Амин Холбоо ӨЭМТ

Амин Холбоо ӨЭМТ Амин Холбоо Өрхийн эрүүл мэндийн төв

Халдварт бус өвчин гэж амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг хэлнэ. Халдварт бус өвчнөөс ард иргэдээ сэрэмжлүүлэх амьдралын зөв дадал эзэмшүүлэхийн тулд бүтээсэн хуудас болно.

Баасансүрэн анх бүтээсэн болно.

06/09/2015

Жирэмсэн байх үедээ би ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ? — Жирэмсэн байх хугацаандаа, ихэнх эмэгтэйчүүд урьдынх шигээ идэвхитэй хөдөлгөөнтэй байж болно. Үүнд аялах, ажиллах, дасгах хийх бүр бэлгийн идэвхитэй харилцаанд байх зэргийг багтааж ойлгож болно. Гэхдээ, аливаа идэвхитэй хөдөлгөөн хийхэ…

31/08/2015

Даралт бууруулах 5-н бүлгийн эм байдаг. Хамгийн гол нь оновчтой сонгох нь чухал юм.

06/08/2015
05/08/2015

Wolters Kluwer-ийн институтээс жирэмслэлтээс сэргийлэх шаардлагатай дисменорреатай (сарын тэмдэг өвдэлттэй ирдэг) эмэгтэйчүүдийн эмчилгээний эхний сонголтоор эстроген-прогестин агуулсан дааврын жирэмслэлтээс хамгаалах бэлмэлийг санал болгодог. Энэ сэдэвт Анхдагч дисменорреан эмчилгээнд Жирэмслэлтээс…

05/08/2015

СУУЛГАЛТААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Уншсан: 51

Бага насны хүүхдэд элбэг тохиолдож, эцэг эхчүүдийн санааг зовоодог эмгэгийн нэг бол суулгалт юм. Суулгалтыг хүмүүс “Шингэн алдах, гүйлгэх, сур харвах, хордлогод орох, чацга алдах” гэх мэт олон янзаар нэрлэдэг. 24 цагийн хугацаанд 3-аас олон удаа, эмгэг хольцтой баахыг суулгалт гэнэ.

Эмгэг хольц гэж юу вэ? Энэ нь ус, цус, боловсроогүй хоолны үлдэгдэл, залхаг, шимэгч-хялгасан хорхой зэргийг агуулсан ялгадас өтгөнийг хэлнэ.Суулгалтын үед дүлэх, гэдэс дүүрэх, базалж өвдөх, бөөлжих, хошногоны амсар суларч онгойх зэрэг шинжүүд ажиглагддаг. Хүүхдийн нас бага байх тусам хоол боловсруулах эрхтнүүдийн бүтэц үйл ажиллагаа дутмаг байдгаас ходоод гэдэс амархан хямрах эрсдэлтэй байдаг. Суулгалт нь өөрөө өвчин биш, хоол боловсруулах замын хямралын үед илрэх шинж юм.

Суулгалтаар өвчлөхөд нөлөөлөх үндсэн хүчин зүйлс:

Бохир орчин ахуй, хангалтгүй асаргаа, шаардлага хангаагүй ундны ус, хоол хүнсний хадгалалт буруу, боловсруулалт дутуу байх: /усны савны бохирдолт, аяга, сав дутуу угаах, хог шороотой орчин г.м/.
Гарын ариун цэвэр муу: /гар хиртэй, хумс урт байх тусам халдвар тараах эрсдэл өндөр/.
Нэмэгдэл хоолонд буруу оруулах /хэмжээ ихдэх, багадах, орц ядмаг эсвэл хэт олон найрлагатай байх, эрт эсвэл хожуу хоолонд оруулах /
Хүүхдийн архаг суурь өвчнүүд, ялангуяа тураал, мөн вирусийн гаралтай өвчнөөр өвчлөх: /тураалыг суулгалт дагалддаг жамтай/
Эмийн замбараагүй, хяналтгүй хэрэглээ: /гэдэсний ашигтай нянг устгана/.

Эдгээр нөлөөлөх шалтгаануудыг эцэг эхчүүд маань төдийлөн сайн мэдэхгүй эсвэл тоохгүй байснаас хүүхдүүд суулгалт өвчнөөр ялангуяа урин дулаан зуны цагт илүү их өвчилж байна.

Илрэх шинжүүд:

Шалтгаан, хүүхдийн нас, өвчин үргэлжилсэн хугацаа, байрлал, хэлбэр зэрэг олон зүйлсээс шалтгаалж илрэх шинжүүд өөр өөр байна. Юуны өмнө баасны тоо олширно.
Суулгалттай хүүхэд цочромтгой, уух юм руу дайрч, ховдоглон ууж байвал шингэн алдалт гүнзгийрч буй шинж тэмдэг бөгөөд та заавал мэргэжлийн эмчид хандан, үзүүлж, зөвлөгөө аван, эмчлүүлэх хэрэгтэй. Суулгалт хүндрэх тусам хүүхэд маань уух дургүй, тасралтгүй бөөлжиж эхлэх ба дээрх шинжүүдээс гадна арьс цайх, цонхийх, зулай хонхойх, баасны тоо олшрох, бөөлжилт нэмэгдэх, гэдэс дүүрэх, шээсний гарц багасах, халуурах зэрэг шинжүүд гардаг юм.



Суулгалтыг хугацаагаар нь:

1. Цочмог суулгалт (14 хоног хүртэл хугацаагаар тасралтгүй суулгасан бол)

2. Ужиг суулгалт (суулгалт 14 хоногоос удаан үргэлжилсэн бол )гэж ангилна.

Дараах арга нь гэрийн нөхцөлд хөнгөн хэлбэрийн суулгалтыг эмчлэх энгийн үр дүнтэй аргыг танилцуулж байна.

Хөхүүл бол ойр ойрхон хөхүүлэх
Шингэн хангалттай уулгах (шингэн хярам,будааны шүүс, шөл, ус, хоросол, тараг г.м)
Хоол сойхгүй, гэхдээ урьд хэрэглэж байгаагүй шинэ төрлийн хоол өгөхгүй.
Цайрын бэлдмэл өгөх (эмч зөвлөсөн үед)
Шингэнийг суулгалт зогсох хүртэл уулгана. Бөөлжвөл 10 минут хүлээнэ.
Яаж уулгах вэ? 2 нас хүртэл 50-100 мл, 2 дээш насанд 100-200 мл-ийг суулгалт бүрийн дараа бага багаар шимүүлж, эсвэл халбагаар 1-2 минутын зайтай уулгана.
Суулгалттай ихэнх хүүхдүүд дээрх зарчмаар 3 хоног хүртэл хугацаагаар шингэн уулгах тууштай эмчилгээнд биеийн байдал дээрдэж, баас засардаг.
Дээрх эмчилгээг хийхэд эцэг эхчүүд маань дараах алдааг голчлон гаргах нь ажиглагддаг, үүнд: хэт чихэрлэг, нялуун ундаа өгөх, бөөлжингүүт их хэмжээтэй унд уулгах, хоол сойх г.м.
Өтгөн байхуу цай нь суулгалтыг ихэсгэдэг сөрөг талтай.
Сөд, мэхээр, мойл зэргийн шүүсийг хэрэглэж болно.

Анхааруулга: Цустай баагаагүй л бол антибиотик эм хэрэглэж болохгүй!!!

