Сэтгэл зүйч М.Сарнай

Сэтгэл зүйч М.Сарнай Сэтгэл зүйн зөвлөгөө, оношлогоо, сургалт

01/06/2025

Биднийг “амьдрах гээд” завгүй гүйх хооронд хамгийн үнэтэй эрдэнэ “үрс” маань хаашаа явна вэ?
Хичнээн завгүй байсан ч ярилцахаа, анзаарахаа, тэврэхээ, үнсэхээ бүү мартаарай

30/05/2025

Сэтгэл өвдөхөд бие хамт өвдөж, амьдралын хэв маяг, зан үйл өөрчлөгддөг. Өөрийнхөө сэтгэлийг хайрлаарай, өвдсөн нэгнээ ойлгоорой… ❤️‍🩹

📣  “Хэрхэн өсвөр насны хүүхдийнхээ сайн найз байх вэ" онлайн сургалт зарлагдаж байна.Өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх хув...
19/05/2025

📣 “Хэрхэн өсвөр насны хүүхдийнхээ сайн найз байх вэ" онлайн сургалт зарлагдаж байна.

Өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх хувь нь “Би ээж, аавтайгаа ойлголцож чаддаггүй болохоор ярилцах дургүй” гэж хэлдэг. Тэдэнд маш олон илэрхийлж чаддаггүй мэдрэмжүүд байдаг. Тэд ярилцахыг хүсдэг, өөрийгөө илэрхийлж ойлгуулахыг хүсдэг. Гэхдээ яагаад нэг л болж өгөхгүй байна вэ 👇

📍 Хэрвээ та хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг мэдэж, юу хүсээд байгааг нь ойлгохыг хүсч байвал
📍 Хүүхэд тань танд өөрийгөө илэрхийлж, танд өөрийнхөө тухай чухал зүйлсийг ярьдаг байгаасай гэж хүсч байвал
📍 Хүүхдээ сонсож, хэрхэн ярилцах аргаа олохыг хүсч байвал
📍 Хүүхдийнхээ итгэлийг бүрэн олж, түүний дотно найз байхыг хүсч байвал
📍 Илүү амжилттай, нээлттэй харилцаа үүсгэж, хорт зуршил, донтолт гэх мэт эрсдэлээс үрээ хамгаалахыг хүсч байвал

Энэхүү сургалтанд заавал хамрагдаарай.

📆 Сургалт 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эхэлж, хуваарьт өдрүүдэд хаалттай группт LIVE хэлбэрээр явагдана. ОНЛАЙНААР ЯВАГДАХ ТУЛ ТА ФЭЙСБҮҮКТ НЭВТЭРЧ БОЛЖ Л БАЙВАЛ ХААНААС Ч ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ. Сургалт дууссанаас хойш 21 хоног хичээл хадгалагдах тул та завтай чөлөөтэй үедээ ХЭДЭН Ч УДАА НӨХӨЖ ҮЗЭХ боломжтой.

💳 Сургалтын төлбөр: 49000₮ (2025.05.25 -ны дотор 29000₮)
📌 IBAN MN110032005005750000 М.САРНАЙ дансанд сургалтын төлбөрөө шилжүүлэн, screenshot хийн чатаар илгээснээр бүртгэл баталгаажиж, хаалттай группын линк илгээгдэнэ.

Өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг сэтгэл зүйчийн практик зөвлөмж, сэтгэл зүйн тест оношлогоо, гарын авлага бүхий сургалт таныг хүлээж байна.

Хүүхдээ ойлгодог аав ээж олон байхын төлөө нэг өдөр ч алдалгүй суралцъя...

25/04/2025

Энэ бүхнээс бид сэтгэцийн эрүүл мэнд ямар чухал болохыг олж харж болно.

Донтолт бол сэтгэлийн шалтгаант өвчин. Сэтгэлээ хайрлаарай 🙏

Заримдаа хамгийн жаргалтай хүн болоод гэрэлтэнэ, заримдаа юу ч хийж амжуулж чадахгүй арчаагүй хүн болоод гутарна. Хааяа ...
17/03/2025

Заримдаа хамгийн жаргалтай хүн болоод гэрэлтэнэ, заримдаа юу ч хийж амжуулж чадахгүй арчаагүй хүн болоод гутарна. Хааяа хамгийн супер хүчтэй ээж гэж өөрөөрөө бахархана, тэгж байснаа юу ч чадахгүй хамгийн муу ээж болоод “хангалтгүй байна” гээд өөрийгөө голно. Хажууд бүгд байгаа хэрнээ ганцаардана, болохгүй зүйл байхгүй байхад л бухимдана.

Бяцхан үртэйгээ уулзахын жаргал, шинэ хүнтэй амьдралдаа дасахын бэрхшээлийг бие, сэтгэлээрээ туулж яваа ээж бүхнийг тэвэрмээр… 🫂

Суралцсаар л байна. Өөртэйгөө нилээн ажиллачихаад ээжүүдтэйгээ ажиллана аа 💕

Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан өнөөдөр УИХ-д “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгийн талаарх тоо дүнг танилцуулахда...
22/01/2025

Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан өнөөдөр УИХ-д “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгийн талаарх тоо дүнг танилцуулахдаа:

- Улсын хэмжээнд 1’593’838 хүн эрт илрүүлэгт хамрагдсан бөгөөд 21 насны 50 хүн тутмын 1-д солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын 1-д сэтгэцийн өөрчлөлт илэрсэн тухай мэдээлжээ!

