03/06/2024
Бамбай булчирхай нь цэврүү шиг фолликулаас бүтсэн ба тироксин (T4), триодотиронин (T3) гэсэн дааврууд ялгарч хүний өдөр тутмын бодисын солилцоо болох биеийн жин, арьсны өнгө, зүрхний цохилт, цусны даралт, хоол боловсруулалт, өтгөн шингэний гаралт, эмэгтэйчүүдэд сарын тэмдэг зэргийн хэвийн процессийг хангадаг чухал үүрэгтэй эрхтэн.
Өнчин тархинаас бамбай булчирхайг сэдээгч даавар TSH ялгарна. TSH ялгарч байж бамбайн T3, T4 дааврын үйл ажиллагааг зохицуулдаг. Тиймээс бамбайн эмгэгтэй хүмүүст ихэвчлэн энэ гурван дааврын шинжилгээг өгч оношийг тавьдаг. Тухайлбал, Сэдээгч TSH даавар их хэмжээгээр ялгарч байвал бамбайн Т3, Т4 даавраа дарангуйлдаг. TSH даавар нь бага ялгарч байвал бамбайн даавар нь их ялгарах буюу тэнцвэрт байдал нь алдагддаг. Үүнтэй холбоотой бамбайн өвчин үүсдэг гэсэн үг юм.
Монголд төдийгүй дэлхий дахинд эмэгтэйчүүдэд бамбайн эмгэг түлхүү тохиолддог. 5 эмэгтэй, 1 эрэгтэй гэсэн харьцаатай байдаг. Эрчүүдэд харьцангуй ховор тохиолддог. Хамгийн элбэг тохиолдож байгаа нь бамбай булчирхайн зангилаа.
Хятад анагаах ухаанд:
1.сэтгэл санаа тавгүйтэн элэгний нэвтрүүлэн тараах үйл ажиллагаа алдагдан хий саатаж цус хуралдаж, цэр бөөгнөрөх улмаар энэ 3 нь хүзүүний орчим харилцан хямралдсанаар үүсдэг.
2. Хоол ундны тохироо алдагдсанаас, газар ус таараагүйгээс дэлүүний( нойр булчирхайн ) хэвийн тархаах тээвэрлэх үйл ажиллагаа алдагдан,чийг үүсч цэр хуралдан, хий цус бөөгнөрөн саатан хүзүүний хэсгийн суваг хэрдэсийг бөглөнө. Ингэснээр бамбайн булчирхайн өвчлөл эхэлдэг байна.
Бамбай булчирхайн өвчлөлд зүү эмчилгээ тохиромжтой байдаг ба суваг хэрдэсийг нэвтрүүлэх замаар курс эмчилгээ хийлгүүлэх нь бамбай булчирхайн зангилаат эмгэгийг эмчлэх нь үр дүнтэй байдаг.
Урьдчилан сэргийлэх үүднээс төрөх насны эмэгтэйчүүд 3 жилдээ нэг удаа, 50-аас дээш насныхан 2 жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж ЭХО-д харуулаад, дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй.