Mamabox vitamin

Mamabox vitamin Витаминтай ээж-95585888

06/03/2026

🔴Шим тэжээл дутагдалгүй бол та өвдөхгүй.
🧂 1. Магни багасах (Low magnesium)

Шинж тэмдэг: муу нойр, булчингийн чангаралт/өвдөлт
✔ Үнэн — магни дутагдвал нойр муудах, булчин татах, стрестэй болох нь бий.

☀️ 2. Витамин D дутагдах (Low vitamin D)

Шинж тэмдэг: нойр муудах, сэтгэл гутралын эрсдэл
✔ Үнэн — витамин D дутагдвал ядаргаа, нойр муудах, сэтгэл санаа унах магадлал нэмэгддэг.

🩸 3. Төмөр дутагдал (Low iron)

Шинж тэмдэг: ядрах, үс унах
✔ Маш түгээмэл үнэн — ялангуяа эмэгтэйчүүдэд.

🥔 4. Кали дутагдал (Low potassium)

Шинж тэмдэг: булчин татах, өтгөн хатах
✔ Үнэн — харин маш ховор тохиолддог (ихэвчлэн шингэн их алдах үед).

🦴 5. Кальци дутагдал (Low calcium)

Шинж тэмдэг: яс сийрэгжих.

🧠 6. Фолийн хүчил дутагдах (Low folate)

Шинж тэмдэг: ядрах, толгой эргэх, анхаарал муудах
✔ Үнэн — ялангуяа жирэмсэн үед илүү чухал.

🔥 7. Витамин B6 дутагдах

Шинж тэмдэг: уур уцаартай болох, дархлаа сулрах
✔ Боломжтой — B6 дутагвал мэдрэлийн системд нөлөөлдөг.

➡ Харин төмөр маш бага болбол бамбайн үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар шимэгдэлт муудах, биеийн энерги буурах замаар шууд бус нөлөө байж болно.
👉👉👉Гэхдээ бас:
❎нойр дутуу
❎стресс
❎бамбайн асуудал
❎цус багадалт
❎үрэвсэл
❎хэт ачаалал
❎хооллолтын тэнцвэргүй байдал нөлөөлж болно.

Эр хүн бэлгийн харьцааны дараа 200-300 сая эр бэлгийн эсийг ялгаруулдаг гэж биологийгн шинжлэх ухаан нотолдог...Тэд бүгд...
04/03/2026

Эр хүн бэлгийн харьцааны дараа 200-300 сая эр бэлгийн эсийг ялгаруулдаг гэж биологийгн шинжлэх ухаан нотолдог...

Тэд бүгд өндгөн эстэй уулзахаар дээшээ сэлж эхэлдэг…

Ялгаруулсан сая саяаас бодит байдал дээр ердөө 300-500 нь л байршилд хүрдэг (бусад нь замдаа ядарна, амархан уралдаан биш шүү дээ) ба өндгөвчинд хүрч чадсны дундаас ганцхан нь л нэвтэрч чаддаг, өөрөө хэлбэл чи гэсэн үг…

Хэзээ нэгэн цагт чи үүний тухай бодож байсан уу?

Чи нүдгүй, хөлгүй ч уралдаад түрүүлсэн...

Чи бэлтгэлгүй уралдсан, гэхдээ л түрүүлсэн...

Чамд ямар ч тусламж байгаагүй, гэхдээ л чи түрүүлсэн…

Одоо чи юу алдчихна гэж бодоод байгаа юм вэ?

Нэгэнт нүдтэй, хөлтэй, одоо төлөвлөгөөтэй, алсын хараатай, мөрөөдөлтэй болсон болохоор эхний өдөр бууж өгөөгүй шигээ одоо бууж өгч болохгүй, одоо бууж өгөх юм бол бүтээгчээ доромжилж байгаа хэрэг…

Чамд одоо юу ч тохиолдож байсан гэсэн түүнийг сорилт гэж хүлээж аваад эхийн хэвлийд байхаасаа л ЯЛСАН гэдгээ санаарай…

Хэзээ ч бүү бууж өг...

Урагшаа…

04/03/2026

ГАР БАДАЙРААД БАЙВАЛ ЦУСАН ХАНГАМЖ МУУДАЖ, МЭДРЭЛИЙН СУДАЛ ДАРАГДАЖ ХҮЗҮҮ ШОХОЙЖИЖ БАЙГААГ ИЛТГЭНЭ.
ТАНЫ ГАР БАДАЙРЧ БАЙНА УУ?
Гар утсаа тонгойж харахаар хэр ачаалал авдгийг хараарай !!!
Жилийн өмнө өглөөд 2 гар бадайраад бүр атгаж чадахгүй болтлоо хөшөөд сэрдэг байлаа.
Зүрх өвдөхөөр зүүн гар бадайрдаг гэж сонсож байсан. Гэвч зүрх өвдөж мэдэгдээгүй. Өөр ямар нэг зовиур байхгүй болохоор хэсэг тоохгүй явлаа.
Сүүлдээ бүр шөнө дунд гар бадайрч сэрдэг боллоо. За энэ нэг л ноцтой юм боллоо гээд эмчид үзүүлтэл хүзүүний шохойжилт гэсэн онош тавилаа.
Би гайхаад: эмчээ би уг нь байнга иог хийдэг ш дээ. Яагаад, юунаас болоод ингэчихэв? хөдөлгөөн дутна гэж баймааргүй юм даа гэтэл:
Хэдийгээр дасгал хөдөлгөөн хийдэг ч олон цагаар комьпютер дээр ажиллах, ухаалаг утас оролдож удаан суух нь хүзүүний шохойжилт үүсгэдэг. Яг хүзүүнд зориулсан тусгай дасгал хийх хэрэгтэй гэж зөвлөлөө. Тэгээд youtube-с дасгал хайж олоод өдөр бүр хийсээр одоо гар бадайрдаг зовиурыг бараг мартсан байна.
Монголчуудын 69 хувь нь нуруу, хүзүүний шохойжилттой байдаг.
Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол, хүний бүх биеийн жинг үүрэхийн зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг.
Эхний шатанд яс болон зөөлөн холбоосууд өөрчлөгдөж эхэлнэ. Остеохондроз бий болсон хэсэг үе үе өвдөх эсвэл тухайн хэсгийн мэдрэх чадвар муудах зэргээр бие организм энэ өвчний тухай мэдээ өгч эхэлдэг байна.
Дараа нь янз бүрийн микро цууралт, нурууны дискний зузаан, өндөр нь өөрчлөгдөх, зэрэгцээ хоёр нурууны үений булчин шөрмөсний холбоос бэхэлгээний байдал өөрчлөгдөнө.
Ийм байдлаас болж булчин, холбоос нь унжих, хоорондын зай өөрчлөгдөх зэрэг өөрчлөлт гардаг байна.
Нугасны дээд хэсэгт мэдрэлийн судлаас гадна тархины цусан хангамж болон тэнцвэрийн аппарат зэрэг олон чухал төвүүдийг хангах артерийн судас байрлах бөгөөд дээрх өөрчлөлт эдгээрт муу нөлөө үзүүлж эхэлнэ.
Дарагдсан нугас нь артерийн судсыг мөн дарж тархинд очих хүчилтөрөгчийн хангамжийг муутгаж улмаар толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих зэргээр илэрдэг. Мэдрэлийн судал дарагдах үед өөр бусад зовиур бий болдог.
Энэ нь хуруу, бүр бүтэн гар хөшиж өвдөх болон гарны мэдрэх байдал муудах зэрэг юм.
Энэ бүхэн мэдээж гэнэт бий болохгүй. Олон жилийн буруу дадал хэвшлээс бий болно.
Хүний толгой дунджаар 5.4кг жинтэй байдаг. Ухаалаг утсаа ширтэх гээд хүзүүгээ урагш 60 хэм тонгойход толгойн жин 27.2кг болж хүндэрдэг байна.
Энэ хэрээр хүзүүнд ямар их ачаалал ирэх нь тодорхой.
Тиймээс та бяцхан үрсийнхээ болон өөрсдийнхөө ухаалаг утасны хэрэглээнд хяналт тавиарай.
Зайлшгүй олон цагаар суух шаардлагатай үедээ дунд нь заавал завсарлаж, хөнгөн дасгал хийж хэвшээрэй.