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалъя! Энэ бол бидний амьдралын чанарыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл юм.

2025.01.22

13/01/2025

“Угаасаа би ааштай, ууртай” гэдэг чинь

“Аанхаа, би огт сэтгэл хөдлөлөө удирдах чадамжгүй” гэсэн л утга шүү дээ хө! 🫂

Шинэ оны анхны өглөө… Өглөө бүр эхлэл байдаг ч хүн бүхний сэтгэлд ургадаг дахин нэг шинэ эхлэл, шинэ итгэл найдварын өгл...
01/01/2025

Шинэ оны анхны өглөө… Өглөө бүр эхлэл байдаг ч хүн бүхний сэтгэлд ургадаг дахин нэг шинэ эхлэл, шинэ итгэл найдварын өглөө 🥰 Хүүхдүүд сэрэхээс өмнө сэрээд, дуртай кофегоо амтлан шимэнгээ цонхоор ширтэн ажин зогсох тайван бас амгалан өглөө… ☕️

Ирэх амьдралын өдөр бүр яг энэ өглөө шиг амар амгалан байх болтугай.

Чамайг инээлгэдэг, чамайг гомдоодог, чамайг уйлуулдаг, хүсэхгүй байхад чинь хүртэл баярлуулж эсвэл уурлуулдаг “дотроо ба...
14/10/2024

Чамайг инээлгэдэг, чамайг гомдоодог, чамайг уйлуулдаг, хүсэхгүй байхад чинь хүртэл баярлуулж эсвэл уурлуулдаг “дотроо байгаа жижигхэээээн” хүү/охин -ыг битгий алдаарай 🤎

02/10/2024

"Би чамд итгэдэг", "Би чамд итгэж байна" гэдэг үг хүнийг бүтнээр нь өөрчлөх хүчтэй байдаг.

Бусдад "итгэл" өгч байгаарай 🥰

2024.09.27Хоёр хөөрхөн мэргэжилтнийхээ урилгаар "Сэтгэл зүйн тогтвортой байдал - Аз жаргалтай хүүхэд" сэдвээр эцэг эхчүү...
27/09/2024

2024.09.27

Хоёр хөөрхөн мэргэжилтнийхээ урилгаар "Сэтгэл зүйн тогтвортой байдал - Аз жаргалтай хүүхэд" сэдвээр эцэг эхчүүдэд зориулсан сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Аав ээжийн сэтгэл зүй хүүхдийн сэтгэл зүйтэй салшгүй холбоотой. Бид өөрийн сэтгэл зүйдээ анхаарч байж хүүхдээ аз жаргалтай хүн болгоно ♥️

Хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг та нартаа баярлалаа 💐

Хүсэл мөрөөдөлтэй, түүнийг нь дэмжих продюсер хайсан царайлаг өсвөр насны хүү байхдаа алдрын оргилд авч очдог аймшигтай ...
25/09/2024

Хүсэл мөрөөдөлтэй, түүнийг нь дэмжих продюсер хайсан царайлаг өсвөр насны хүү байхдаа алдрын оргилд авч очдог аймшигтай замаар алхсан тухайгаа YUMMY дууныхаа клипээр харуулахыг зорьж байжээ. Альхэдийн насанд хүрсэн том залуу болсон хэрнээ клипнийхээ зураг авалтын үеэр олон удаа хямарч, тэр бүрт нь эхнэр, найруулагч 2 нь тайтгаруулж ярилцсаар ард нь гарч...

Хүчирхийлэл (ямар ч төрлийн) хүнийг насан туршид нь "даван туулагч" болгодог. Энэ зураглал бол ердөө нэг өдрийн, хэсэгхэн зуурынх... Өдөр бүр, яаж хэрхэн үргэлжилж байсныг хүн хэлж мэдэхгүй. Хэрвээ мэдрэмжээ гадагшлуулж чадахгүй бол насан туршдаа аймшигт шаналлыг тээж, тэр нь цаг минут тутамд хүнийг амьд үхдэл мэт амьдруулдаг. Яг л гутал хөл холгочихоод байхад тоохгүй царайлан инээж алхах гэж хичээхтэй ижил...

Хажуудаа байгаа итгэж болох хэн нэгэнд өөрийнхөө мэдрэмжийг гадагш илэрхийлж ярилцахаас битгий ичээрэй. Тэд чамайг сэтгэлээрээ тэврэн, илж, эдгээж байдаг. Сайн эхнэр, сайн сонсогч, сайн хамтрагч олж, түүнд үргэлж өөрийгөө байгаагаар нь илэрхийлдэг байж чадсан нь энэ залуугийн өнөөдрийн эдгэрэлд авч ирсэн чухал хүчин зүйл байх.

Сэтгэл хаана байдгийг хэн ч мэдэхгүй, гэхдээ яаж өвддөгийг бүгд мэднэ. Хэн ямар зам туулж явааг, сэтгэлдээ ямар ачаа тээж явааг хэн ч мэдэхгүй. Өөрийгөө бас өрөөлийг хайрлаж, зөөлөн байцгаая даа хэдүүлээ... ♥️

Сэтгэл зүйч М.Сарнай

Address

Darkhan

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч М.Сарнай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч М.Сарнай:

Share

Category