Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв

Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв АЛСЫН ХАРАА
Дэвшилтэд технологи нэвтрүүлсэн оношилгоо, эмчилгээний цогц төв байх.

🔥🏆 ОРХОН БОЭТ-ЫН ТАМИРЧИД "ЦОМ"-ЫН ЭЗЭД БОЛЛОО! 🏆🔥Эрдэнэт хотын 50 жилийн ой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 50 жи...
18/05/2026

🔥🏆 ОРХОН БОЭТ-ЫН ТАМИРЧИД "ЦОМ"-ЫН ЭЗЭД БОЛЛОО! 🏆🔥
Эрдэнэт хотын 50 жилийн ой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын спортын 5 төрөлт системийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд эрүүл мэндийн байгууллагуудын нийт 317 тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, дартс, шатрын төрлүүдээр ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
🏆 Багийн нийлбэр дүнгээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) шилдгээр шалгарч, тэмцээний цомын эзэн боллоо.

👏 Нийт оролцсон баг тамирчид, зохион байгуулагчид, дэмжин ажилласан байгууллагууд болон ерөнхий ивээн тэтгэгч “Монос Орхон фарм”-д талархал илэрхийлье.👏👏👏👏
🏓 ШИРЭЭНИЙ ТЕННИС
· Ганцаарчилсан: Д.Цэрэнбаатар 🥇 (Алт), Л.Шинэжил 🥉 (Хүрэл)
· Багаараа: Д.Цэрэнбаатар, Л.Шинэжил 🥇 (Алт)
♟ ШАТАР (Эрэгтэй)
· Х.Алтангэрэл 🥇 (Алт)
· Ж.Жамьяндорж 🥈 (Мөнгө)
🎯 ДАРТС
· Ганцаарчилсан: Д.Цэрэнбаатар 🥉 (Хүрэл)
· Багаараа (Эрэгтэй): Д.Нямдаваа, Д.Оюунболд, Ж.Жамьяндорж 🥈 (Мөнгө)
🏀 САГСАН БӨМБӨГ (Хос АВАРГА!)
· Эмэгтэй баг: Г.Ариунзаяа ахлагчтай баг тамирчид 🥇 (Алт)
· Эрэгтэй баг: Д.Нямдаваа ахлагчтай баг тамирчид 🥇 (Алт)
🏐 ВОЛЕЙБОЛ (Эрэгтэй)
· Д.Нямдаваа ахлагчтай баг тамирчид 🥇 (Алт)

Тэмцээний турш баг хамт олноо уриалан дуудаж, багийн төрлүүдэд амжилттай удирдсан ахлагч нартаа болон ялалтуудыг байгуулсан нийт тамирчдадаа халуун баяр хүргэе! 👏👏👏! 💪🔥
#СпортынАмжилт #АваргаБаг #БаярХүргэе #ЦомынЭзэд #орхон БОЭТ

17/05/2026

🎙️"Эрдэнэтийн залуус" подкаст #4

🩺Энэ удаагийн дугаарт "Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв"-ийн залуу эмч нар уригдан оролцлоо.
Тэд ажлын өрөөнөөс эхэлсэн мэргэжлийн замнал, тулгардаг бэрхшээлээс эхлээд аав ээжийн үүрэг, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, Эрдэнэт хот гээд олон сэдвээр үзэл бодлоо хуваалцаж ярилцлаа.
🧑‍⚕️Зочид:
Б.Дэлгэрцогт Төрөх тасгийн эрхлэгч
Г.Бадрал Ангиографийн их эмч
Т. Мөнхбуян Мэс засал судлалын их эмч
С.Ариунжаргал Настан судлалын кабинетын их эмч👩‍⚕️Зочин хөтлөгч:
Г.Галцэцэг Сэргээн засах тасгийн эрхлэгч нар оролцож байна.

16/05/2026

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр БОЭТ-ийн дэргэд гемодиализийн эмчилгээ үйлчилгээний “Медвик диализийн төв"-ийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан билээ.

2009 онд манай аймаг гемодиализийн эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлж байсан бол 50 жилийн ойгоо тохиолдуулан төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлээд байна.

Уг төв ашиглалтад орсноор гемодиализ, хэвлийн диализын эмчилгээ, үйлчилгээг иргэд орон нутагтаа хүлээгдэлгүй, оочер дараалалгүй авах боломж бүрдсэн.

Өнөөдрийн байдлаар 65 хүн эмчилгээнд хамрагдаж байна. Үүнээс Орхон аймгийн 60, Булган аймгийн 4, Сэлэнгэ аймгийн харьяалалтай 1 иргэн байна.

Цаашид аппаратын тоог 20 болгон нэмэгдүүлж, өдөрт 100 хүнд үйлчилдэг байхаар төлөвлөж байна.

Өмнө нь бөөр орлуулах буюу гемодиализ, хэвлийн диализын эмчилгээнд орох шаардлагатай иргэд 7-10 хоногийн хүлээгдэлтэй, Орхон аймгийн иргэд Улаанбаатар хот руу явж эмчилгээнд хамрагддаг байсан бол төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлсэн энэ ажлын үр дүнд орон нутагтаа эмчилгээ үйлчилгээгээ тасалдахгүй авах боломж бүрдээд байна

15/05/2026
Гэр бүлийн нандин баяр, хайр халамжаар бялхсан энэ өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвий...
15/05/2026

Гэр бүлийн нандин баяр, хайр халамжаар бялхсан энэ өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн (БОЭТ) нийт эмч, сувилагч, ажилтан албан хаагчид болон тэдний гэр бүлд гэр бүлийн өдрийн мэнд хүргэе. 😀
Хүний амь нас, эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй, цаг наргүй зүтгэдэг эмнэлгийн ажилчдын маань хамгийн том ар тал, хүч чадал, урам зориг нь тэдний Гэр бүл байдаг билээ.
❤️ Ажлын ачаалал ихтэй, жижүүртэй хонодог хүндхэн өдрүүдийг тань ойлгож, халуун хоол, инээмсэглэлээр угтдаг гэр бүлдээ бүх хайраа зориулаарай.
#бүх хайраа гэр бүлдээ, #Орхон БОЭТ

15/05/2026

“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД “ БОЭТ “-н ХАМТ ОЛОН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
2026 оны 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаа улсын хэмжээний "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургуулилтад Орхон аймгийн БОЭТ-н 68 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр идэвхтэй оролцлоо. 🫡
🛡️ Сургуулилтын гол онцлог:
• Шуурхай бэлэн байдал: Зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, удирдлагын бүрэлдэхүүн штабын дадлагыг бодит нөхцөл байдалд гүйцэтгэв.
• Тактикийн сургуулилт: "Химийн ослын болзошгүй эрсдэлийн үе" сэдвийн дор хээрийн эмнэлэг дэлгэн, яаралтай тусламж үзүүлэх бэлтгэлжилтийг дуурайлган үзүүллээ.
Энэхүү сургуулилт нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулсан чухал үйл явдал болов. ✅
#ГамшгаасХамгаалах #КомандШтабынСургууль #ЭрүүлМэндийнСалбар #НЭМҮТ #ОрхонАймаг #БэлэнБайдал #орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв.

🏬БОЭТ-ийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, багажийн болон лабораторийн шинжилгээний хариуг Орхон аймагт байрлах бүх /найман/ к...
14/05/2026

🏬БОЭТ-ийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, багажийн болон лабораторийн шинжилгээний хариуг Орхон аймагт байрлах бүх /найман/ киоск машинаас хэвлэж авах боломжтой боллоо.🖨🖨🖨

✅“ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСГИЙН ЭРХЛЭГЧ”-ийн ажлын байрны зар   Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Эмнэлгийн чиг үүргийн хүрээнд аймгий...
05/05/2026

✅“ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСГИЙН ЭРХЛЭГЧ”-ийн ажлын байрны зар
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Эмнэлгийн чиг үүргийн хүрээнд аймгийн болон үйлчлэх хүрээний хүн амд дүрс оношилгооны тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, аюулгүй хүргэх бодлого боловсруулж хэрэгжилтийг хангах, анхан шат, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллах.

✅“ХАВДАР ХӨНГӨВЧЛӨХИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ”-ийн ажлын байрны зар   Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Эмнэлгийн чиг үүргийн хүрээнд ай...
05/05/2026

✅“ХАВДАР ХӨНГӨВЧЛӨХИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ”-ийн ажлын байрны зар
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Эмнэлгийн чиг үүргийн хүрээнд аймгийн болон үйлчлэх хүрээний хүн амд хавдар, хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, аюулгүй хүргэх бодлого боловсруулж хэрэгжилтийг хангах, анхан шат, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллах.

✅2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Хүүхдийн тасгийн амбулаторийн үзлэгийн цагийг БОЭТ-ийн цахим бүртгэлийн хэс...
05/05/2026

✅2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Хүүхдийн тасгийн амбулаторийн үзлэгийн цагийг БОЭТ-ийн цахим бүртгэлийн хэсгээс өөрийн биеэр, 7700-0040 дугаар, e-mongolia аппликэйшн болон 1800-0119 тусгай дугаарт залгаж цаг авч үйлчлүүлнэ үү.

Address

Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв:

Share

Category