12/09/2025
✨ Монгол оюун санаанд хөрөнгө оруулсан 35 жил ✨
Монос Групп өдгөө 35 жилийн түүхээрээ бахархаж, ойн баяраа тэмдэглэж байна.🎊🫶
Моносчууд бид СУРГАЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭМИЙН САН, ИМПОРТ, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ , ТӨСӨЛ зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн 20 гаруй охин компанитай болж, 3 000 орчим хамт олон, 200+ үйлчилгээний цэг, 10 000 гаруй бүтээгдэхүүний нэр төрлөөр Монголын ард түмэндээ хүрч байна😊
✅Монос ХХК нь орон нутагт сүлжээ эмийн сан, эм ханган нийлүүлэх төвийн үйл
ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч компани юм.
✅Манай компани эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнс болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх нийт 19 бөөний төв, иргэдэд үйлчлэх 50 гаруй эмийн сан, 500-аад ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
✅Мөн 3000 гаруй харилцагчдад 500 гаруй нийлүүлэгчдийн 12,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг давхардсан тоогоор жилд нэг сая найман зуу гаруй иргэдэд үйлчилж байна.
#МонголОюунСанаа #МоносГрупп35 #Инноваци