Saran-Enkh

Saran-Enkh Хаяг: Хүүхдийн номын ордны урд, 1-р хороолол, 14-р баг, Дархан сум, Дархан-Уул аймаг, Монгол улс
Утас: 99376677

1. Битгий угааАз болоход үтрээ бол гайхалтай эрхтэн юм. Тэд өөрсдийгөө цэвэр байлгахын тулд эрүүл ашигтай бактери болон ...
13/02/2025

1. Битгий угаа
Аз болоход үтрээ бол гайхалтай эрхтэн юм. Тэд өөрсдийгөө цэвэр байлгахын тулд эрүүл ашигтай бактери болон рН-ийн түвшинг бие даан тэнцвэржүүлж байдаг төрөлхийн гайхалтай чадвартай байдаг. Тиймээс угаах шаардлагагүй.
Угаах нь эрүүл бактерийн зарим хэсгийг устгадаг бөгөөд энэ нь рН-ийг өөрчилдөг бөгөөд таныг халдварт өртөмтгий болгодог.
Хэрэв та бэлэг эрхтнээ цэвэрлэхийг хүсч байвал хурц үнэргүй бүтээгдэхүүн хэрэглэж, зөвхөн гадна бэлгийн уруулыг угаана уу.
2. Умдагны үсээ битгий хус
Та усны хувцас өмсөх шаардлага гарсан бол усны хувцасны шугамын дагуу үсээ бага зэрэг тайрч авах нь тохиромжтой юм.
Гэхдээ хусаж болохгүй. Учир нь умдагны үс нь үтрээний үүдэвчийг бактериас хамгаалах үүрэгтэй байдаг. Үсээ хусах тусам үтрээ лүү халдвар орох эрсдэл нэмэгдэж, үсний ургалт ихсэж , ширүүн болж , үсний уутанцар үрэвсдэг.
3. Үтрээ чийгшүүлэгч бүтээгдэхүүний найрлагыг шалгах
Сексийн үед үтрээ хуурайших асуудалтай эмэгтэйчүүд үтрээ чийгшүүлэх нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гардаг. Гэсэн хэдий ч таны биед тийм ч сайн биш найрлагатай байх нь бий.
Чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд с**сийн үед маш сайн нөлөө үзүүлдэг ч үтрээнд бактери үржихэд хувь нэмэр оруулдаг. Учир нь үтрээний байгалийн рН-ийн түвшинг сүйтгэдэг.
4. Бие махбодид аюулгүй с**с тоглоом ашиглаарай.
Та онлайнаар с**с тоглоом худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй. Эдгээр тоглоомыг юугаар хийсэн болохыг сайн мэдэх боломжгүй мөн, өмнө нь ашиглаагүй эсэхийг шалгахад хэцүү байдаг.
5. Аюулгүй с**с
Үтрээний эрүүл мэндийн төлөө хийж чадах хамгийн сайн бөгөөд хамгийн хялбар зүйлсийн нэг бол аюулгүй с**с хийх явдал юм.
Үүнд:
Бэлгэвч заавал ашиглах.
Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдах
Мэдээж тохиолдлын, хамгаалалтгүй бэлгийн харьцааны дараа
Секс хийх дарааллыг аюулгүй, эрсдэлгүй аргыг сонгох
Сүүлийн үед бэлгийн харьцаанд орох арга барил олон төрөл болсоор байгаа нь өгсөх замын халдвар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд та уламжлалт с**сийг илүүд үзэж, с**сийн дараалал дээр анхаарч эрүүл ахуйг маш сайн хангах хэрэгтэй
6. Сексийн дараа шээх
Бэлгийн харьцааны дараа шээх нь шээсний замын халдварт өвчний магадлалыг бууруулах ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл шээх нь нэг ёсондоо цэвэрлэгээ хийж байна гэсэн үг.
7. Агаар нэвтрүүлдэг дотуур хувцас өмсөх
Даавуун дотуур хувцас нь чийгийн хэмжээг хязгаарлах чийг шингээх шинж чанартай байдаг. Таны дуртай дотуур хувцасны төрлөөс үл хамааран өдөр бүр дотуур хувцасаа солих хэрэгтэй.

