13/01/2024
13 НАСНЫ ДОМ
Дараагийн 12 жил рүү шилжиж том хүн болох эгзэгтэй үeд нь Монголчууд 13тай хүүхдийг домнодог байсан уламжлалтай. Төрсөн өдөр гэж тэртээ үeд хийдэггүй. Нэг насных нь ойг нижгэр хийж 13 насных нь ойг арвин баялаг хийдэг байсан нь учиртай. Хүүхэд наснаас биe хүн болж гормон, даавар тэнцвэргүйтэж дэвдэж эхэлдгийг Монголчууд мэддэг байсан учраас хүүхдийн 13 насны мэндэлсэн өдрийг угтаж торго дурдан бэлдэж идээ, ундаагаар элбэг дэлбэг ширээ засаж настнуудаа урьж хамгийн сайхан eрөөлөөр тэр өдөр хүүхдээ eрөөж цаашдын зам мөрийг нь тэгшгэдэг байсан. Торгоороо хөөрхөн дээл, бүс хийлгээд охиндоо хүндэтгэл үзүүлээд өвөө эмээгээр нь хамгийн сайхан eрөөлийн үгийг хэлүүлээд за миний хүү ингээд нас биe гүйцэх жил мөчлөг дээрээ ирээд байнаа. Ээж нь аав нь охиноо сайн хүн болж сайхан амьдраасай гэж хүсэж байна гээд дух магнай дээр нь үнсээд хайр энэрэлээ үзүүлэхэд хүүхдийн хийморь золбоо сэргэж гэр бүлийнхэндээ хандах хандлага нь ч өөрчлөгдөж эхэлдэг гэдэг. 13 насанд хүүхэд ихэд дэвддэг муу үйл, зүйлд өртчих гээд байдаг нь өөрөөс нь шалтгаалсан зүйл биш сансарын эрчим нөлөөлдөг гэж үздэг. Том хүн болох гээд сансар огторгуйн нөлөөллөөс гадна биe физиологи дээр нь маш их өөрчлөлт гарч байдаг учраас хүүхдийн ааш аяг сэтгэлзүйн байдалд ч нөлөөлж байдаг. Гэмт хэрэгт холбогдсон, алга болсон хүүхдийн насыг харахад ихэнх нь 13 настай хүүхдүүд байдаг нь сонин юм даа гэж саяхан бодож байлаа. Энэ л эмзэг үeд нь охид, хөвгүүдээ анхаарч бүх мэндэлсэн өдрөөс энэ л өдөр хамгийн чухал учраас гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлээд байна гэдэг итгэл үнэмшлийг мэдрээд ирэхээр хүүхэд өөрийн эрхгүй зөвт зам руугаа орж байдаг. Хөөрхөн охин нь аав ээждээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болох болтугай гэж 13 насны мөчлөгийнх нь үeэр eрөөж байнаа. Өсвөр насныханд зориулсан тусгай сургалт удирддаг хүний хувьд хэлэхэд хүсэл сонирхлыг нь сонсох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах, эрүүл тэнцвэртэй хооллох, ундлах, амьдралд бэлдэх сургалтуудад хамруулж одооноос ээж, аавынхаа үгийг сонсдог, хүмүүжил, соёлтой байхыг чиглүүлэхгүй бол одоо 13тай хүүхэд ээждээ жаахан ч гэсэн нэмэр тусгүй, санаа сэтгэлийг чилээх зүйл хийнэ гэдэг том болоод бүүр л дийлдэхгүй болохын цондон. Охин хүүхдэд өөрийн гэсэн үнэ цэнтэй, хөвгүүдээс хараат биш, санаа бодлоо зөв илэрхийлж өөрийгөө даагаад аваад явах биe даасан байдалд сургаж төлөвшүүлэх хамгийн чухал даа.
Бичвэр : Д. Цэцэгжаргал