АШИД эрчүүдийн эмнэлэг

АШИД эрчүүдийн эмнэлэг Эрдэнэт

Бэлгийн замаар дамжих арьсны өвчинХамуу  – хамууны  хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Эмэгчин хачиг 0,3-0,4 мм байд...
12/04/2024

Бэлгийн замаар дамжих арьсны өвчин

Хамуу – хамууны хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Эмэгчин хачиг 0,3-0,4 мм байдаг ба 1 сар амьдардаг. Эмэгчин хачиг арьсны өнгөн хөрсний доогуур хамууны жим үүсгэн тэндээ 2-3 өндөг тавьдаг. Өндөгнөөс 2 долоо хоног орчмын дараа нас бие гүйцсэн хачиг бий болж арьсны гадаргуу дээр гаран эвцэлддэг.Эр хачиг нь үр тогтоосны дараа үхнэ. Үр тогтсон эм хачиг арьсны өнгөн хөрсний доогуур орж өндгөө төвих байдлаар амьдралын цикл нь үргэлжилнэ.Халдварлалт
Бэлгийн хавьтлын үед болон ахуйн нягт хавьтлаар (хувцас, ор дэрний цагаан хэрэглэл г.м.) халдварлана. Хамууны хачиг нь тасалгааны температурт хүний биеэс гадна орчинд 2-3 хоног амьдарна. 60 С хэмд 1 цаг, буцалгахад тэр дороо үхнэ.Нууц хугацаа
Нас бие гүйцсэн хамууны хачигаар халдварласан тохиолдолд өвчний нууц хугацаа 2- 3 хоног, хамууны авгалдай өндөгөөр халдварласан тохиолдолд нууц хугацаа 10-14 хоног байна.Шинж тэмдэг
Хурууны салаа, бугуйн дотор тал, цавь, хэвлий, гадна бэлэг эрхтэн, өгзөг г.м. биеийн хэсгүүд дээр хосоороо байрласан орой дээрээ маш жижиг цэврүүнцэртэй гүвдрүүт тууралт гарна. Загатнаа их, ялангуяа орой, шөнийн цагаар ихэсдэг. Хүүхдэд шуу, тохой, өгзөг, хэвлий, хүзүүгээр тууралт гарч, хүндэрвэл идээлж болно.Оношлогоо
Эмнэлзүйн шинж тэмдэгээр оношийг тавина. Мөн боломжтой тохиолдолд хамууны жимийг илрүүлэх шинжилгээ хийнэ.
Эмчилгээ
Дараахь эмийн бэлдмэлүүдийг хэрэглэнэ:
– хүхэртэй тос: өдөрт 1 удаа 5 хоног дараалж толгойноос бусад бүх биеэр түрхэнэ. 5 дахь хоногийн дараа сайтар савандаж усанд орж цагаан хэрэгслийг солин ариутгал хийнэ. Хүүхэртэй тос нь үнэр ихтэй, зарим тохиолдолд арьс цочроож харшил өгөх сул талтай.
– бензилбензоаттай тос: зааврын дагуу хэрэглэнэ
– спрегаль цацлага: толгойноос бусад бүх биеэр 1 удаа цацна. 12 цагийн дараа савандаж угааж цагаан хэрэгслийг солин ариутгана.
– хамууны үндсэн эмчилгээний хажуугаар харшил эмзэгшил бууруулах зорилгоор харшлын эм, тос хэрэглэж болно.
– ор дэрний цагаан хэрэгслийг ариутгахдаа буцалгаж 2 талаас нь индүүднэ.
Бэлгийн замаар дамждаг бусад өвчний эрсдэл бий юу? Арьсны халдварт өвчин /хамуу, умдагны бөөс, халдварт нялаахай/ бэлгийн замаар халдах нь бэлгийн замаар дамждаг бусад өвчний дохио болдог гэж ойлгож болно. Тиймээс та зайлшгүй бэлгийн замын бусад халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай.