💚Хавар цагаан будаа, тахианы махнаас татгалзвал зохино Хавар зарцуулсан энергиэ нөхөж авах хамгийн энгийн арга бол илчлэ...
13/02/2025

💚Хавар цагаан будаа, тахианы махнаас татгалзвал зохино
Хавар зарцуулсан энергиэ нөхөж авах хамгийн энгийн арга бол илчлэгтэй хоол, хүнс идэх юм. "Хүйтэн ундаа, ус, зайрмаг зэрэг нь энергийг нөхөх бус харин ч алдагдуулж байдаг. Монгол хүмүүс хаврын цагт уураг, тослог, илчлэг голлон агуулсан халуун хоол, махан бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой. Эдгээр хоолонд монголын уламжлалт хоол хүнс болох шар тос, арвайн гурил, цөцгий, өрөм, ээзгий, борц зэрэг багтдаг. Харин цагаан будаа, тахиа, ямааны махнаас татгалзвал зохино" гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

💚ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧНИЙ ДАВУУ ТАЛЭмэгтэй бэлгэвчний давуу тал нь эр бэлэг эрхтэнд огт мэдрэгддэггvй, ямар нэг байдлаар vрэлт...
12/02/2025

💚ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧНИЙ ДАВУУ ТАЛ
Эмэгтэй бэлгэвчний давуу тал нь эр бэлэг эрхтэнд огт мэдрэгддэггvй, ямар нэг байдлаар vрэлт, өвдөлт өгөхгvй, эр эрхтнийг vтрээнд чөлөөтэй хөдлөх бололцоо олгодог байна. Учир нь фемидомын vтрээн дэх хэсэг нь эр бэлэг эрхтний хөдөлгөөний дагуу уян хатан байдаг. Мөн vтрээнд байхдаа гадны биет орсон гэж мэдэгдэхээргvй зөөлөн тул эрчvvд кондомоо углахдаа болон кондомтой бэлгийн харьцаанд ороход мэдрэгддэг шиг эвгvй байдал, мэдрэмж төрдөггvй сайн талтай.
Эмэгтэй бэлгэвч нь с**сийн vед бэлгийн замыг эрхтнvvдийн арьсыг найдвартай хамгаалдаг. Эр бэлгэвчийг хэрэглэхэд бэлэг эрхтний тээрхий эмэгтэйн бэлгийн их уруулд хvрч халдвар тараах болзошгvй байдаг бол фемидом энэ байдлаас бvрэн хамгаалж чаддаг байна. Өөр нэг өгvvлшгvй давуу тал бол эмэгтэй бэлгэвчийг яг хурьцлын vед биш, хэдэн арван минут, бvр хэдэн цагийн өмнө ч хийчихсэн байх боломжтой тул бэлгэвч углах гэж тааламжит цагаасаа хумслах хэрэггvй.

💚Толгой яагаад өвддөг вэ? Хүн болгонд ямар нэгэн байдлаар толгойны өвчин илэрдэг билээ. Харин эдгээр толгойн өвчнүүд нь ...
11/02/2025

💚Толгой яагаад өвддөг вэ?
Хүн болгонд ямар нэгэн байдлаар толгойны өвчин илэрдэг билээ. Харин эдгээр толгойн өвчнүүд нь дотроо 5 төрөл байх бөгөөд олон шалтгааны улмаас өвддөг ажээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ толгойн өвчний төрлүүдийг танилцуулж, юунаас болж, аль хэсэгт хамгийн ихээр өвддөг болохыг дуулгахаар бэлтгэлээ. Таны мэдлэгт бага ч атугай нэмэр үзүүлнэ гэж найдъя.

