

#АгнистынГэгээ

📲9525 5588
☎️ 7676 0808

Админ нь маш гоё мэдээтэй  😍🤩 18-30 насны залуучуудад зориулсан Yale University их сургуулийн оюутануудад хэрэгжүүлж буй...
29/01/2026

Админ нь маш гоё мэдээтэй 😍🤩 18-30 насны залуучуудад зориулсан Yale University их сургуулийн оюутануудад хэрэгжүүлж буй үр дүнд суурилсан EQ хөтөлбөрийг Монголдоо заах эрхээ авах гээд ментор багш нараасаа сургалт авч байгаа шүү 😇

Илүү дэлгэрэнгүй мэдээлллийг удахгүй оруулнаа

📲 9525 5588
☎️ 7676 0808

27/01/2026
Таны мэдлэгт: Өнчин тархи ямар үүрэгтэй вэ? гэвэл бидний биеийн дааврын удирдлагын төв гэж хэлж болно. Өнчин тархи нь бу...
26/01/2026

Таны мэдлэгт: Өнчин тархи ямар үүрэгтэй вэ? гэвэл бидний биеийн дааврын удирдлагын төв гэж хэлж болно. Өнчин тархи нь бусад дотоод шүүрлийн булчирхайг удирдаж, биеийн олон үйл ажиллагааг зохицуулдаг.

Өнчин тархи дараах зүйлсийг хянадаг. Үүнд:
* Өсөлт хөгжил
* Бодисын солилцоо
* Нөхөн үржихүй (сарын тэмдэг, өндгөвч, төмсөг)
* жин, булчин, яс
* Стрессийн хариу урвал
* сүү ялгаралт (төрсөний дараа)
* Бамбай булчирхай
* Бөөрний дээд булчирхай зэргийг идэвхжүүлдэг.

Тэгвэл ИОГ хийснээр өнчин тархинд яаж нөлөөлдөг вэ?
иогийн амьсгал + удаан, ухамсарт хөдөлгөөн нь:
1.Стрессийн даавар кортизолыг бууруулна
өнчин тархи -> Бамбай, өндгөвч, бөөрний дээд булчирхайд өгдөг дохиог зөв болгоно.
👉Үр дүн: Сарын тэмдэг тогтворжино, ядрах, уур уцаар багасна, жин бодисын солилцоо тэнцвэржинэ

2. Цусны эргэлтийг тархинд нэмэгдүүлнэ. Зарим иогийн асанууд /байрлал барих/ цус, хүчилтөрөгчийг илүү хргэнэ.
👉Үр дүн: Тархины төвүүд идэвхжинэ, төвлөрөл, тайван байдал нэмэгдэнэ.

3. Сэтгэл санааг тогтворжуулна. Өнчин тархи нь серотонин, эндорфин зэрэг "аз жаргалын даавар"-тай шууд холбоотой.
Иог хийснээр 👉Үр дүн: сэтгэл түгшилт багасна, нойр сайжирна, өөртөө итгэх мэдрэмж нэмэгдэнэ.

Өнчин тархинд сайн асанууд: (Зургаар оруулав)
Урвуу байрлалууд (Жнь: Мөрөн дээр зогсох), толгой-хүзүүг суллах (хүүхдийн байрлал, муурын суниалт) тайвшруулах байрал (жнь: савасана, супта бадха конасана)

Иогийн уламжлалд: өнчин тархи = Ajna chakra (3 дахь нүд) зөн совин, дотоод тэнцвэртэй холбоотой

Сэтгэл амар амьдрах хамгийн амархан дүрэм: "Зүгээр л орхи" 🕊️Тэр чамайг үл ойшоож байна уу? Зүгээр л орхи (Let them). Тэ...
25/01/2026

Сэтгэл амар амьдрах хамгийн амархан дүрэм: "Зүгээр л орхи" 🕊️

Тэр чамайг үл ойшоож байна уу? Зүгээр л орхи (Let them). Тэр чамд худлаа ярив уу? Зүгээр л орхи.Тэд чамайг буруугаар ойлгов уу? Зүгээр л орхи.

Бид бусдыг өөрчлөх гэж, тайлбарлах гэж, хянах гэж хичээхдээ хамгийн их энергээ алддаг. Харин "Let them" буюу хүмүүст өөрсдийнхөөрөө байх боломжийг нь олгох үед чи жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ. Энэ нь чи бууж өгч байна гэсэн үг биш. Харин чи өөрийнхөө амар амгаланг бусдын үйлдлээс дээгүүрт тавьж байна гэсэн үг юм.