Бэлгийн херпес/Genital herpes/Бэлгийн херпес нь бэлэг эрхтний арьс, салст дээр цэврүүнцэр гарах шинж тэмдгээр илэрдэг, д...
12/04/2024

Бэлгийн херпес/Genital herpes/
Бэлгийн херпес нь бэлэг эрхтний арьс, салст дээр цэврүүнцэр гарах шинж тэмдгээр илэрдэг, дахих хандлагатай, архаг явцтай, бэлгийн замын шархлаат өвчинд хамаарах вирүсийн халдвар юм.
Анх энэхүү халдварын 1736 онд Францын эмч John Astruc тодорхойлж бичсэн байдаг. 1921 онд Lipshutz бэлгийн херпестэй хүний арьсны тууралтаас арчдас авч вирүсийг өсгөвөрлөсөн байна. 1960 онд Schneeweiss Германд, А.Nahmias, W.Dowdle нар АНУ-д энгийн херпес вирүс/Herpes simplex virus-HSV/ нь энгийн херпес вирүсийн 1 ба 2-р хэв шинж/HSV-1, HSV-2/ гэсэн ийлдэс судлалын 2 хэвшинжтэй болохыг тогтоож мэдээлсэн байна.
Шалтгаан
Ойролцоогоор 100 орчим хүний Херпес вирүсийн зүйл тодорхойлогдоод байна. Тухайлбал – Herpes virus1,2,6,7,8 Varicellazoster virus, Cytomegalovirus, Баррын вирүс, Капоши сарком хамааралт вирүс багтана. Бэлгийн херпес нь хамгаалалтгүй бэлэг хавьталд, амаар, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед халдварлана. Мөн жирэмсэн үед урагт болон төрөх үед нярайд төрөх замаар дамжин халдварлана. Мөн вирүс ялгаруулах хугацаа цочмог халдварын үед 3-10 хоног, энэ нь сэдрэлтийн үед хэдэн долоо хоног үргэлжилдэг.
Оношлогоо
A.HSV ½ Ig G эсвэл HSV 1 Ig G, HSV 2 Ig G –үзүүлэлт эерэг гарах нь хуучин, дахисан халдварыг илэрхийлнэ. /Венийн судасны цуснаас/
B.HSV ½ M –үзүүлэлт эерэг буюу хэвийн үр дүнгээс өндөр гарах нь анхдагч, идэвхитэй халдвар байгааг харуулна./Венийн судасны цуснаас/
C.Мөн PCR буюу полимеразын гинжин урвалаар үрийн шингэнээр шинжлэх.
Бэлгийн херпесийн үед баталгаажуулах лабораторийн шинжилгээг өвчтөн бүрт заавал хийх шаардлагагүй. Дараах тохиолдолд лабораторийн оношлогоог хийхэд илүү тохиромжтой байна. Үүнд:
• Тууралтын халдварлалтын түвшинг тодорхойлох
• Эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг байгаа өвчтөнүүдийн халдварлах эрсдэлийг тогтоох
• Эхээс хүүхдэд халдвар дамжих эрсдлийг тогтоох
• Вирүсийн эсрэг бэлдмэл хэрэглэх үед онош баталгаажуулах зорилгоор хийнэ.
Эмчилгээ
Вирусийн эсрэг эмчилгээ/эм, тос болон лазер болон бусад мэс ажилбарын багажаар авхуулах зэрэг/ эмчийн заавраар хийлгэх мөн дархлаа дэмжих эмчилгээ зөвлөгөө
Урьдчилан сэргийлэлт
Бэлгийн херпесийн тухай халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байх, ийм тохиолдолд халдвар дамжих, мөн өвчин дахилт өгч болох, шинж тэмдэг илэрсэн үед бэлгийн хавьтлыг тэвчих, бэлгийн замаар болон төрөх үед халдвар дамжихаас сэргийлэх, дархлаа дэмжих, стресс гэх мэт

ТЭМБҮҮ ямар өвчин бэ? Тэмбүү өвчин нянгаар ,үүсгэгддэг эмчлүүлээгүй тохиолдолд өвчин даамжирч дотор эрхтэн мэдрэл зэрэг ...
12/04/2024

ТЭМБҮҮ ямар өвчин бэ?
Тэмбүү өвчин нянгаар ,үүсгэгддэг эмчлүүлээгүй тохиолдолд өвчин даамжирч дотор эрхтэн мэдрэл зэрэг олон эрхтэнг гэмтээдэг жирэмсэн эхээс урагт дамжин халдварладаг БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ өвчин юм.
ДАМЖИХ зам
Тэмбүү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох үед, халдвар авна.
НУУЦ үе
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх үеийг өвчний нууц үе гэнэ. Тэмбүү өвчин дунджаар 3-4 долоо хоног байна.Энэ үед шинж тэмдэг илрэхгүй.
ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Бэлэг эрхтэн, шулуун гэдэс, аман дотор улаан толбо эсвэл батга шиг зүйл гарч, өвдөлтгүй шалбархай байснаа шархлаа болон хувирч, хамгийн ойрхон тунгалгийн зангилаа тэмтрэгдэхүйц томорч, халуурах эсвэл хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсноос хойш 9-12 долоо хоногийн дараа цээж, гар, хөлөн дээр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл тэмбүү өвчний халдвар авсан байж болзошгүй. Анхааруулга – Тэмбүү өвчин өвдөлт, хөндүүр, зовуурьгүй байж болно.
Оношлогдоогүй, эмчлэгдээгүй тэмбүү нь олон жилийн туршид төв мэдрэлийн систем, захын мэдрэл, зүрх, судас, яс, арьс зэрэгт ноцтой хүндрэл үүсгэдэг. Жирэмсний үед урагт халдварлаж улмаар зулбах эсвэл төрлөхийн олон тооны хавсарсан гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй.

02/12/2022
02/12/2022

!!

1997 оны 11 сарын 16 ны одоогоос яг 25 жилийн өмнө ХДХВ ийн халдвар анхны тээгч эмэгтэй болж байжээ. Эргээд нэг бодоход 25 жилийн энэ л өдрийг бодоход би дахин энэ хорвоо дээр төрсөн мэдрэмж төрж байсан гэлтэй...
46 жилийн өмнө анх ээжийнхээ хэвлийгээс мэндэлж, төрөхийн орон дээр хэвтэх ээжийнхээ баяр хайрын нулмисыг унагаж байсан бол.
21 настай залуухан бүсгүй би ,хүний мөн чанар, харгис хатуу үг, үзэн ядалт ганцаардал, бусдаас үл зөвшөөрүүлэх хүнлэг бус үйлдэлүүдийг намайг өвдөдгүй юм шиг уйлдаггүй юм шиг мэдрүүлж байсан тэр он жилүүдэд би дахин төрсөн юм.
Амьдрал баян юм хойно, Амьд_рах гэдэг үг дуусаагүй үргэлжилж буй надад Бурхан болон ,буга чөтгөртэй таарах нь мэдээж юм хойно....
Гэхдээ мэдэхгүй байж туулаагүй байж хараагүй байж амьдараагүй байж бусдын шүүх нь хамгийн харгис.... Ингээд өөрийгөө олоход тусалсан ДОХ ын вирус чамд баярлалаа... Чи надад их олон зүйлийг өгсөн өгсөөр ч байгаа, цаашдаа ч өгөх болно. 2022 оны 11 сарын 16 ны Лхагва гариг 21 цаг 12 минут Герман улс

🌐🌐🌐Дэлхий дахинд 🎗ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх 🎗ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая,...
30/11/2022

🌐🌐🌐Дэлхий дахинд 🎗ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх 🎗ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650,000 иргэн нас бараад байна. Манай улсад 1992 онд 🎗ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 344 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд ХДХВ/ДОХ-той 58 иргэн😔нас баржээ

30/11/2022
07/10/2022

"ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр (WAD)"
Эхээс урагт дамждаг бэлгийн замын халдваруудын тухай
#Ухаалаг #аюулгүй #хариуцлагатай #эрүүл #байцгаая 💯✅

07/10/2022

"ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр (WAD)"
Эхээс урагт дамждаг бэлгийн замын халдваруудын тухай

07/10/2022

"ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр (WAD)"
"Эрүүл эцэг эхээс - Эрүүл хүүхэд"
ХДХВ, тэмбүү, гепатит В вирусийн халдвараас сэргийлцгээе

07/10/2022

Би өөрөө өөрийгөө хамгаална

07/10/2022

Эрүүл иргэн
Эрдэнэтийн баялаг

Address

Мэлмий төв
Erdenet

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 15:00
Saturday 08:00 - 15:00

Telephone

+97685552454

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when АШИД эрчүүдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category