13/05/2024
АГАРУУ СУДЛААЧ
Ер нь Монгол ээжүүдийн "Битгий !!!, Тэгдэггүй юм, Муу ёр" гэх үгс наагуураа хориг ч цаагуураа голч 7 хүрдээ хамгаалах агуу санаануудын багцлал байжээ.
Жишээ нь:
- Нар луу битгий хар гэх, мөн үнэгэн лоовууз хүүхдэд өмсүүлдэггүй байсан нь Мэлмий хүрд гэмтдэгийг
- Цаасан болон сийрсэн малгай өмсөхийг “Муу ёр” хэмээн хорьдог нь үндэс хүрдийг идэвхжүүлэгч зүйл оройн хүрдийг гэмтээдгийг
- Гэнгэнэн гунганан гиншихэд "Боль!" хэмээдэг нь Хоолойн хүрд гэмтэхээс сэргийлж
- Нохой шиг цөөхөн зажилж ховдоглон идэхийг цээрлэдэг нь Үржихүйн хүрд гэмтэхээс болгоомжилсон хориг, бас хамгаалалт байжээ.
- "Дуугайн доодох нойтон" гэж айхавтар үг бий. Энэ үгийг ухвал олон санаа цухалзах ч хүн бодол санаагаа нээгээгүйгээс зүрхэн хүрдний гэмтэлд өртөж үйл нь хазайдгийг л нууцгайхан хэлсэн санаа шүү дээ. Утсаар ярьж, чатаар харилцдаг болж буй өнөө үед бүгд шахуу хоолойн хүрдний гэмтэлд өртөхөөр болж байгаа тул амьд харилцааг л эрхэмлэцгээе.
Эндээс үржихүйн хүрдний гэмтлийг онцгойлоход, нохой шиг хомхойрон идэж зажилах соёлоо мартсаныхаа шанд ямар олон булчирхайгаа гэмтээн өвчний үүр болж буйгаа одоо л нэг сэхээрэхтэйгээ болцгоож байна, бид.
"Агуу зүйл энгийн" гэх үг ёстой нэг орой руу орж эхэллээ дээ, хөөрхий.