Хяналтаа сулруул, тэгвэл амьдрал чамд илүү сайхныг өгнө.

Яг одоо юуг "Зүгээр л орхимоор" байна? Comment хэсэгт "LET GO" гэж бичээд сэтгэлээсээ гаргаарай. 🍃

23/01/2026

Mindfulness буюу сэтгэлээ тогтоох дадал нь амар тайван байх, гүйцэтгэл, бүтээлч чадвараа нэмэгдүүлэх, өөрийгөө илүү танин мэдэх, бусадтай харилцаагаа сайжруулах зэрэг олон талын ач тустай.

Сэтгэлээ таних дадалд суралцмаар байвал бидэнтэй холбогдоорой.

Манай хаяг:

🏢 Интермэд эмнэлэг, 5-р давхар, 509 тоот

Мэдээлэл авах болон бүртгүүлэх бол:

📲9525 5588

☎️7676 0808

#бясалгал #СэтгэлХөдлөл

Яагаад Хятад хүмүүс сугандаа алгаддаг вэ?Гаднаас харахад сонин мэт.Гэхдээ энэ дадал нь зүрхийг хамгаалж, стрессийг гарга...
21/01/2026

Яагаад Хятад хүмүүс сугандаа алгаддаг вэ?

Гаднаас харахад сонин мэт.
Гэхдээ энэ дадал нь зүрхийг хамгаалж, стрессийг гаргаж, бүр зан аашийг хүртэл зөөлрүүлдэг гэж Хятадын уламжлалт анагаах ухаанд үздэг гэнэ.

🔸️Хятадын анагаах ухаанд суганы хонхор бол зүгээр нэг дезодорант түрхдэг газар биш.
Энэ бол биеийн “Бие дэх хуримтлагдсан бохирдол, токсин гадагшлуулах гол төв” юм.
• Энд биеийн хамгийн том лимфийн зангилаанууд байрладаг
• Цээж, гарын хор, хорыг энд цуглуулж гадагшлуулдаг
• Зүрхний меридиан яг эндээр дамжин өнгөрдөг

🛑 Суга “бөглөрвөл” юу болдог вэ?

Та анзаарч байсан уу:
• Сандарч, уурлах үед суга огцом хөлөрч, үнэр нь хурц болдог.
→ Бие чинь дарагдсан сэтгэл хөдлөлийн “хорыг” гаргах гэж оролдож байгаа нь тэр.

Хэрэв бөглөрөл удаан үргэлжилбэл:
• Цээжээр өвдөх
• Чигчий хуруу бадайрах
• Хөхний зангилаа, мастопати
• Байнгын уур уцаар, цочромтгой байдал
илэрч эхэлдэг.

🔹️ Шийдэл: “Бохир гаргах” техник (Pai Da) Хэрхэн хийх вэ :
1. Зүүн гараа толгойныхоо ард аваачиж, сугаа нээ
2. Баруун алгаа дотроо хонхортой “завь” хэлбэрт оруул
3. Суганы хонхорт чангалаг, гулд алгад
👉 Дуу нь: “Шлэп! Шлэп!” гэж цуурайтах ёстой
4. 36–50 удаа алгадаад, дараа нь гараа соль

👉 Чухал шинж тэмдэг

Хийж байх үед:
• эвшээх
• (уучлаарай) хэхрэх
гарвал — БАЯРЛААРАЙ!

Хятадад ингэж хэлдэг:
👉 “Муу хий Зүрхнээс гарч байна.”
Өөрөөр хэлбэл стресс биеэр дамжин бодитоор гарч байна гэсэн үг.

🗺 Ба-Сю — Өвчин хуримтлагддаг 8 бүс

Хүний биед өвчин, дарагдсан сэтгэл хуримтлагддаг 8 гол бүс бий.
• Суга → Зүрх (дарагдсан стресс)
• Тохой → Уушги (гуниг)
• Өвдөг → Элэг (уур хилэн)

👉 Аль эрхтэн, ямар сэтгэл хямарснаас шалтгаалаад
хаана тогшиж, хаана ажиллахаа мэдэх нь эдгэрлийн түлхүүр юм.

✨ Өдөрт 1–2 минут
✨ Ялангуяа уурласан, ядарсан үед
✨ Энгийн, аюулгүй, үр дүнтэй хийгээд үзээрэй.

Address

Darkhan

Telephone

+97676760808

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гранд Иог Бясалгалын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category