One Soul Project • Нэг сэтгэл төсөл

One Soul Project • Нэг сэтгэл төсөл JCI Darkhan салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй ?

11/10/2022
05/07/2022
❤️One soul project ❤️ Нэг сэтгэл төсөл❤️"Нэг сэтгэл" төслийн хүрээнд тохижуулсан Нэгдсэн эмнэлгийн Хавдрын Хөнгөвчлөх эм...
24/03/2022

❤️One soul project ❤️ Нэг сэтгэл төсөл❤️

"Нэг сэтгэл" төслийн хүрээнд тохижуулсан Нэгдсэн эмнэлгийн Хавдрын Хөнгөвчлөх эмчилгээний тасагт төслийн лого бүхий 8 ширхэг дэр, хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан сэтгэл санааг өргөх зорилгоор хүсэлтийн дэвтрийг шинэчлэн хүлээлгэн өгч Тасгийн эмч Дорждэрэмтэй цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ярилцлаа.

Хөнгөвчлөх тасаг байгуулагдсанаар үйлчлүүлэгчид хамгийн багадаа 7 хоног ор хүлээдэг байсан бол одоо хамгийн ихдээ 2 хоног хүлээдэг болсон хэмээн эмч маань баярлаж ярьсан юм.

"LETS BE CREATIVE"

Хүндэтгэсэн,
JCI Дархан салбар байгууллага

22/11/2021

НЭГ СЭТГЭЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАЙГУУЛСАН "ХАВДРЫН ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ" 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨР АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

"НЭГ СЭТГЭЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ"-Т БАЙГУУЛЖ БУЙ "ХАВДРЫН ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ" ...
21/11/2021

"НЭГ СЭТГЭЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ"-Т БАЙГУУЛЖ БУЙ "ХАВДРЫН ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ" НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

JCI Дархан салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй "НЭГ СЭТГЭЛ" төсөл нь Дархан-Уул аймгийн хэмжээнд хорт хавдар өвчнөөр өвдсөн 850 гаруй иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, стандарт тоног төхөөрөмж бүхий "Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг" байгуулах үндсэн зорилготой.

Бид уг төслөө 2021 оны 2 дугаар сард албан ёсоор нээж байсан бөгөөд нээлтээ хийснээс хойш албан байгууллага, хувь хүмүүст хамтран ажиллах санал илгээн төслийн төсөв бүрдүүлэх хандивын аянг өрнүүлж, "Хөнгөвчлөх эмчилгээний тасаг"-ийн дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Их хурлын гишүүн, Хүний гавъяат эмч, Доктор профессор Ж.Чинбүрэн, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Мөнхбат, JCI Дархан салбар байгууллагын 2010 оны Ерөнхийлөгч Г.Гэрэлхүү, 2020 оны Ерөнхийлөгч П.Ганболд, 2021 оны Ерөнхийлөгч Б.Ууганбаяр нар хүндэт зочноор уригдаж, хүрэлцэн ирлээ.

Бидний санаачлан хэрэгжүүлсэн төсөл бодит биеллээ олж, хорт хавдраар өвдсөн иргэдэд "Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний биеэ даасан тусдаа тасаг бий болоход өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулан хандив өргөсөн нийт албан байгууллага болон хувь хүн, хандивлагчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,
"Нэг сэтгэл" төслийн баг
JCI Дархан салбар байгууллага

*** НЭГ СЭТГЭЛ ТӨСЛИЙН ЭРХЭМ ХАНДИВЛАГЧ НАРАА АЛДАРШУУЛЪЯ ***JCI Дархан салбар байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл нь ...
16/11/2021

*** НЭГ СЭТГЭЛ ТӨСЛИЙН ЭРХЭМ ХАНДИВЛАГЧ НАРАА АЛДАРШУУЛЪЯ ***

JCI Дархан салбар байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл нь Дархан-Уул аймагт стандарт тоног төхөөрөмж, тав тух бүхий "Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг" байгуулах зорилготой.

Бид одоогийн байдлаар өрөөний заслын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бидний санаачлан хэрэгжүүлж буй төслийн ажлыг дэмжин, "ДАРХАН -УС СУВАГ" ХХК -ийн хамт олон 1,185,000 төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.

Бусдын төлөө гэсэн сэтгэлээр биднийг дэмжин, хандив өргөсөн Дархан Ус суваг ХК -ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Та бүхний өгч буй чин сэтгэлийн хандив хавдар өвчинтэй тэмцэн буй 800 гаруй хүний тав тух, итгэл сэтгэлийн төлөө зарцуулагдах болно.

*** ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ ***

Хүндэтгэсэн,
JCI Дархан салбар байгууллага
"Нэг сэтгэл" төслийн баг

Хөхний хорт хавдар бол эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл өвчлөл. Та урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаар...
07/11/2021

Хөхний хорт хавдар бол эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл өвчлөл.

Та урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаарай

*** НЭГ СЭТГЭЛ ТӨСЛИЙН ЭРХЭМ ХАНДИВЛАГЧ НАРАА АЛДАРШУУЛЪЯ ***JCI Дархан салбар байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл нь ...
23/10/2021

*** НЭГ СЭТГЭЛ ТӨСЛИЙН ЭРХЭМ ХАНДИВЛАГЧ НАРАА АЛДАРШУУЛЪЯ ***

JCI Дархан салбар байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл нь Дархан-Уул аймагт стандарт тоног төхөөрөмж, тав тух бүхий "Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг" байгуулах зорилготой.

Бид одоогийн байдлаар өрөөний заслын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бидний санаачлан хэрэгжүүлж буй төслийн ажлыг дэмжин, "БЭГЧ БУЛГАН" ХХК -ийн хамт олон 200,000 төгрөгийн хандив өргөлөө.

Бусдын төлөө гэсэн сэтгэлээр биднийг дэмжин, хандив өргөсөн Сайханбаяр захиралтай Булган хороолол -ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Та бүхний өгч буй чин сэтгэлийн хандив хавдар өвчинтэй тэмцэн буй 800 гаруй хүний тав тух, итгэл сэтгэлийн төлөө зарцуулагдах болно.

*** ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ ***

Хүндэтгэсэн,
JCI Дархан салбар байгууллага
"Нэг сэтгэл" төслийн баг

*** НЭГ СЭТГЭЛ ТӨСЛИЙН ЭРХЭМ ХАНДИВЛАГЧ НАРАА АЛДАРШУУЛЪЯ ***JCI Дархан салбар байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл нь ...
23/10/2021

*** НЭГ СЭТГЭЛ ТӨСЛИЙН ЭРХЭМ ХАНДИВЛАГЧ НАРАА АЛДАРШУУЛЪЯ ***

JCI Дархан салбар байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл нь Дархан-Уул аймагт стандарт тоног төхөөрөмж, тав тух бүхий "Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг" байгуулах зорилготой.

Бид одоогийн байдлаар өрөөний заслын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бидний санаачлан хэрэгжүүлж буй төслийн ажлыг дэмжин, уян тааз үйлдвэрлэлийн "ЖИ ЭЙ АЙ" ХХК -ийн хамт олон 2,000,000 төгрөгийн зах зээлийн өртөг бүхий сэтгэл зүйчийн өрөө болон ариун цэврийн өрөөний таазыг хийж хандив өргөлөө.

Бусдын төлөө гэсэн сэтгэлээр биднийг дэмжин хандив өргөсөн Ganbold Ragchaa захиралтай Дархан Уян Тааз -ын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Та бүхний өгч буй чин сэтгэлийн хандив хавдар өвчинтэй тэмцэн буй 800 гаруй хүний тав тух, итгэл сэтгэлийн төлөө зарцуулагдах болно.

*** ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ ***

Хүндэтгэсэн,
JCI Дархан салбар байгууллага
"Нэг сэтгэл" төслийн баг

*** НЭГ СЭТГЭЛ ТӨСЛИЙН ЭРХЭМ ХАНДИВЛАГЧ НАРАА АЛДАРШУУЛЪЯ ***JCI Дархан салбар байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл нь ...
23/10/2021

*** НЭГ СЭТГЭЛ ТӨСЛИЙН ЭРХЭМ ХАНДИВЛАГЧ НАРАА АЛДАРШУУЛЪЯ ***

JCI Дархан салбар байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл нь Дархан-Уул аймагт стандарт тоног төхөөрөмж, тав тух бүхий "Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг" байгуулах зорилготой.

Бид одоогийн байдлаар өрөөний заслын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бидний санаачлан хэрэгжүүлж буй төслийн ажлыг дэмжин, "ХҮСЛЭН ЗОЛБООТ" ХХК -ийн хамт олон 250,000 төгрөгийн тохижилтонд шаардагдах материал, бүтээгдэхүүнийг хандивлалаа.

Бусдын төлөө гэсэн сэтгэлээр биднийг дэмжин, хандив өргөсөн Baysalmaa Delger захиралтай Хүслэн бөөний төв -ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Та бүхний өгч буй чин сэтгэлийн хандив хавдар өвчинтэй тэмцэн буй 800 гаруй хүний тав тух, итгэл сэтгэлийн төлөө зарцуулагдах болно.

*** ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ ***

Хүндэтгэсэн,
JCI Дархан салбар байгууллага
"Нэг сэтгэл" төслийн баг

Address

Ulaanbaatar-Darkhan
Darkhan

Telephone

+97688003669

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when One Soul Project • Нэг сэтгэл төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram