Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

  • Home
  • Mongolia
  • Darkhan
  • Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, 8-р баг, 17-р хороолол, Ардын Өргөн чөлөөний 5-504 тоот, Darkhan.

Байгууллагын түүхэн замнал
Анх 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дархан хотын АХГЗ-ны СЭЗБодлогын хэлтэст Москва хотын Газар зохион байгуулалтын их сургуулийг төгссөн Газар зохион байгуулагч инженер Алтангэрэл овогтой Нармандах ажиллаж эхэлснээр газрын харилцааны ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх эхлэл тавигдсан.

1. 1997 оны 05 сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын 93 тоот Захирамжаар Га

зар зохион байгуулалтын алба нэртэйгээр байгуулагдсан.

2. 2000 оны 12 сарын 18-ны өдрийн аймгийн Засаг даргын 267 тоот Захирамжаар Газрын харилцаа, хот байгуулалтын алба нэртэйгээр зохион байгуулагдсан.

3. 2003 оны 01 сарын 10-ны өдрийн аймгийн Засаг даргын 08 тоот Захирамжаар Газрын алба нэртэйгээр зохион байгуулагдсан.

4. 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Аймгийн Засаг даргын 18 тоот захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэртэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна.

🇲🇳🥰🌏2026-05-08 -ны өдөр Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулсан "Эцэг эхийн з...
08/05/2026

🇲🇳🥰🌏2026-05-08 -ны өдөр Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулсан "Эцэг эхийн зөвлөл"- ийн гишүүд болон иргэд олон нийтэд зориулсан өдөрлөгт тус газрын "Эцэг эхийн зөвлөл"-ийн 3 гишүүн хамрагдлаа. 🤝 🥰 Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хамт олонд ажлын өдөр амжилт хүсэж, та бүхэндээ талархал илэрхийлье👏🥰

🇲🇳 Монгол улсын ерөнхийлөгчийн 53-р зарлиг, Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, аймгийн Засаг...
08/05/2026

🇲🇳 Монгол улсын ерөнхийлөгчийн 53-р зарлиг, Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах "Бие бялдрын түвшин тогтоох сорил"-н үйл ажиллагаанд 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 18 албан хаагчид хамрагдлаа. 🇲🇳 Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олонд талархал илэрхийлье.🤝🥰

06/05/2026
06/05/2026

Иргэн та газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу.

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан салбарын албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон з...
05/05/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан салбарын албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх оны аварга шалгаруулах спортын тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд газрын харилцааны салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчид, мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд "ТӨВИЙН БҮС"- ийн тамирчид маань

🏓ТЕННИС: 3-р байр, хүрэл медаль 🥉Т.Нандинцэцэг.
🏀 САГС : 1-р байр, алтан медаль 🥇эмэгтэй баг тамирчид.
🇲🇳КОРНХОЛ: 3- р байр 🥉хүрэл медаль авсанд тамирчиддаа халуун баяр хүргэж талархал илэрхийлье 🇲🇳👏🥰💐🎊👍❤️

 #ДАРХАН СУМАНД 2026-06-11-НД ТАНХИМААР  #ГАЗРЫН  #ДУУДЛАГА  #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА.Дархан-Уул аймгийн Засаг даргын ...
05/05/2026

#ДАРХАН СУМАНД 2026-06-11-НД ТАНХИМААР #ГАЗРЫН #ДУУДЛАГА #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 📆 2026.05.01-ний өдрийн А/162 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 📆 2026.06.11-ний өдөр 🏤 Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулна.
Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn болон https://www.gov.mn/news/n/3b10 -ээс харна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 📆 2026.06.08-ны өдрийн 🕣 08:30 цагаас 📆 2025-06-10-ны өдрийн 🕤 17:30 цагийн хооронд 🏤 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар - т байрлуулсан 🗳️ битүүмжилсэн хайрцагт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 📆 2026.06.11-ний өдрийн 🕚 11:00 цагт явагдана.

 #Геодезийн цэг тэмдэгтээ хайрлан хамгаалцгаая.Сүүлийн жилүүдэд геодезийн цэг тэмдэгт устаж үгүй болж байгаа тул геодези...
04/05/2026

#Геодезийн цэг тэмдэгтээ хайрлан хамгаалцгаая.
Сүүлийн жилүүдэд геодезийн цэг тэмдэгт устаж үгүй болж байгаа тул геодези цэг тэмдэгтийг хамгаалах, бусдад танин мэдүүлэх үндсэн дээр
Гравиметр 035 цэгийг хашаажуулсан Ёлт сүрвэй ХХК -ы хамт олонд талархлаа илэрхийлье. Бусад байгууллага хамт олныг нэгдэж геодезийн цэг тэмдэгтээ хамгаалж хашаажуулахыг уриалж байна.

01/05/2026
🎉 Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах, мэдл...
01/05/2026

🎉 Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах, мэдлэг, ур чадварыг нь үнэлж дүгнэх зорилготой “Сумдын газрын даамлын мэргэжил, ур чадварын улсын уралдаан”-нд Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын газрын даамлууд тус тус амжилттай оролцлоо.
Энэхүү улсын хэмжээний томоохон уралдаанд 21 аймгийн 203 сумын газрын даамал оролцож, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж Дархан-Уул аймгийн Хонгор сумын газрын даамал Гансүх овогтой Баярмаа нь 💯 мэдлэг, туршлагаараа манлайлж, бусдыгаа хошуучилсан оролцож “ТУСГАЙ БАЙР” эзэлсэн тул талархал илэрхийлэн халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 🎉🎊

‼️ Сууцны хана нураах, цонхоо хаалга болгох, өргөтгөл хийх нь орон сууцны тухай хуулиар хориглосон байдаг.2011 оноос өмн...
30/04/2026

‼️ Сууцны хана нураах, цонхоо хаалга болгох, өргөтгөл хийх нь орон сууцны тухай хуулиар хориглосон байдаг.
2011 оноос өмнө бол холбогдох газруудаас зөвшөөрөл аван өөрчлөх боломжтой байсан бол 2011 оны хуулийн өөрчлөлтөөр бүрэн хориглосон.
ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 15.1.Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно...
Тиймд ийм үйлдэл гаргах юм бол холбогдох багийн Засаг дарга, СӨХ-дөө хандаарай.

Address

8-р баг, 17-р хороолол, Ардын Өргөн чөлөөний 5-504 тоот
Darkhan

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

70376483

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар:

Share