04/03/2026
ЗҮРХ ӨВДӨХ 🫀Зүрх хэвийн ажиллахад шаардлагатай тэжээл буюу хүчилтөрөгч 🌬️ болон зүрхэнд ирэх цусны хэмжээ 🩸 хангалттай б...
04/03/2026

ЗҮРХ ӨВДӨХ 🫀
Зүрх хэвийн ажиллахад шаардлагатай тэжээл буюу хүчилтөрөгч 🌬️ болон зүрхэнд ирэх цусны хэмжээ 🩸 хангалттай байх шаардлагатай. Энэ хоёр үндсэн шалгуур алдагдсан буюу зүрхэнд ирж буй цусны хэмжээ хэвийн мөртөө хүчилтөрөгчийн агууламж бага байх, эсвэл цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн боловч зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь зүрхэнд тэжээл дутагдал үүсгэнэ.
Зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь судас нарийсах, өөх тосоор бөглөрөхтэй холбоотой. Цус, хүчилтөрөгч зүрхэнд дутагдахад цээжээр өвдөх 😣, зүрх базалж хүнд юмаар дарж байгаа мэт мэдрэмж төрнө. Зүрхний өвдөлт нь зүүн гар, дал, мөр рүү дамждаг онцлогтой. Ийм үед зүүн гар хүндэрч даагдахгүй болдог ⚠️
Хүчилтөрөгчийн дутагдал болон өвдөлтийн улмаас айдас төрж 😰, агаар дутагдаж бачимдан, хүйтэн хөлс цутгана 💦
Өвдөлт нь стрессдсэн, гэнэт ачаалал авсан үед илэрдэг бол хүндэрсэн үед тайван байхад ч өвдөнө.
Шалтгаан:
🍺 Архи
🚬 Тамхи
🍔 Буруу хооллолт
⚖️ Таргалалт
🛋️ Хөдөлгөөний дутагдал
🧂 Давсны хэт хэрэглээ
🧬 Цусан дахь өөх тос ихсэх
📈 Цусны даралт ихсэлт
Зүрхний өвчин 40-өөс дээш насны эрэгтэйчүүдэд илүү тохиолддог. Удамшлын хандлагатай боловч заавал тохиолдоно гэсэн үг биш.
Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчийн тусламж авах шаардлагатай 🚑
Эмч иртэл:
🧘 Аль болох тайван бай
🩺 Боломжтой бол даралтаа хэмж
💊 Зүрхний эм эсвэл өвдөлт намдаах эмнээс 1 ширхэг ууж болно
Эмчид өвдөлтийн хүч, эхэлсэн хугацаа ⏰, байрлал, уусан эмийн талаарх мэдээллээ тодорхой хэлэх нь оношилгоо, эмчилгээнд чухал юм.

 #Глюкозамин ба  #Хондроитин (2000mg) #Үе мөчөөр өвдөх  #яс  #ургах зэрэг асуудал таныг зовоож бна уу? Асуудлыг хурдан х...
03/03/2026

#Глюкозамин ба #Хондроитин (2000mg)

#Үе мөчөөр өвдөх #яс #ургах зэрэг асуудал таныг зовоож бна уу? Асуудлыг хурдан хугацаанд шийдэх гайхамшигтай бүтээгдэхүүн #Глюкозамин #хондратиныг ууж сэтгэл тэнэгэр алхаарай.

Хоногийн тунд бараг 2 грамм хүчирхэг үе мөчний хамгаалагчид багтана! Байгалийн гаралтай иж бүрдэл нь өндөржүүлсэн дасгал болон биеийн хэт их ачаалалын үед дээд зэргээр хамгаална: тэдгээрийг элэгдэх ба үрэгдэхээс сэргийлнэ, үрэвслийг намдаана, хөдөлгөөнийг хөнгөвчлөнө. Тамирчид болон амьдралын идэвхитэй хэв маягийг эрхэмлэдэг хүн болгон байнга хэрэглэнэ.

Үнэ: 143'000 (120шахмал 2сарын хэрэглээ)) холбогдох утас: 95585888

03/03/2026

Эмч мэргэжилтнүүддээ зориулан антибиотикийн үед хэрэглэх шингэний зохицолыг хүргэж байна.

Хадгалаад аваарай!

03/03/2026

💊Витамин л бол витамин гэсэн хандлагаар хэт хямд, баталгаагүй бүтээгдэхүүн бүү аваарай!!! Хамгийн чанартайг гэр бүлдээ🧑‍🧑‍🧒‍🧒
#сибирийнэрүүлмэнд

Send a message to learn more

Хаврын улиралд элэг муутай хүмүүсийн бие суларч, ядаргаа ихсэх, дархлаа буурах, элэгний ачаалал нэмэгдэх хандлагатай бай...
03/03/2026

Хаврын улиралд элэг муутай хүмүүсийн бие суларч, ядаргаа ихсэх, дархлаа буурах, элэгний ачаалал нэмэгдэх хандлагатай байдаг.
Энэ үед зөв гам барих нь элэгний үрэвсэл сэдрэхээс сэргийлж, биеийг хамгаалахад маш чухал.🙆‍♀️🙆‍♀️🙆‍♀️
✅✅1. Хоолны зөв дэглэм
Идэхэд тохиромжтой:
• 🥬 Ногоон навчит ногоо (бууцай, байцаа, брокколи)
• 🥕 Лууван, хүрэн манжин, хулуу
• 🍎 Жимс (алим, лийр, анар)
• 🍚 Бүхэл үрийн бүтээгдэхүүн (бор будаа, овьёос)
• 🐟 Загас, тахианы цээж мах (уураар, чанаж болгосон)
• 🧄 Сармис, сонгино бага хэмжээгээр
• 🫖 Бүлээн ус, ургамлын цай
Хязгаарлах / зайлсхийх:
• Өөх тос ихтэй мах (хонины өөх, шарсан мах)
• Архины бүх төрлийн бүтээгдэхүүн
• Хэт чихэрлэг, хийжүүлсэн ундаа
• Лаазалсан, утсан, давс ихтэй хоол
• Хэт их гурилан бүтээгдэхүүн
✅✅2. Амьдралын зөв хэв маяг
• 🛌 Сайн унтаж амрах – 22:00–02:00 цагт элэг өөрийгөө нөхөн сэргээдэг
• 🚶‍♀️ Хөнгөн хөдөлгөөн хийх – өдөрт 20–30 минут алхах
• 😌 Стресс багасгах – стресс элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг
• 🌬️ Даарахгүй байх – хаврын салхи, сэрүүнд элэгний өвчин сэдэрч болно
✅✅3. Шингэн сайн уух
• Өдөрт 1.5–2 литр бүлээн ус
• Өглөө өлөн дээрээ 1 аяга бүлээн ус уух
• Хэт хүйтэн ус, мөстэй ундаа хэрэглэхгүй байх
✅✅4. Элэг хамгаалах нэмэлт зөвлөмж
• Эмчийн бичсэн эмийг тогтмол уух
• Дураараа эм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
• Вирусийн идэвхтэй хүмүүс тогтмол шинжилгээ өгч хянуулах
• Хоолыг бага багаар ойр ойрхон идэх (өдөрт 4–5 удаа)
✅✅5. Хаврын улиралд элэг муудаж байгааг илтгэх шинжүүд
• Ядарч сульдах
• Нүд шарлах
• Ам гашуу оргих
• Хоолны дуршил буурах
• Баруун хавирганы доор хөндүүрлэх
Ийм шинж илэрвэл эмчид үзүүлж, шинжилгээ өгөх хэрэгтэй.💪💪💪

03/03/2026
Детокс хийх үү? 😁3төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнЦус цэвэрлэхХодоодны зөөлөн цэвэрлэгээБүдүүн нарийн гэдэс цэвэрлэгээ...
03/03/2026

Детокс хийх үү? 😁
3төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн
Цус цэвэрлэх
Ходоодны зөөлөн цэвэрлэгээ
Бүдүүн нарийн гэдэс цэвэрлэгээ
Цэвэрлэгээ тогтмол хийвэл эрүүл өвчлөлгүй байна шүү. 🤗

Address

Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mamabox vitamin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram