21/11/2023
Биеийн хүрд ба иог 🧘♀️🧘🙏
👑Титэм хүрдний энерги алдагдвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад бна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчдог.
Яагаад мууддаг вэ? гэж үү, Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр эдгээрийг шийдвэл засал хийчлээ л гэсэн үг.
☝️🧘♀️🧘🙏Тэнцвэр болон аарцаг ташаа нээх дасгалуудыг хийхийг зөвлөж байна.
👪 Мэлмийн хүрдний энерги алдагдвал гэр бүлийн харилцаа доголдоно. Үр хүүхэд өвдөнө. Цагаан мах гарах, өндгөвч сав өвчилж эхэлнэ. Бүтээлч байдал алдагдана. Муудах шалтгаан нь давсганд шээс удаан хуримтлагдах, өтгөн хуралдах, хатах, гэр бүлийнхэнтэйгээ таарамж муу байх зэрэг нь энэ энергийг унагадаг. Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлийнхэндээ хоол хийж өгч хамтдаа баяр жаргалтайгаар хооллоход энэ энерги амархаан засагдана.
🧘♀️🧘🙏 Аарцаг ташаа нээх дасгалуудыг хийхийг зөвлөж байна.
💱 Хоолойн хүрдний энерги алдагдвал орлого, мөнгө багасна. Элэг, цөс, ходоод өвчилнө. Хоол шингэхээ болино. Ер нь хоол шингэхгүй бна гэдэг нь далд ухамсар талаасаа буяны сав дүүрсэн эсвэл бохирдсон гэсэн үг. Дүүрнэ гэдэг нь орлого орсон ч өөрт тогтдоггүй. Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад бна гэсэн үг. Сав бохирдоно гэдэг нь бохир саванд юу ч хийсэн муудаж муу хий ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андаш үгүй хүйснээс дээш 4 хуруу газарт овойж цүдийдэг. Тиймээс түүнийг ходоод хэмээх сав эрхтэн мэдэрч хямардаг гэж үздэг. Тэгэхээр яах нь уу? Ходоодоо эмчилнэ гэсэн үг. Гэдэсний таталт, хэвлийн цөм булчин чангалах дасгалууд нь бөөгнөрсөн муу хийг хөөж сунасан гэдсийг агшааж өгдөг. Тэр нь өөрөө засал болдог. Мөн банда, амьсгалын дасгал хийнэ.
🧘♀️🧘🙏Аарцаг ташаа, хэвлийн цөм булчин чангалах дасгалуудыг хийхийг зөвлөж байна.
💚 Зүрхэн хүрдний энерги алдагдсаныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй байгаа юм шиг санагдана. Ганцаардана. Та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана. Энэ хүрд хамгийн чухал хүрд. Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр маань дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа больж өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд 2ыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй байдаг.
🧘♀️🧘🙏Цээж нээх, нурууны булчин чангалж, суллах дасгалуудыг хийхийг зөвлөж байна.
💎Нарансүлжээ хүрд нь амжилтыг тодорхойлдог. Энэ үүсгүүр муудвал мэдээж амжилт гарахаа болино. Ямар нэг зүйлийг үр дүнгүй хийнэ. Муудсаныг илтгэх шинж тэмдэг нь дуу хоолой суларна, хоолой өвдөмхий болно, хүзүү бөгтийнө, толгой өндийхөөр тавгүй мэт санагдана. Амнаас өөдтэй үг гарахгүй. Засал нь сайхан үгтэй дуу аялах, дуу мэдэхгүй бол УМ авиа унших. Мөн толгойг гэдийлгэх, хоолой эгэм рүү шахсан дасгал зэрэгт энэ хүрд нээгдэнэ. Амархан байгаа биз😊 цэвэр агаарт гарч цээж хэвлийгээрээ гүнзгий сайхан амьсгал авч амьсгалын дасгалууд хийгээрэй.
☝Хувилгаан хүрд шийдвэр гаргалтыг дэмжинэ. Муудвал эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ. Жишээ нь хоол яасан бага иддэг юм, яасан их унтдаг юм, яасан орой ирдэг юм, гэр орноо цэвэрлээч гэх мэт энгийн зүйл дээр хүртэл хэрүүл бухимдал татна. Хар талх аваад ир гэхэд чи цагааныг авчраад л загнуулна. Хувцсаа угаагаад өмссөн байхад л индүүдэж өмссөнгүй гээл чичлүүлнэ😁 Чиний хийсэн үйлдэл бусдад таалагдахаа болино. Хүндэрвэл шүүх цагдаагийн асуудал ч тулгарна. Хүнд тус болсон ч өөрөө хохироод үлдэх жишээний. Бас л чухал хүрд шүү.
🧘♀️🧘🙏 Нуруу, тахим сугах дасгалуудыг хийхийг зөвлөж байна.
👼Харин Үүдэн хүрд гэмтэхэд зүүд зөн буруутаж харж даасан тэнгэр тань танаас алсарна. Азгүйтэлд өртөмхий болно. Зулай хавагнаж толгой хүндэрнэ. Буйлнаас цус гарна. Улмаар 5р хүрд рүү нөлөөлж эхэлнэ. Энэ үүсгүүр муудвал хар дарж зүүдэлнэ, замбараагүй утгагүй зүүд зүүдэлнэ. Мэдрэмжгүй болно.
🧘♀️🧘🙏Иогийн тэнцвэрийн байрлалууд, төвлөрлийн байрлал. Бясалгалаар амархаан нээгдэнэ. Шүтлэгтэй хүмүүс наранд талархах. Байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байж агаар салхи, гол усны чимээ сонсох, байгалийн гоо сайхныг харж байгаарай.
АУРА САН
Эрхэмсэг оршихуй иогийн студи. 95335197.