Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв

Хойд бүсийн хавдрын оношилгоо,  эмчилгээний дэд төв Welcome

Манай эмнэлэг нь “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн “Хаалт-Хөгжилийн менежментийн бодлогын хүрээнд Орхон аймгийн ирээдүй хэтийг тодорхойлох, эдийн засгийн хөшүүрэг, орлогын эх үүсвэрийг бий болгох зорилгоор тус үйлдвэрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.
Япон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, туршлага, эмнэлгийн тоног төхөөрөмж, Япон улсын эмнэлгийн менежментийн арга барилыг н

эвтрүүлж, үйлчлүүлэгчдэд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг хүргэхээс гадна аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.

Орон нутагт анх удаа хамгийн орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулж, дэвшилтэт технологиор хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлсэн нь эрүүл мэндийн салбар, орон нутгийн хөгжилд оруулж буй томоохон бүтээн байгуулалт юм.

Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй байх зорилго тавин ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалаар өндөр өртөгт шинжилгээ, мэс засал, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, MRI, CT, ходоод улаан хоолойн дурангийн шинжилгээ болон эрт илрүүлгийн багц шинжилгээ зэргийг хийж байна.

"Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв"-ийн Эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд ирсэн талархал 🥰
26/05/2026

"Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв"-ийн Эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд ирсэн талархал 🥰

Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Ц.Батболд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд ажиллаж, эмнэлгийн...
22/05/2026

Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Ц.Батболд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой уулзалт хийж, “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурсан нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам боллоо. Г.Ёндон захиралд “ Хавдар судлалын үндэсний төвийн хүндэт тэмдэг“ шагналыг гардуулав.
- Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төвийн захирал Ж. Жавхлан 2026 оны эхний 5 сарын үйл ажиллагааны тайланг танилцуулж, Нийт ажиллагсадтай уулзалт зохион байгуулж, ажиллагсдын санал хүсэлтийг сонсож, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Чих хамар хоолойн эмч Б.Тэнгэрболд, Хоол боловсруулах эрхтэний дурангийн эмч С.Азбаярт Эрүүл мэндийн яамны “ Жуух бичиг”, Мэс заслын тасгийн сувилагч Ц.Сугармаад “Эрүүлийг хамгаалахын тэргүүн ажилтан” шагнал гардууллаа.

Мёнжи эмнэлэгтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мёнжи эмнэлэг нь анх 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эрхтэ...
19/05/2026

Мёнжи эмнэлэгтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мёнжи эмнэлэг нь анх 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй Солонгосын томоохон эмнэлгүүдийн нэг юм.

Мёнжи эмнэлгийн олон улсын төвийн хэлтсийн эрхлэгч Ин Су Хы 2026 оны 05 сарын 19-ны өдөр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, Захирал Жавхлантай уулзаж Хамтын ажиллагааны хүрээнд эмч эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт, судалгаа, телемедицин болон эмчилгээний чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар ярилцан санал солилцов.

    #ХойдБүсийнХавдрынОношилгооЭмчилгээнийДэдТөв"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолборын эмч нар болон цех...
08/05/2026



#ХойдБүсийнХавдрынОношилгооЭмчилгээнийДэдТөв

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолборын эмч нар болон цех хариуцсан эмч нартай 2026 оны ажилчдын Эрүүл мэндийн хугацаат урьдчилан сэргийлэх үзлэгийн шинэчилсэн багц, шинжилгээний талаар мэдээлэл солилцож цаашид хэрхэн хамтран ажиллах тухай ярилцлаа.

07/05/2026




Happy 10 anniversary 🎊

Түүх бүтээлцсэн 10-н жил ❤️
Хамт олондоо ойн баярын мэндийг хүргэе !

06/05/2026
06/05/2026
 #ХойдБүсийнХавдрынОношилгооЭмчилгээнийДэдТөв “ЭРҮҮЛ УУРХАЙЧИД”  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ -2026 ЭХЭЛЛЭЭ✅Эрдэнэт үйлдвэр...
06/05/2026

#ХойдБүсийнХавдрынОношилгооЭмчилгээнийДэдТөв


“ЭРҮҮЛ УУРХАЙЧИД” УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ -2026 ЭХЭЛЛЭЭ

✅Эрдэнэт үйлдвэр, нийгмийн хариуцлага болон уурхайчдынхаа эрүүл мэндийн чиглэлд хийж буй олон талын хөрөнгө оруулалтын нэг нь жил бүрийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо юм. 2026 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг “Эрүүл уурхайчид” уриан дор эхэлж, хэд хэдэн өөрчлөлт, онцлогтойгоор зохион байгуулагдаж байна.

✅Ходоод, элэг, умайн хүзүүн хавдрын эрсдэлт хүчин зүйлүүд болох B, C вирус, хеликобактер, хүний хөхөнцөр вирус илрүүлэх шинжилгээг хүн бүрт хийж эрсдэлтэй бүлгийг тодорхойлон хяналт зөвлөгөө өгөх юм. Мөн хэвийн бус нөхцөлийг тодорхойлох зорилгоор 6 багц шинжилгээг нэмж оруулсан.

05/05/2026

"Сувилагч нарын баяр"-ыг угтан нийт эмнэлгийн ажилчдын дунд зохион байгуулж буй видео бичлэгийн уралдааны оролцогч:
Өдрийн эмчилгээний сувилагч: Ц.Батцэцэг, Д.Баярсайхан нар

Лайк-1 оноо
Сэтгэгдэл-2 оноо
Шэйр-3 оноо.
Та бүхэн лайк дарж дэмжээрэй.

03/05/2026

"Сувилагч нарын баяр"-ыг угтан нийт эмнэлгийн ажилчдын дунд зохион байгуулж буй видео бичлэгийн уралдааны оролцогч:
Мэс заслын тасгийн эмч, сувилагч нар

Лайк-1 оноо
Сэтгэгдэл-2 оноо
Шэйр-3 оноо.
Та бүхэн лайк дарж дэмжээрэй.

  Эрдэнэт хотын 50 жилийн ой “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аяны  хүрээнд зохион байгуулагдсан “Эрдэнэт Марафон–2026” бүх н...
03/05/2026



Эрдэнэт хотын 50 жилийн ой “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аяны хүрээнд зохион байгуулагдсан

“Эрдэнэт Марафон–2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээний
“Байгууллага хамт олон”-ы төрөлд нийт 4 баг 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, бүгд замаа дуусгаж, өөрсдийгөө сорьсон, ялсан сайхан өдөр болж өнгөрлөө.

1р баг ХОЁРДУГААР БАЙР эзэлж, бахдам сайхан амжилттай оролцлоо.

🏃‍♂️Тэмцээнд:
• 21 км – Сонирхогч ангилалд
Дурангийн тасгийн эмч-
Ш. Болортунгалаг
• 10 км – Сонирхогч ангилалд
Толгой, хүзүүний мэс заслын эмч-
Б. Ган-Эрдэнэ
• 1.5 км – Гэр бүлийн гүйлт ангилалд Лабораторийн тасгийн ахлах лаборант- Б.Энхжин хүүгийн хамт замаа дуусгаж, хувийн амжилтаа шинэчилж амжилттай оролцлоо. 👏👏👏

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд арга хэмжээний үеэр бэртсэн,гэмтсэн хүүхдүүд болон гүйгч нарт эрүүл мэндийн зөвлөгөө өгч, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

~НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ!

Address

Bayan-Undur, Zest Bag
Erdenet
POBOX940

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677777103

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв:

Share

Category