19/10/2024
Хэзээ ч мартагддаггүй муухай дурсамж 😭
Дөнгөж их сургуулиа төгсчихөөд төрийн өмчит компанид ажилд орж сарын 460хан мянган төгрөгийг 2 хувааж авдаг байсан үе л дээ🤭
300мянган төгрөгийн хажуу өрөө түрээслэж амьдардаг надад авдаг цалин маань амьдралд минь хаанаа ч хүрдэггүй байсан болохоор орой 17 цаг гэж ажилаа тараад шөнөжин таксинд явж хагас бүтэн сайнд нь Улаанбаатар-аас Хэнтий рүү хэдэн хүн авч гишгээд л хэрэглээгээ болгодог байсан цаг... Нэгэн удаа Хан-Уул дүүргийн зам дээр нээх хөөрхөн эмэгтэй бага насны хүүтэйгээ хамт гар өргөхөөр нь машиндаа суулгаад гол толиндоо харсан UBS телевизийн хөтлөгч Халиун ямарч байсан олны танил хүн байна хэдэн төгрөг нэмээд авчихнаа гэж дотроо гялс тооцоолов ( өмнө нь олны танил хүмүүс суухаар нь дандаа л би 5000 10000 гэх мэт бүхэл мөнгө хэлэхээр өгөөд л буучихдаг байсанд нь бүүр муу зан сурчихсан байв) Өнөөх хөөрхөн бүсгүй ердөө Энхтайвны гүүр даваад л нэгэн хотхоны үүдэнд буухад үсрээд л 1500 гарах газар би шууд 5000 гээд л хэлчихсэн😓
Хөөрхөн бүсгүйн янзага шиг алаг нүд нь бөлтөгнөөд л "яагаад" гэдэг үгийг сулхаан хэлснээ над шиг увайгүй амьтантай маргалдахаас төвөгшөөсөн гэлтэй чимээгүйхэн 5000 төгрөг өгөөд буух хооронд нь утсан дуугарч хүүгээ өндөр халуурч байгааг хэлээд гялс такси бариад ирлээ гэж утсаар ярьсаар яаран буув...🥺
Машинаа асаагаад цааш хөдөлж явахдаа би өөрийгөө ямар өөдгүй амьтан болж хувирснаа аль эсвэл угаасаа би ийм муухай худалч хуурамч хэдэн цааснаас болж хэнийг ч мэхлэхээс буцахгүй өчүүхэн нэгэн юм байна гээд л өөрөөсөө ичиж гутарч, жаахан үр нь халуураад яаран такси барьсан бусдын л адил амьдралын төлөө чармайж сандарч яваа эмэгтэйгээс ичихгүй илүү мөнгө нэхсэнээ бодон бодон баахан гунигласаар харив😭
Тэр оройноо шөнөжин өөрийгөө шүүж, сэтгэлээ ухаж, өөрийгөө өөртөө уудалж, өөртэйгөө ярилцаж, ам тангараг өгсөөр үүр цайлгав🤝
Дахиж хэзээч бүүр хэзээч хэн нэгнийг хууран мэхэлж хохироохгүй, ийм муухай хортойгоор худал хуурмаг үйлдэл гаргахгүй гэж...❗❗❗
Хатуугаас хатуу өөртөө амлав💢
Энэ явдлаас хойш удаагүй би хүний нутагт ирээд хийх ажилгүй, идэх хоолгүй, байрны түрээсгүй хэд хэдэн удаа гудманд чемоданаа тэврээд гарч үзсэн ч хэзээч хүнийг хуураагүй худал хэлж хууран мэхлээгүй өөрийгөө болон бусдыг худалдаагүй чин үнэнч хөдөлмөр зүтгэлээрээ мацсаар хоолтойгоо орох оронтойгоо унах унаатайгаа хийх ажилтайгаа хамт олонтойгоо залгаж амьдрахын төлөө шударгаар зүтгэж болдог гэдгийг өөрөө өөртөө өдөр бүр нотолж өнөөх муухай дурсамжаа санах тоолондоо түүнээс хойш өнөөдрийг хүртэл би үнэнээр амьдарч яваа шүү гэж өөрийгөө тайтгаруулдаг🥺
Тэгээд санах тоолондоо энэ хөөрхөн бүсгүйгээс сэтгэлдээ уучлал хүсдэг🙏
Гэсэн ч хэн нэгнийг хуурсан мэхэлсэн худал хэлсэн хохироосон хар бараан дурсамж хэзээч сэтгэлээс арилдаггүй он цаг өнгөрсөн ч тодоос тодоор дурсагдаж сэтгэл хөндүүрлэсээр байдаг тул дөнгөж 20 гараад амьдрах гэж зүтгэж яваа дүү нартаа анхааруулга болгож муухай дурсамжаа хуваалцлаа🥲
Дүү нар минь хэнийг ч хуурахгүй хэнд ч төвөг болохгүй чин шудрага амьдрана гэдэг л хамгийн сайхан аз жаргал сэтгэлийн амар амгалан байдаг юм шүү🫡
Бичсэн: Цагаан Уул