Neuron medreliin emneleg

Neuron medreliin emneleg to advertise health establishment

21/09/2025

Бүр яг шүү. 👨‍⚕️“Ачуут гол”эмнэлгийн их эмч, анагаах ухааны доктор Г.Машбат ингэжээ. Эхнэрүүдээ, ээжүүдээ, охидуудаа нөхөртөө, хүүдээ, аавдаа уншуулаарай. Эрчүүд минь уншаарай. 🙏🙏🙏

👤👤👤Эмнэлэгт үзүүлж буй нас тогтсон эрчүүд ийм л тайлбар, хариулт хэлдэг.
🤷Би насаараа өвдөж үзээгүй....
-Эмнэлэг орж үзээ ч үгүй цоо эрүүл хүн байсан. Гэнэт даралт ихсээд гэнэт сахар ихэсчихэж, гэнэт хавдар үүсчихлээ сонин юм бэ.
-Цирроз гэнэ үү тэгж л байна. Юу ч өвддөггүй ш дээ. Зүгээр биз
-Эхнэр дагуулж баахан шинжилгээ өгсөн. Хариу нь эхнэрт байгаа. Бүү мэд, гайгүй биз яавал гэж
-Эмнэлэгт шинжилгээ өгч яадаг юм. Бөөн өвчин хэлнэ. Мэдэхгүй явбал амар шд архиа уугаа л …
-Тарваганы цөс сайн гэнэ. Гөрөөсний цус уучихсан. Ёстой сайн гэсэн
-Юунд сайн гэж?
-Мэдэхгүй ээ сайн л гэсэн шдээ
-Адууны засаа идсэн. Араас нь архи уудаг гэсэн
-Эртээр байгууллага дээр эрт илрүүлэг гэнэ үү баахан шинжилгээ авсан.
-Хариу нь ямар гарсан бэ?
-Мэдэхгүй ээ цаана аа хураацан гайгүй биз …

☝️☝️☝️Үгүй ээ найзуудаа! Эрчүүд та нарын эрүүл мэндийн боловсрол сайнгүй байна.
Дотор эрхтнүүдээ хаана байдаг, яаж ажилладаг, яавал өвддөг, цусны сахар яахаар ихэсдэг, даралт гэж юу болох, элэгний вирус хаагуур ямар замаар бие рүү ордог, өвчин яаж үүсээд ямар замаар хүндэрдэг, сэргийлэх ямар аргууд байдаг зэргийг САЙН МЭДЭХГҮЙ, МЭДЭХИЙГ ХҮСЭХГҮЙ, ХАЙЖ СУДЛАХГҮЙ байгаагаас болдог.
Таны өдөр бүрийн буруу хооллолт, хэт их шарсан, халуун ногоо амтлагчтай хоол, архи виски чинь элэг цөс, ходоод нойр булчирхайг тань цочроон өвчлүүлсээр олон 10 жил болоход архагшиж, эмчилгээ авахгүй хүндэрч, таныг зовоодог ХАВДАР ЦИРРОЗ үүсдэг юм шүү!

☝️Та өдөр бүр дасгал хийх дургүй, хаашаа ч явсан машин унаад байгаа чинь өдөр, сар, жилээр таны жинг нэмнэ. Яагаад гээч та өдрийн 3 удаа маш амттай хоолоо идсээр байгаа ч хөдлөхгүй шатаахгүй байгаагаас таны биед илүүдэл ӨӨХ, САХАР, УУРАГ, ТӨМӨР, ДАВС хуримтлагдснаас та ХӨВСИЙЖ ХӨӨЖ ХУВЦАС Ч БАГТАХГҮЙ АМЬСГААДСАН ТҮҮРТСЭН, БЭЛЦИЙЖ ХАВАГНАСАН ТАРГАН нэгэн болдог юм шүү!
☝️Товчхон хэлбэл ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ӨВТГӨЖ ӨВЧЛҮҮЛДЭГ гэсэн үг юм.
Таны олон сар жилээр хураагдсан ХУР ӨВЧНИЙГ даатгалаар 5-10 хан хоногт хичнээн эм тариагаар бөмбөгдөөд БҮРЭН ТӨГС ЭДГЭХГҮЙ. Өвчин чинь дахиад байгаа учир энэ.
Аптек ороод ганц эм авч уугаад эсвэл танидаг эмч дээрээ очоод хэдэн тариа дусал хийлгэчхээд ЭДГЭРЧИХНЭ гэж бодож байна уу? Уучлаарай САНАСНЫ ГАРЗ. Дээр нь наад УУР УЦААРАА БАГАСГААРАЙ. Юм л бол уурлах юм. Тархины эсүүдээ үхүүлж, зүрхээ даралтаа ихэсгэж хөгшрөлт рүүгээ яагаад яараад байдаг юм бэ?
🤔🤔🤔Яах вэ гэж үү?
ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЭРҮҮЛ БАЙЛГАХ БОЛОМЖТОЙ. АМЬДРАЛЫНХАА ДАДАЛ ХЭВШИЛ, ИДЭЭ УНДАА, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨ УХААЛГААР ТОХИРУУЛ.
Хамгийн эхлээд өөрийгөө ажигла, дүгнэ. Тэгээд шийдвэр гаргаарай!" гэж элэгний эмч, доктор Г.Машбат бичжээ.
Завгүй, богино настай эрчүүддээ түгээж ярилцаж тайлбарлаж ойлгуулаарай хүүхнүүд бүсгүйчүүд ээ! гэсэн байна. Нэг нь эвтэйхэн тайлбарлаж, нөгөөх нь аятайхан сонсож, ярилцах л юм бна даа 💑 👩‍❤️‍💋‍👨 🙏🙏🙏

21/09/2025

📌 #Үерийн дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж

21/09/2025
Төмөр ихтэй байвал хрибтгал халдваргүйтгэлгүй багаж хэрэгслээр,хаа хамаагүй газар, хэн нэгэн ид шидтэй сайн ханадаг хүнэ...
09/08/2025

Төмөр ихтэй байвал хрибтгал халдваргүйтгэлгүй багаж хэрэгслээр,хаа хамаагүй газар, хэн нэгэн ид шидтэй сайн ханадаг хүнээр харуулж байснаас хэн нэгэн аиь тэнссэн хүнд буян болоод цусаа хандивлачихаа гэж Энхтүвшин эмч хэлсэн байна шүү Хүмүүсээ

1894 онд Британийн химич H. J. H. Fenton буюу Фентон гэх хүн Iron буюу төмрийн давс (Жишээ нь төмрийн сульфат)-ийг перекись (Устөрөгчийн хэт исэл)-тэй хольсон холимогийг органик нэгдлүүд дээр хийхэд тухайн органик нэгдлүүд асар хүчтэй исэлдэх, задрах урвалд ордог болохыг нээж илрүүлжээ.

Устөрөгчийн хэт исэл нь өөрөө исэлдүүлэх чанартай боловч дангаараа тун сулавтар исэлдүүлэгч аж. Тэгэхээр юу ингэж хүчтэй исэлдлийг бий болгов? Ингээд энэ үйл явдлыг химичид гайхшран судалсаар юу болж байгааг илрүүлсэн нь өдгөө 2025 онд бидэнд байгаа хими, биохимийн сурах бичгүүдэд "фентоны урвал" хэмээн бичигдэж, тэмдэглэгдсэн байдаг.

Хүний биед төмөр зайлшгүй хэрэгтэй гэдгийг бид хүчилтөрөгч зөөдөг гемоглобин, булчингийн эсүүдэд хүчилтөрөгчийг нөөцөлж өгдөг миоглобин, болон хүний эсийн цахилгаан станц гэгдэх митохондрийн исэлдэн-ангижрах урвалд оролцдог энзимүүдийн бүрдэл болдогоор нь сайн мэднэ. Гэвч төмөр нь хүний биед аюул тарих боломжтой. Үүнийг Фентоны урвал нээгдэхээс өмнө байгаль дэлхий өөрөө мэддэг байсан бололтой.

Учир нь, хүн болон сээр нуруутан амьдтын бие төмрийг гэмт хэрэгтэн аятай үзэж, болж өгвөл сул тавьж явуулдаггүй. Дандаа хараа хяналттайгаар зөөвөрлөж, хадгалж хэрэглэж байдаг. Жишээ нь, цусанд заавал Трансферрин гэх харгалзагч нөхөр харгалзаж авч явна. Эс дотор очих юм бол заавал Ферритин гэх хорих газарт хоригдоно. Өөрөөр хэлбэл, бидний бие төмрийг сул чөлөөтэй тавьж явуулдаггүй. Үүний учир нь фентоны урвал бөгөөд төмөр нь сул чөлөөтэй байх л юм бол хүний биед чөлөөт радикалын гинжин урвал гэх аюулт урвалыг өдөөх эрсдэлтэй. Гэтэл нөгөө натри, кали, хлор гэдэг ч юм уу бидний сайн мэддэг эрдсүүдэд тийм зохицуулга байхгүй байх жишээтэй.

Радикалын гинжин урвалыг (Free radicals, radical chain reaction, reactive oxygen species) тайлбарлаж болох хэдий ч уншихад хэтэрхий нарийн төвөгтэй болох учраас сонирхсон хүмүүст өөрсдөд нь даатгая. Ямартаа ч радикал их байснаар байх ёсгүй бөөн мутант химийн молекулууд үүснэ гэж энгийнээр төсөөлж болох юм. ДНХ-ийн дараалалд мутац, эсийн мембраны исэлдэл, эсийн үхэл, үрэвслийн процесс, хөгшрөлийн эрсдлүүдийг бий болгоно.

Төмрийн хэмжээгээ зохицуулж чаддаггүй, хэт ихээр хуримтлуулдаг генетикийн өвчин гэж байдаг бөгөөд гемахроматоз гэж АУ-нд нэрлэдэг. Ийм хүмүүст асар олон янзын зовиур, шаналгаа бий болж болох ч заримаас дурдвал мэдрэлийн эсүүд гэмтсэнээр нейродегенератив өвчин, элэгний эсүүд гэмтсэнээс элэгний хатуурал, элэгний хавдар, нойр булчирхай гэмтсэнээс чихрийн шижин, арьс гэмтсэнээс хүрэнтэж харлах, зүрх гэмтсэнээс зүрхний хэм алдагдал, дутагдал гэхчлэн нэрлээд дуусашгүй олон янзын өвчнүүд үүсч хөгждөг. Тэгэхээр төмөр хэт ихэдвэл аюул үнэхээр тарьдаг шүү гэдгийг энэ өвчнөөс жишэлэн харж болно.

Гэхдээ анхаарууштай зүйл юу вэ гэвэл ихэнх хүмүүсийн бие төмрөө маш сайн зохицуулж чаддаг ба энэ мэдээллийг уншингуутаа айж сандрах шаардлагагүй. Зүв зүгээр байсан хүмүүсийг айдаст автуулах нь энэ бичвэрийн зорилго биш болно. Магадгүй энийг уншиж байгаа таны төмөр хэвийн хэмжээндээ байх магадлалтай. Эсвэл өндөр байсан ч таны бие зохицуулалтаа сайн хийж, таныг аюулаас хамгаалж байгаа байх.

Гэхдээ хэвийн хэмжээнээс өндөр яваад байгаа тохиолдолд анхааралдаа хандуулаарай гэж хэлж байгаа юм. Хүмүүс төмрөө багадсан байна уу гэж шалгуулахаас биш илүүдсэн байна уу гэж шалгуулдаггүй. Хэрвээ төмрөө шалгуулсан чинь өндөр гарчихвал, илүүдэл төмрөө багасгах нэг боломжит арга нь цусаа хандивлах байж болно гэж хэлж байгаа юм. Мөн харьцангуй эрүүл хүн цусаа хандивласнаар төмрийн хэмжээгээ бага байлгаж, биед тань явагдах фентоны урвалыг бага байлгах магадлалтай юм. Олон судалгаа хийгдэж янз бүрийн дүгнэлт гарсан боловч төмрийг өндөр талд байлгах нь тийм ч таатай биш гэж би хувьдаа итгээд байгаа.

Энэ нийтлэл нь заавал цусаа хануул, цусаа өг гэсэн эрүүл мэндийн зөвлөгөө биш бөгөөд танин мэдэхүйн шинж чанартай болно. Эрүүл мэндийнхээ шийдвэрийг та өөрөө л гаргана шүү дээ.

Мөн төмрийн байдлыг зөвхөн төмөр гэсэн үзүүлэлтээр үздэггүй бөгөөд трансферрин, ферритин гэхчлэн үзүүлэлтүүдийг давхар заавал үзүүлж байгаарай.

Эмч Х. Энхтүвшин

19/11/2024
19/11/2024
24/07/2024

📌 #Үерийн дараах зөвлөмж

24/07/2024

✅ГАЛЗУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ
📌 Та галзуугаар өвчилсөн мал, амьтдад илрэх шинж тэмдгүүдийг мэдсэнээр эрсдэлээс өөрийгөө хамгаална.
⚠️ Мал, гэрийн тэжээвэр амьтны зан авир өөрчлөгдөх; догширч, дайрч, хазахыг оролдох; түрэмгий, ууртай болох; шүлс их гоожих; саажилтын шинж илэрвэл мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай.


Address

Erdenet

Telephone

99558810

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Neuron medreliin emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Neuron medreliin emneleg:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category