Health promotion center - Medipas hospital

Health promotion center - Medipas hospital Урьдчилан сэргийлэх үзлэг түүний ач холбогдол

KENKO ICHIBAN MED* Эрүүлийг хамтдаа
30/06/2023

KENKO ICHIBAN MED* Эрүүлийг хамтдаа

Ходоод улаан хоолойн хавдрын эрт илрүүлэг маш чухал
30/06/2023

Ходоод улаан хоолойн хавдрын эрт илрүүлэг маш чухал

18/12/2021

Welcome

01/12/2021

🎗 "ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр
!
👉Ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох нь ХДХВ-ийн халдварыг илрүүлэх, эмчлэхэд саад болдог‼

30/11/2021

📌ТАНИЛЦ: Коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эм, тариаг худалдаалах ДЭЭД ҮНИЙН ХЯЗГААР✅

👇Доорх бүтээгдэхүүнүүд тогтоосон дээд үнээс давсан тохиолдолд БИДЭНД ХАНДАНА УУ.

30/11/2021

Reference: Ian M. Gralnek et al. Endoscopy 2021

30/11/2021

Маммографийн шинжилгээ гэж юу вэ?

Маммографийн шинжилгээ гэдэг нь рентген туяаны бага тунгаар хөхний рентген зураг авахыг хэлэх бөгөөд энэ нь хөхний эдэд гарсан өөрчлөлтийг илрүүлэх боломжийг олгодог шинжилгээ юм.

Mаммографийн шинжилгээг хийлгэснээр хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эмчилгээ амжилттай болох үндэс юм. Судалгаагаар тогтмол урьдчилан сэргийлэх зорилгоор хөхний маммографийн шинжилгээ болон хэт авиан шинжилгээнд хамрагддаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдрыг эрт үед нь оношилж, эмчилгээ төгс болох боломжийг бүрдүүлдэг гэж үздэг.

Яагаад маммографийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ?

Маммографийн шинжилгээ нь хөхний хорт хавдрыг эрт үед нь буюу маш жижиг, бэрсүүт үүсгэвэр тэмтрэгдэхээс өмнө илрүүлж чаддаг бөгөөд эмчилгээ төгс болох нөхцлийг бүрдүүлдэг.

Маммографийн шинжилгээний гол хэрэглээ нь юу вэ?

Скрининг буюу урьдчилан сэргийлэх маммографи

Скрининг маммографийг хөхний хорт хавдрыг илрүүлэх зорилгоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй буюу зовуур эмгэггүй ихэвчлэн 40 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд зөвөлдөг бөгөөд хоёр хөхний рентген зургийг хоёр өөр өнцөг, байрлалаас авна.

Оношилгооны маммографи

Скрининг маммографи дээр өөрчлөлттэй, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хийгддэг шинжилгээ юм. Мөн скрининг маммографи дээр тусгагдаагүй хөхний хэсгийг нэмэлтээр харах боломжтой ба зарим үед хөхний хорт хавдраар эмчлүүлж байсан эмэгтэйчүүдэд үзлэг хийхэд ашигладаг.

Маммографийн шинжилгээ хэрхэн хийгддэг вэ?

Маммографийн шинжилгээ нь хөхний зөөлөн эдийг харахад зориулагдсан юм. Ердийн рентген туяанаас бага тунгаар зураг авдаг ба рентген туяа нь хөхний зөөлөн эдэд хялбар нэвтэрдэггүй учраас хөхийг хоёр талаас нь шахах зориулалттай хавтангийн тусламжтайгаар хөхний эдийг тараан зургийг авна. Ингэснээр илүү сайн зураг авах, бага цацраг ашиглах боломжийг олгодог.

Маммографийн шинжилгээ аюултай юу?

Эмч нар маммографийн шинжилгээг ихэвчлэн 40 наснаас эхлэн зөвлөдөг. Учир нь залуу эмэгтэйчүүдийн хөхний булчирхайлаг эд давамгай буюу эдийн нягт өндөр байдагаас шалтгаалан хөхний рентген шинжилгээ тийм ч оновчтой байдаггүй. Мөн залуу эмэгтэйчүүдийг цацрагийн нөлөөлөлд аль болох бага өртүүлэх үүднээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөхний эхо буюу хэт авиан шинжилгээг ихэвчлэн зөвлөдөг.

Маммографийн шинжилгээ нь хөхөнд бага хэмжээний цацрагийн нөлөө үзүүлдэгч уг шинжилгээний ач тус нь цацрагийн нөлөөнөөс үүсэх хор хөнөөлөөс илүү байдаг. Орчин үеийн дижитал рентген аппарат нь бага цацрагийн тунгаар чанарын өндөр төвшинд хөхний рентген зураг авдгаараа давуу талтай. Хоёр хөхний зураг авах нийт тун нь ойролцоогоор 0.4 mSv миллисиверт байдаг (mSv гэдэг нь цацрагийн тунг хэмжих хэмжүүр). АНУ-д байгаль орчноос жилд дунджаар 3mSv тун авдаг (үүнийг далд туяа гэж нэрлэдэг.) Хоёр хөхний рентген зураг авуулахад цацрагийн тун нь ойролцоогоор 7 хоногт эмэгтэй хүний байгаль орчноос авах цацрагийн хэмжээтэй тэнцэж байна.

Маммографийн шинжилгээнд орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?
*Та өдөрт олон удаа маммографийн шинжилгээ хийж, дүгнэлт бичдэг туршлагатай эмч бүхий мэргэжлийн байгууллагыг сонгоорой.
*Та зөвхөн эмчийн зааврын дагуу шинжилгээнд орно.
*Та шинжилгээнд ирэхдээ хөлс дарах гоо сайхны бүтээгдэхүүн, чийгшүүлэгч тос, үнэртэй ус зэргийг түрхэхгүй байх хэрэгтэй.
*Бүсэлхийнээс дээш суга орчим сайтар угааж цэвэрлэсэн байх
*Хэрэв та жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй тохиолдолд эмчид заавал мэдэгдэх хэрэгтэй

Маммографийн шинжилгээний эсрэг заалт юу вэ?

*Хөхөнд импланттай үед
*Хөхнөөс шингэн гарч буй үед
*Том хэмжээний тэмтрэгдэж буй масстай үед
*Үрэвсэлтэй үед
*15-40 хүртэлх насны залуу эмэгтэйчүүд
*Жирэмсэн

Маммографийн шинжилгээний давуу тал юу вэ?
*Богино хугацаанд хөхний рентген зураг авах
*Рентген туяаны ачаалал бага
*Зургийн өндөр нягтрал (High resolution) чанартай
*Хөхний бүтэц бүрт тохирсон тунгаар зураг авах
*Гарсан зургийг боловсруулж, шаардлагатай хэсгийн бүтцийг нарийн дүрслэх давуу талтай.

Эмч нар маммографийн шинжилгээнээс юуг хардаг вэ?

Дүрс оношилгооны эмч маммограмын зургийн дүгнэлтийг бичих ба өмнө нь хийлгэж байсан зураг байдаг бол харьцуулалт хийж дүгнэлт гаргана. Энэ нь шинээр үүссэн голомт уу эсвэл урьд өмнө нь байсан голомт эсэхийг харьцуулах нь чухал ач холбогдолтой. Хуучин зурагтай харьцуулахад өөрчлөлтгүй байх нь ноцтой биш, хоргүй буюу цаашид хяналтанд явах боломжтой гэсэн үг юм. Маммограмийн шинжилгээг уншиж буй дүрс оношилгооны эмч хөхний янз бүрийн өөрчлөлтүүдийг, жишээлбэл шохойжилт гэж нэрлэдэг жижиг цагаан толбо, бэрсүү (үүсгэвэр) гэж нэрлэдэг хортой ба хоргүй хавдруудыг маммографийн шинжилгээн дээрээс оношлох боломжтой.

Манай клиник нь дэвшилтэд технологи дээр суурилсан орчин үеийн Япон улсын Toshiba үйлдвэрлэгч компанийн дижитал маммограмийн аппратыг нэвтрүүлсэн тухай дуулгахад таатай байна.

#ХөхнийКлиник #ЭртИлрүүлэгАмьдралБэлэглэнэ

Address

Erdenet
61000

Alerts

Be the first to know and let us send you an email when Health promotion center - Medipas hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category