1. Стрессээс үүдэлтэй толгойн өвдөлт
Стрессээс үүдэлтэй толгойн өвдөлт
Хамгийн түгээмэл толгойн өвдөлтийн хэлбэр юм. Хүн бүр дор хаяж нэг удаа энэхүү өвдөлтийг мэдэрсэн байдаг.
Шинж тэмдэг: Толгойн орой хэсэгт дарж өвдөж, дух, нүд ядарч, хатгуулж өвдөнө. Мөн духны дээд хэсгээр лугшиж өвдөх бөгөөд оройн цагаар өвдөлт нь улам бүр нэмэгддэг.
Шалтгаан: Стресс, бухимдал бол хамгийн том шалтгаан нь болдог. Толгойгоо удаан ажиллуулж, хөдөлгөөнгүй олон цаг суусны дараа толгой өвдөх магадлал ихэсдэг.
Эмчлэх: Энэхүү өвдөлтийг намдаахын тулд агаарт гарч, тайвшрах хэрэгтэй. Мөн өвдөлт нь тэсэхийн аргагүй байвал өвчин намдаах эм ууж, эмчид хандаж болох юм. Хамгийн гол нь та сэтгэл санаагаа тайван байлгаж, эерэг энергээр өөрийгөө цэнэглэснээр энэхүү толгойн өвчнөөс сэргийлж чадна.
2. Хамрын хөндийн өвчлөлөөс улбаатай толгойн өвдөлт

Хамрын хөндийн өвчлөлөөс улбаатай толгойн өвдөлт
Хамрын хөндий өвчилснөөс болж толгой өвдөж, халуурч эхэлдэг.
Шинж тэмдэг: Дух, хөмсөг, шанаа хэсгээр даралт өгч, хүчтэй өвддөг. Толгойгоо хөдөлгөх төдийд хатгуулж, тав тухгүй байдал үүсгэнэ. Хамар амьсгалах боломжгүй битүүрсэн байх бөгөөд үүнээс болж, толгой дүүрч өвддөг.
Шалтгаан: Ханиад томуу, харшил зэргээс болж хамар битүүрч, өвчлөх үед энэхүү толгойн өвдөлт танд мэдрэгдэх болно.
Эмчлэх: Энэ тохиолдолд ханиадаа эмчилж, харшлаа бууруулснаар толгойн өвчин намдана. Ингэхийн тулд та эмчид хандаж, эм бичүүлж аваарай.
3. Тархиар хатгах

Тархиар хатгах
Шалтгаан: Ихэвчлэн тархи, цусны эргэлтийн систем алдагдаж, ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд тархиар хатгуулж эхэлдэг.
Эмчлэх: Үүнийг бүрэн гүйцэт эмчлэх арга гэж байдагггүй. Та эмчид үзүүлж, эм авч ууснаар өвчин нь намдах боломжтой. Харин үүнээс сэргийлэхийн тулд эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг гаргаж байгаарай.
4. Кластер толгой өвдөлт

Кластер толгой өвдөлт
Дэлхийн нийт хүн амын ердөө нэг хувь нь энэхүү өвдөлтийг мэдэрдэг. Харин уг толгойн өвчнийг мэдэрсэн хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй хүн байдаг гэнэ. Кластер толгойн өвдөлттэй хүмүүсийн дундаж нас 28-30 байдаг. Гэвч уг толгойн өвдөлт хүүхэд насанд ч илрэх боломжтой аж.
Шинж тэмдэг: Оройн цагаар нүд орчмоор хатгуулж өвдөнө. Ихэвчлэн нэг нүд илүүтэй өвдөж, хүндхэн байдал үүсгэдэг. Давтамжийн тухайд хүн хүний онцлогоос хамаарах бөгөөд зарим хүмүүс өдөр бүр өвдөж шаналж байхад зарим нь жилдээ тоотой хэд өвддөг байна.
Шалтгаан: Шалтгаан нь тодорхой бус боловч, эрдэмтэд тухайн хүний төрөлхийн онцлогоос болж, энэхүү толгойн өвчин мэдрэгддэг гэж үзжээ.
Эмчлэх: Энэ төрлийн толгойн өвчнийг эмчлэхэд тун хэцүү байдаг. Зөвхөн эмчийн зааврыг сайтар дагасны эцэст энэхүү өвдөлтөөс ангижрах боломжтой юм.
5. Шарталтын толгой өвдөлт

Шарталтын толгой өвдөлт
Шалтгаан: Архи, согтууруулах ундаа нь толгой өвдөх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ нь тархины судсыг чангалж, толгойг өвтгөдгөөс гадна усны дутагдалд оруулж, тархиар хатгуулах том шалтгааныг бий болгодог.
Эмчлэх: Ус сайн ууж, амрах нь толгойн өвчнийг эмчлэх хамгийн шилдэг арга юм. Мөн шингэн шөл ууж, өвчин намдаах эмний тусламжтайгаар толгойн өвчнөө намдааж болох билээ.

💚ПУЛЬСЫН ДАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?✅ Дээд ба доод даралтын ялгааг пульсын даралт хэмээн нэрлэдэг. Өөрөө хэлбэл систол ба диастолы...
10/02/2025

💚ПУЛЬСЫН ДАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

✅ Дээд ба доод даралтын ялгааг пульсын даралт хэмээн нэрлэдэг. Өөрөө хэлбэл систол ба диастолын даралтыг ялгааг хэлнэ. Жишээ нь: артерийн даралт 120/80 мм.муб байлаа гэхэд пульсын даралт 120 – 80 = 40 мм.муб гэж бодно.

✅ Пульсын даралт бага буюу 2 даралт ойртоно гэдэг бол зүрхний зүүн ховдлын шахуургын үйл ажиллагаа муу байгааг илтгэж болно. Систол ба диастолын даралтын зөрүү

💚☎️Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн амбулторийн үзлэгийн цаг авахдаа 7748-6677 утсаар холбогдоорой.
09/02/2025

💚☎️Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн амбулторийн үзлэгийн цаг авахдаа 7748-6677 утсаар холбогдоорой.

💚Төрсний дараа гам барихад анхаарах зүйл1. Хэт даарахгүй, жиндэхгүй байхХүйтэн зүйлд хүрэхгүй, хүйтэн усанд гар биеэ уга...
09/02/2025

💚Төрсний дараа гам барихад анхаарах зүйл

1. Хэт даарахгүй, жиндэхгүй байх
Хүйтэн зүйлд хүрэхгүй, хүйтэн усанд гар биеэ угаахгүй байх
Толгой нүцгэн гадуур явахгүй байх
Үс угаасны болон усанд орсны дараа салхи авахгүй байх
Бороонд норохгүй байх
Хүйтэнд хэт нимгэн хувцаслахгүй байх
2. Хэт халахгүй байх.
Зохистой хувцаслах биеэ хэт бэгнэхгүй.
Гам алдсаны улмаас илрэх шинж тэмдэг, шалтгаан, эмчилгээ
Гам алдсан үед толгой өвдөх, үе мөч янгинах, бадайрах, хөдөлгөөн хязгаарлагдах, арьс халуун оргих зэрэг шинж тэмдэг илэрхээс гадна зарим тохиолдолд халуурдаг. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа шалтгааныг уламжлалт анагаах ухааны онолоор салхи, халуун, хүйтэн, чийгнээс шалтгаалж хүний биед хий хуримтлагдаж цусны урсгал саатсанаас үүсдэг гэж үздэг. Үе мөчний өвдөлт нь хүн бүрт харилцан адилгүй илэрдэг.
Тухайлбал:
Салхинаас үүссэн үе мөчний өвдөлт нь энд тэнд хэсч нүүж өвддөг.
Чийгнээс үүссэн үе мөчний өвдөлт нь нэг хэсэг газарт тогтмол байрлалд байдаг.
Хүйтнээс үүссэн үе мөчний өвчний үед бүх бие янгинан, хэсэг газартаа өвдөлт нь хүчтэй илэрч өвчин даамжрах хандлагатай болдог.
Халуун салхи чийгтэй хавсарсан нөхцөлд арьс булчин халуун оргих, хэсэг газартаа улайх, өвдөлт ихтэй, хөндүүрлэх, зарим үед халуурдаг.
Үе мөчний өвчин архагшвал цусны эргэлт хямарч, урсгал сааталд орсноос зүрхэнд нөлөөлдөг. Уламжлалт анагаахын эмчилгээнд үе мөчний өвчнийг голчлон хий цусны гүйдлийг сайжруулан, шалтгаан нөхцөл, өвчний эмгэг, жам, явцыг тодорхойлон зүү, төөнүүр, шивүүр, хануур, бариа заслын зэрэг эмийн бус эмчилгээг хийдэг.
Гам алдахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Төрсний дараа эхний хэдэн долоо хоногийн турш дааврын өөрчлөлттэй холбоотойгоор хөлөрдөг нь усанд орох шаардлагыг бий болгодог. Тэгвэл та төрсний дараах долоо хоногт усанд орж, үсээ угааж болно. Харин усанд орсны дараа салхи авахгүй байх хэрэгтэй. Иймд ихэвчлэн оройн цагаар усанд ороод шууд унтаж амрах нь хамгийн зохимжтой.
Юм угаах шаардлагатай бол бүлээн усанд хурдан хугацаанд угаах. Учир нь усны температур маш хурдан хугацаанд хөрч хүйтэн болдог.
Цонхоо онгойлгож гэртээ агаар сэлгэлт хийж
болно. Гэхдээ нэвт салхилуулж болохгүй.
Гадаа гарахдаа толгойгоо боож, чихээ бөглөх хэрэгтэй. Орон сууц байшинд амьдардаг бол гэртээ цонх онгойлгож нэвт салхилуулаагүй үед толгой нүцгэн байж болно.
Монгол гэр нэвт салхилах магадлал өндөр байдаг учраас гэрт амьдардаг эмэгтэйчүүд маань орон сууц болон байшинд амьдардаг эмэгтэйчүүдийг бодвол гарын шуу, шилбэ ил гарсан хувцас өмсөхгүй, толгойгоо сарын турш боож гам барих нь зохимжтой.

💚Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс санал болгож буй ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ЖОР-3-ыг танд хүргэж байна. Тус жор нь нэг ширхэг ч...
09/02/2025

💚Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс санал болгож буй ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ЖОР-3-ыг танд хүргэж байна.
Тус жор нь нэг ширхэг чанасан өндөг, нэг ширхэг гадил, нэг аяга зөгийн балтай ус, жимстэй боов нэг ширхэг зэргээс бүрдэнэ.

Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай. Харин гадил жимc цусны даралт буулгах, хавдраас урьдчилан сэргийлэх, тайвшруулах зэрэг олон ач тустай.

Өглөө бүр цайгаа ууж хэвших нь таргалалтаас сэргийлэх ач холбогдолтой.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоол хүнсээр авбал зохих хоногийн илчлэг нь дунджаар 2100-2500 ккал байх ёстой. Үүнийг 100 хувь гэж үзвэл,
Өглөө 20-25 хувь,
Их, бага үдэд 10-15 хувь,
Их үдэд 35-40 хувь,
Орой 15-20 хувиас ихгүй гэж тооцон хоол хүнсээ тохируулан хэрэглэх ёстой юм байна.
Шинэ өндөг идэхийг бодоорой.Өндөгний шарын гадуур хөх хүрээ гарсан байна.

08/02/2025

💚Өвөл иддэггүй хүнс
Мэдэхэд илүүдэхгүй Saran-Enkh эмнэлэг

🤰Хожуу насны жирэмслэлт  35 ба түүнээс дээш насандаа жирэмсэлж буй эмэгтэйчүүдийг хэлнэ. 👩‍⚕️Эмэгтэйчүүд нас ахих ту...
08/02/2025

🤰Хожуу насны жирэмслэлт 35 ба түүнээс дээш насандаа жирэмсэлж буй эмэгтэйчүүдийг хэлнэ.

👩‍⚕️Эмэгтэйчүүд нас ахих тусам жирэмслэх магадлал буурсаар байдаг. 40-өөд насны эмэгтэй хүний хувьд жирэмслэх эсэх нь тухайн хүний биеийн эрүүл саруул байдалтай зайлшгүй холбоотой.

🩺Хожуу жирэмслэлтийн үед илэрдэг эрсдэл, зовиурууд цусны даралт өсөх, сахарын шижин өвчнүүд байдаг бол ийм оноштой жирэмсэн эхчүүдийн хувьд зулбах, дутуу төрөх, эхэстэй холбоотой асуудлууд, ураг амьгүйтэх зэрэг эмгэг олонтаа тохиолддог байна.
🆘Иймээс хожуу жирэмсэлсэн эмэгтэйчүүд эрүүл мэндийн хувьд маш болгоомж, сэрэмжтэй байх ёстой.
✅🔎Та хожуу насандаа жирэмслэхээр төлөвлөж байгаа бол
✅Даралт ихсэх, сахарын шижин зэргийн өвчнийг хяналтанд авсан байх ёстой.
✅Жингийн илүүдэлгүй байх.
✅Фолийн хүчил агуулсан аминдэмүүдийг урьдчилан уух нь хүүхдэд илэрч болзошгүй тархи, мэдрэлийн системийн элдэв гажгаас хамгаалах тустай юм.

🌸💚Цээж, хөхөөр хөндүүрлэж өвдөх нь ямар шалтгаантай вэ?Цээжээр хөндүүрлэж, хөх орчмоор өвдөж, зовиур илрэхэд ихэнх эмэгт...
08/02/2025

🌸💚Цээж, хөхөөр хөндүүрлэж өвдөх нь ямар шалтгаантай вэ?

Цээжээр хөндүүрлэж, хөх орчмоор өвдөж, зовиур илрэхэд ихэнх эмэгтэйчүүд тоохгүй орхидог. Хөх хөндүүрлэж өвдөх нь сарын тэмдгийн мөчлөг, жирэмснээс хамгаалах эм хэрэглэх, дааврын өөрчлөлт гэм зэрэг олон шалтгаантай байдаг. Тиймээс хөх орчмоор өвтгөдөг шалтгаан болоод өвдөлтийг намдааж цаашид учирч болзошгүй эмгэгүүдээс хэрхэн сэргийлэх талаар мэдэж авцгаая.
1. Хөхний даруулга таарахгүй байх

Хөхний даруулга таарахгүй байх
Энэ бол хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Мельбурн дахь Викториагийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар судалгаанд оролцогчдын 80 хувь нь дотуур хувцсаа буруу сонгодог болох нь тогтоогджээ. Хэт том хэмжээтэйг өмсөх нь арьсыг үрж эвгүй мэдрэмж төрүүлдэг бол хэт жижигхэнг өмсөх нь хөхний хэлбэрийг алдагдуулна. Хэрэв хөхний даруулга :
- Хэтэрхий барьж, биенд наалдвал
- Аяга нь илүү гарч ирвэл
- Мөр, хөх хоёрыг ойртуулбал
- Даруулганы мөр нь нуруунд хэт наалддаг бол та хөхний даруулгаа заавал солиорой.
2. Хөхний булчин агшиж, чангарах

Хөхний булчин агшиж, чангарах
Хөхний булчин нь булчирхайн дор шууд байрладаг. Гипертоны үед цээжээр хөндүүрлэж таагүй мэдрэмж төрүүлдэг. Энэ шинж тэмдэг нь тамирчдад түгээмэл тохиолддог ч тэд өдөр тутмын дасгал гүйлт хүндийн өргөлт зэргээр өвдөлтийг намдаадаг. Гипертонус буюу тайван байгаа булчингийн өөрчлөгдөж, агшихад хөх чинэрэх, хавагнах, улайх шинж тэмдэг илэрнэ.
3. Дааврын өөрчлөлт

Дааврын өөрчлөлт
Дааврын өөрчлөлтийн үед эстроген ба прогестерон дааврын хэмжээ хэлбэлзэж, хэсэг зуур хөх хавагнаж, өвдөлт мэдрэгддэг. Энэ огтхон ч айх зүйл биш бөгөөд дааврын мөчлөг дууссаны дараа эргээд хэвэндээ орно. Энэ үед та кофеноос түр татгалзаарай. Кофе уух нь биеийг улам тавгүй байдалд хүргэнэ. Мөн давс ихтэй, халуун ногоотой хоол хүнс хэрэглэхээс татгалзаарай. Хөхний даруулганы оронд биед эвтэйхэн спорт хувцас өмсөхийг зөвлөе.
4. Сүү саагч хэрэглэх

Сүү саагч хэрэглэх
Төрсөн эмэгтэйчүүд сүү саагч хэрэглэж эхлэхэд хөх хуурайшиж, хагарч, сүү багасаж, мөөгөнцөрийн харшилтай болоход хүргэдэг. Та заавал өдөр бүр сааж, нөөцлөхгүйгээр зөвхөн хүүхдээ хүссэн үед нь л хооллоход хангалттай. Хөхөндөө массаж хийж, үе үе арьсаа чийгшүүлж байгаарай.
5. Жирэмсний үе

Жирэмсний үе
Эхний гурван сард таны хөх чинэрч өвдөх нь хэвийн зүйл. Учир нь эмэгтэй хүний бие хүүхэд төрүүлэх бэлтгэлээ өөрөө хийж эхэлдэг. Үүнээс гадна, сарын тэмдэг тасалдах, дотор муухайрах, бөөлжих, ядрах, хооллох зуршил өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Өвдөлтийг намдаахын тулд унтахдаа хөхний даруулгагүй унтаж хөхөндөө аль болох хүрэхгүй байх хэрэгтэй.
6. Гормоны эмийн гаж нөлөө

Гормоны эмийн гаж нөлөө
Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлүүд нь хэстроген, прогестерон агуулдаг учир цээжээр хөндүүрлэж, хөх хавагнаж, өвдөх шалтгаан болдог. Үүнээс гадна толгой өвдөх, огцом жин нэмэх, сэтгэл тавгүйтэх, сарын тэмдэг тогтворгүй болох гэх мэт сөрөг нөлөөтэй. Дааврын өөрчлөлттэй жирэмснээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэхийн оронд бэлгэвч, эсвэл үтрээний бөгж хэрэглэхийг зөвлөе.
7. Хөхний хавдар үүссэн байж болзошгүй

Хөхний хавдар үүссэн байж болзошгүй
Фиброцист мастопати буюу хөхний хавдар үүсэх үед үед хөх улайж, цээжээр хөндүүрлэж, хөхний булчирхайн бүтцэд өөрчлөлт орж, хөхний булчирхайн хэмжээ (хаван) нэмэгдэж, огцом өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүүхэд авахуулах, зулбах, хүүхдээ хөхөөр нь хооллохгүй байх, хатуу, эвгүй хөхний даруулга зүүх, огт жирэмслэхгүй байх, стрессдэх зэрэг олон шалтгаанаас болж энэ өвчин үүсдэг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн бол та яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