Суулгалтаас хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхдэд тохирсон хоолыг бэлтгэсэн даруйдаа хэрэглэх, үлдээхгүй, халааж өгөхгүй байх
Хоол унд бэлтгэхийн өмнө, хүүхдээ хооллохын өмнө, бие зассаны дараа, хүүхдийнхээ живхийг солих бүрийн дараа заавал гараа угааж хэвших нь үр хүүхдээ болон өөрсдийгөө элдэв халдвараас хамгаалах үр дүнтэй арга юм шүү.
Хүүхдээ 6 сар хүрэхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн (ягаан)нас тус бүрт тохирсон хооллолтын зөвлөмжийг мөрдөж, нэмэгдэл хоолонд оруулаарай.
Эмийг зөвхөн эмчийн заавраар (эмийн санчийн биш!), хүүхдэд тохирсон тунгаар эмчийн зааврын дагуу зөв уулгаарай.
Хүүхдээ архаг суурь өвчнүүдээр өвчлүүлэхгүйн тулд Д болон А аминдэмийг цаг тухайд нь уулгаж, товлолын вакцинжуулалтанд хугацаанд нь хамруулаарай.



Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

23/07/2015

Заг хүйтэн нь бэлгийн замаар эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль аль нь тусах боломжтой өвчин юм. АНУ-д жилдээ дунджаар 700,000-д хүн шинээр халдварын тохиолдол бүртгэгддэг байна. Заг хүйтний ерөнхий шинж тэмдгүүдэд үтрээгээр тууралт гарах эсвэл цус гарах, үтрээ болон бэлэг эрхтнээс хэвийн бус ялгад…

30/06/2015
30/06/2015

Наадмаар 5 хоног амарна гэнэ шүү...
7-р сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийн ажлын өдрүүдийг амралтын өдрүүдэд шилжүүлэхгүй байх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
www.cosmopolitan.mn

Өөрөө өөртөө иллэг  хийж эрүүл мэнддээ анхаарцгааяӨөрөө өөрийнхөө нүүрэнд цэгэн иллэг хийх энгийн хялбар аргууд байдаг. ...
19/06/2015

Өөрөө өөртөө иллэг хийж эрүүл мэнддээ анхаарцгаая

Өөрөө өөрийнхөө нүүрэнд цэгэн иллэг хийх энгийн хялбар аргууд байдаг. Их ажлын хажуугаар багахан зав гаргаад хийгээд үзээрэй./ Гэртээ амарч байх үедзэ эсвэл албан тасалгаандаа байхдаа ажлынхаа зав чөлөөгөөр/.

Хөмсөгний голын цэгээс дээш нэг хуруу зайд дарахад ядаргаа тайлагдана.
Хөмсөгний дотор талын хэсэгт дарахад нүд толгой өвдөх нь намдана.
Нүдний дотор талд нэг хуруу зайтай хонхор хэсэгт дарахад нүдний өвдөлт намдана.
Хөмсөгний болон нүдний гаднах захаас нэг хуруу зайд чамархайн төвд дарна
Нүдний, гадна өнцөг, нүдний ухархайн ясны захад дарна.
Нүд чих, тархи, толгой таллаж өвдөх үед-Хөмсөгний төгсгөлийн хонхор хэсэгт дарна.
Нүдний өвчний үед-Хөмсөгний голын цэг дээр даралт өгнө.
Толгой өвдөж нойргүйдсэн үед-Хөмсөгний хоёр талд яг голын цэг дээр дарна
Хамар бөглөрөх, хамраас цус гарах үед-.Хамарын угалзын хажуу талаас нэг хуруу зайтай дарна.
Нүүрний ядаргааг тайлахад ,Хамрын угалзнаас гадагш хуруу зайтай хацрын доод ясан дээр дарна.
Нүүрний арьсыг тайвшруулна-Дээрхи цэгээс гадагш хоёр хуруу зайтай хацрын ясан дээр дарна.
Хамар битүүрэхэд хамрын үзүүр хэсэгт даралт хийнэ
Нүүрний саа өвчин, ухаан алдах, нүүр хавагнах үед-Уруул, хамар хоёрын голд дарна.
Нүд нүүрний хаван, аманд юм гарахад-Эрүүний хонхор хэсэгт дарна.
Эгц харж байгаад нүдний хүүхэн харааны эгц доорх нүдний ухархайн хонхор хэсэгт дарахад, нүдийг амрааж ядаргаа тайлна

Address

Darkhan

Telephone

70378150

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амин Холбоо ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram