Бамбай фарма 'ХХК'

Бамбай фарма 'ХХК' medical Pharmacy / Drugstore

12/07/2025
08/07/2025
21/04/2025

✅ Зөвхөн Hpoint.mn дээрх ACTIVEMAX бэлэгтэй урамшуулал!
🎁 Та Activemax-ийн дурийн 2 бүтээгдэхүүнээ худалдан аваад, Activemax кальцитай кофегоо бэлэг болгон аваарай. 😊
🫶 Цусан дахь сахрын хэмжээг тэнцвэртэй байлгаж, чихрийн шижингээс сэргийлэхэд туслах болно.
📅 Урамшуулалын хугацаа 5 сарын 31-ийг дуустал.
📲 Яг одоо захиалах бол 👉 https://hpoint.mn/mn/brands/activmax
#эм #эмийнсан #витамин #хүргэлттэй #ҮнэгүйХүргэлт

19/04/2025
18/04/2025

Зөв амьсгалж сурснаар, дараах өвчнүүдийг эмгүйгээр анагааж болно!

Зөв амьсгалж сурах нь элдэв өвчнөөс ангижирч, эрүүл амьдрахын үндэс юм. Хүмүүс ихэвчлэн амьсгалдаа анхаарал хандуулдаггүй учраас амаараа буюу буруу амьсгалж, тархи болон биеийн бусад хэсгүүдийг хүчилтөрөгчөөр бүрэн хангаж чаддаггүй. Та бүхэнд хэрхэн зөв амьсгалж, биеэ хүчилтөрөгчөөр бүрэн хангаснаар ямар өвчнүүдийг анагааж болох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Та зөв амьсгалж сурснаар, амьсгалын замын архаг өвчнүүдийг эдгээх болон эдгээрээс өөрийгөө сэргийлэх боломжтой. Амьсгалын замын өвчин нь дараах дам өвчлөлүүдийг үүсгэдэг байна.

• Ядаргаа, сульдаа

• Нойргүйдэл

• Ургамлын харшил

• Хурхирах болон унтах эмгэг

• Анхаарал сарних өвчин гэх мэт...

1. Зөв амьсгалах техник нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Астма, цусны даралт ихсэх, айж түгших, нойргүйдэл гэх мэт маш олон өвчнийг зөв амьсгалсны үр дүнд эмчлэх боломжтой. Хүн амаараа амьсгалах үед уушиг хэт их агаараар дүүрч, биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс үргэлж хамраараа амьсгаа авч, амаараа гаргаж байх нь зөв юм.

2. 2. Азотын ислийн нөлөө

Хүний хамрын нүхэнд тодорхой хэмжээний "азотын исэл" байдаг бөгөөд энэ нь хамраараа амьсгал авах бүрт тодорхой хэмжээгээр уушгинд орж байдаг. Судлаачдын үзсэнээр, азотын исэл нь бие махбодын тэнцвэрт байдалд ихээхэн нөлөө үзүүлдэг ажээ. Тухайлбал:

• Мөгөөрсөн хоолойн булчингуудыг суллаж, өвдөлтийг намдаана

• Амьсгалын зам дахь нян, бичил биетийг устгана

• Судсыг өргөсгөсгөнө

Хүн хамраараа амьсгал авах үед хамарт ус хуримтлагддаг учраас нусаа ойр ойрхон нийх хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь, хамраараа зөв амьсгалсны үр дүнд хамрын нүх өргөсдөг бөгөөд үр дүнд нь хамраараа хангалттай их агаар авч чаддаг болдог. Харин зөв амьсгалж сурахад хэдэн ч сар болж мэднэ.

Астмаар өвчилсөн хүмүүст нийтлэг байдаг нэгэн шинж бол "амаараа амьсгалах" юм. Тэд эрүүл хүнээс илүү ихээр, ойр ойрхон амьсгалдаг. Уушгинд орж буй агаарын эзлэхүүн нь хэт хурдан, хүндрэлтэй байвал, цусан дахь нүүрсхүчлийн хий алдагддаг. Нүүрсхүчлийн хий нь амьсгал гаргах бүрд биеэс ялгарч байдаг ч, түүний биед байвал зохистой хэмжээ гэж байдаг. Амьсгалаар орж ирэх агаар багасахад нүүрсхүчлийн хий багассанаар, хүний бие хурдан амьсгалах хариу үйлдлийг үзүүлдэг байна. Та астматай гэдгээ маш амархан мэдэж болно. Амаараа маш гүн амьсгаа авахад хүн бүрийн толгойд эргэх шинж тэмдэг илэрдэг. Үүний учрыг та биед хэтэрхий их хүчилтөрөгч биед сайн нөлөө үзүүлдэг хэмээн бодож байгаа бол яг үнэндээ эсрэгээрээ байдаг. Хүний уушги хэтэрхий их нүүрсхүчлийн хийг алдсанаасаа болж судас нарийсаж, толгой эргэх шинж тэмдгүүд илрэх нь бий.

3. Зөв амьсгалах дүрэм

Хамраараа амьсгаа авч, хамраараа гаргана. Дараа нь хамраа чимхэж бариад, толгойгоо дээш, доош хөдөлгөнө. Амьсгалаа чадах хэмжээгээрээ удаан барьж, толгойгоо хөдөлгөөрэй. Амьсгаагаа гаргасныхаа дараа хамраараа хэд хэдэн удаа гүнзгий амьсгална. 30-60 секундийн дараа үүнийг дахин давтаж хийгээрэй. Мөн 30-60 секунд амарч байхдаа маш гүнзгий амьсгааг амаараа авч, хамраараа уртаар гаргах хэрэгтэй. Харин зүрх, судасны өвчтэй, жирэмсэн, чихрийн шижинтэй хүмүүс уг дасгалыг хийхдээ амьсгалаа хэт удаан түгжиж болохгүйг анхаарна уу.

Хэрвээ та уг дасгалыг хийхдээ 30 секунд амьсгалаа түгжиж байвал сайн, 40 секунд барьж чадвал маш сайн байна. 25 секунд бол танд илүү сайжрах боломж байна, харин 15 секунд буюу түүнээс бага бол амьсгалын замын өвчлөлтэй байх магадлал өндөр гэсэн үг юм. Энэ үед та эхлээд эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.

Заримдаа хүмүүс жирийн үед хамраараа амьсгаа авч, амаараа гаргаж байдаг ч, эрчимтэй дасгал хөдөлгөөний үед өөрийн эрхгүй амаараа амьсгалж эхэлдэг. Энэ нь мөн л бие нүүрсхүчлийн хийг ихээр алдаж, хүчилтөрөгч шаардлагатай буйн илрэл юм. Хэрвээ та дээрх дасгалыг өдөр бүр, уйгагүй хийж чадвал эрчимтэй дасгал хөдөлгөөний үед ч хамраараа амьсгалж чаддаг болох юм.

Дараагийн нэг дасгал нь зүрх, судасны өвчинд сайн нөлөөтэй.

Хамраараа богино амьсгал авч, хамраа чимхэж, 5 секундийн турш амьсгалаа түгжинэ. Дараа нь хамраараа уртаар амьсгаа авч, амаараа гаргаарай. Богино амьсгаа авах энэхүү дасгалын үед эрүүл хүн 10 секунд орчим барьж чадах ёстой. 10 секунд амраад дахиж хийх маягаар өдөрт 5-10 удаа давтаж хийнэ.

Та өдөр бүр дасгалаа идэвхтэй ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, ИОГ хийснээр, үр дүнг нь үзэх боломжтой!

18/04/2025

Ай даа. Хавар болоод хүмүүсийн байр байдал хэцүү болоод байна шүү..🥴

17/04/2025

Биеийн арьс арчилгаа
🐳Эмзэг мэдрэмтгий, хуурай, маш хуурай, нярайн арьс арчилгаанд өдөр тутам хэрэглэж болох арьс арчилгааны иж бүрдэл.
✅ Найлагандаа Витамин В5 /🅱️5️⃣/ агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн 🤩
💯Бепантен дерма биеийн лосьон арьсыг чийгшүүлэхээс гадна нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. 4️⃣8️⃣🕗 цагын турш чийгшүүлнэ.
🧽Бепантен дерма биеийн угаагч гель нэмэлт өнгө оруулагч, үнэр оруулагч огт агуулаагүй учир дөнгөж төрсөн нярайгаас🐣 эхлээд бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой.
👄Найлагандаа Витамин В5 /🅱️5️⃣/ агуулсан уруулын бальзам нь уруулыг хуурайшиж, хагарахаас сэргийлнэ, уруулыг нөхөн төлжүүлнэ. 🔴Уруулын бальзам SPF50 🤩
📞Та өөрт ойр эмийн сангаас болон, 18001883, 18001923, 18001801
🌐emonos.mn, apteka.mn -ээс хүргүүлэн аваарай.

Address

Erdenet
976

Opening Hours

Monday 09:00 - 23:00
Tuesday 09:00 - 23:00
Wednesday 09:00 - 23:00
Thursday 09:00 - 23:00
Friday 09:00 - 23:00
Saturday 09:00 - 23:00
Sunday 09:00 - 23:00

Telephone

+97680108700

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бамбай фарма 'ХХК' posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share