💚Хүйтний улиралд эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд Хүйтний улиралд дараах үрэвсдэг:Үтрээний хэв...
06/02/2025

💚Хүйтний улиралд эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

Хүйтний улиралд дараах үрэвсдэг:

Үтрээний хэвийн орчин алдагдах
Үтрээний мөөгөнцрийн үрэвсэл
Үтрээний бактерийн үрэвсэл
Үтрээний архаг үрэвсэл
Умайн хүзүүний үрэвсэл, улайлт
Шээс ялгаруулах сүвний үрэвсэл
Давсагны үрэвсэл
Бөөр, шээс ялгаруулах замын үрэвсэл

Хүйтний улиралд эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

Дулаан хувцаслах- өгсөх замын үрэвслээс сэргийлнэ
Үтрээг угаахгүй байх - үтрээ өөрөө өөрийгөө цэвэрлэдэг эрхтэн тул үтрээг угаах шаардлагагүй. Үтрээг усаар, савангаар, содаар, марганцтай усаар угаах тохиолдлууд манай бүсгүйчүүд дунд цөөнгүй байдаг. Энэ нь үтрээний дотоод орчинг устгах буюу үтрээний дархлааг унагааснаар үтрээний үрэвсэл үүсэх шалтгаан болдог.
Тохирсон дотуур хувцсаа сонгож өмсөх- даавуун материалтай, хэт бариу биш дотуур хувцас өмсөх. Хэт бариу болон нийлэг материалтай дотуур хувцас нь үтрээний агаарын солилцоог бууруулснаар хэвийн орчинг алдагдуулна.
Тохирсон ариун цэврийн хэрэглэл сонгох - агаар сайн нэвтрүүлдэг, хөвөн зөөлөн, үнэргүй, харшил өгөхгүй ариун цэврийн хэрэглэл сонгох нь зохистой. Мөн ариун цэврийн хэрэглэлийг дунджаар 3 цаг тутамд солих шаардлагатай.

Шинж тэмдэг илэрвэл эмчид хандах- ихэнх үтрээний үрэвслийн шинжүүд хоорондоо төстэй байдаг үтрээний наацын буюу мазокын, бактериологийн, PCR шинжилгээнүүдийг хариунд тулгуурлан эмч оновчтой эмчилгээг зөвлөх болно. Тиймээс өөрөө дур мэдэн, бусдын заасан эмчилгээг хийхгүй байхыг зөвлөе.

Address

Хүүхдийн номын ордны урд талд Саран-Энх эмнэлэг
Darkhan
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

99376677

Alerts

Be the first to know and let us send you an email when Saran-Enkh posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Түүхэн замнал

Саран-Энх эмнэлэг нь анх 1999 онд эмэгтэйчүүдийг өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 1 их эмч, 1 сувилагчтай үүдэн эмнэлэг хэлбэрээр байгуулагдсан.2001 онд хэвтэн эмчлүүлэх ортой эмнэлэг болон өргөжиж Дархан-Уул аймаг болон бүс нутгийн хөдөлмөрчдөд эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн. Одоо жилдээ давхардсан тоогоор 2000 гаруй хүнд амбултороор, 800 орчим хүнийг хэвтүүлэн эмчлүүлж байна. Эмчилгээ үйлчилгээндээ чанар стандартыг баримталж техник, технологийг шинэчлэн солонгос, хятадын багаж, төхөөрөмжөөр хавдрын урьдал өвчнийг эрт илрүүлэхэд онцгой анхаарч байна. 2012 онд 650м2 бүхий 2 давхар эмнэлгийн зориулалттай байранд орсноор үйлчилгээгээ цогц болгож үйлчлүүлэгчдийн ая тух эмчилгээ үйлчилгээний орчин эрс сайжирч бус нутагтаа олны танил эмнэлэг болж чадсан нь бидний бахархал юм.