16/03/2026
Нурууны өвдөлтийг хэзээ ч удаан тэвчиж болдоггүй юм шүү
🩺 Ананд Хужирт рашаан сувилал анх байгуулагдахад хамгийн анхны ажилтнуудын нэг болж орсноос хойш 12 жил өнгөрчээ. Үүнээс өмнө би эрүүл мэндийн салбарт 37 жил ажилласан.
💧 Хужиртын шавар, рашаан анагаах увдисаараа алдартай. Ананд Хужиртад ирээд эдгэрсэн хүн олон.
Надад тод үлдсэн нэг жишээ бий. Баянхонгороос нурууны хүнд гэмтэлтэй хүн ирж байсан юм. Бараг хөдөлж чадахгүй, дамнуурган дээр ирж байлаа. Тэр хүн гурван сар тутамд тасралтгүй ирж эмчлүүлсээр байгаад хөл дээрээ босож, бүрэн эдгэрсэн. Одоо эмч мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж дуулддаг.
Түүнээс хойш Баянхонгороос манай сувиллыг зорих хүний хөл тасраагүй дээ.
⚠️ Ер нь нурууны өвдөлтийг хэзээ ч удаан тэвчиж явж болдоггүй юм. Эхэн үед нь сэргээн засах эмчилгээг зөв хийлгээд явбал хагалгаанд орох хүртэл хүндэрдэггүйг бид олон жишээн дээр харж ирсэн учраас л энэ үгийг хэлж байгаа юм.
⚡ Миний хувьд физик эмчилгээг хариуцаж ажилладаг.
Туяа эмчилгээ, булчин суллах эмчилгээ, искра, УВЧ зэрэг физик эмчилгээг шавар, рашаантай хослуулах нь өндөр үр дүнтэй байдаг. Мөн төрөлхийн саажилттай, түнхний гэмтэлтэй хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийж байна.
Ялангуяа 🧠 харвалтын дараах сэргээн засах эмчилгээнд манай хосолсон эмчилгээ их сайн нөлөөлдөг.
🌿 Хужиртын рашаан сувилалд нэг онцгой зүйл бий. Зөвхөн эмчилгээ нь биш, агаар ус нь хүртэл эдгээдэг юм шиг санагддаг. Анх ирэхдээ ядрангуй, зовиуртай ирсэн хүмүүс буцахдаа бие нь дээрдэж, сэтгэл нь өөдрөг болоод явцгаадаг.
💙 Хүн эдгэсэн газраа, өөрийг нь эмчилсэн эмчээ мартдаггүй юм билээ. Манай сувилалд 10 гаруй жил тасралтгүй ирж байгаа хүмүүс ч бий. Зарим нь жилдээ хоёр удаа ирдэг.
Тэр хүмүүс эргээд ирээд байгаагийн цаана энэ рашаан, шаврын шидээс гадна хамт олны маань сэтгэл байдаг болов уу гэж боддог.
😊 Эдгээд, инээгээд гарч байгаа хүмүүсийнхээ тэр энергээс эрч хүч авч ажлаа хийдэг дээ.
Бага эмч: Г.Хандсүрэн
📍Өвөрхангай аймаг Хужирт сум
☎️ 80557822