29/03/2026
Оройн мэнд ээ.
Уг нь би инженер мэргэжилтэй хүн л дээ. Амьдралд тохиолдсон зүйлээс болсон ч гэх үү, эсвэл миний хувь тавилан ийм байсан уу (Зурхайн мэдээллээр бол сүнслэг ертөнцийн замаар амьдрах төөрөгтэй юм билээ, ) сүнслэг ертөнцийг судлаад гуч гаран жилийг үджээ. Сүнслэг ертөнцтэй холбоотой мэдлэг заадаг бараг бүх хаалгаар орж, тэнд ямар мэдээлэл байгааг, ямар мэдлэг заадгийг сурч, мэдэх гэж оролджээ.
Ойрд "Төрлөө олоогүй хүүхдүүдийг сайн төрөлд хүргэх үйл" хийнэ гээд ганц нэг пост оруулсан байгаа, харах нь харсан байх аа. Тэр үйлийн тухай ганц хоёр тайлбар бичье үү л гээд бичиж сууна.
Миний бие Ведийн зурхайн ухааныг нэг хэсэг судалж үзсэн юм. Тэр үед миний анхаарлыг нэг зүйл ихэд татаж байлаа. Ямар мэдээлэл байсныг дор сийрүүлье.
...ҮРГҮЙДЭЛ, ХҮҮХДЭЭ АЛДАХ, ЗУЛБАХ МАГАДЛАЛТАЙ БАЙРЛАЛУУД.
Зурхайн 5 дахь гэр хүүхэдтэй холбоотой гэр юм. Энэ гэрт Санчир гариг байрлаж байвал та хожуу хүүхэдтэй болно, Раху байрлаж байвал та хүүхэдтэй болохын тул багагүй асуудлыг туулна, Кету байрлаж байвал та хүүхэдтэй болох дургүй болохыг илтгэнэ.
Ангараг гариг Рахутай хамт 5 дахь гэрт сууж байвал абортыг илтгэнэ. Кету ганцаараа эсвэл Кету Ангараг гаригтай хамт 5 дахь гэрт сууж байвал зулбалтыг илтгэнэ.
Хэрэв дээрх байрлалуудад Бархасбадь гариг сууж байх эсвэл аспектаар нөлөөлж байвал бүх юм зүгээр, хэвийн гэсэн үг.
Үүнийг арай хялбар болгож тайлбарлая. Гол санаа нь юу вэ гэдгийг.
Зурхайн **5-р гэр** гэдэг нь:
* Хүүхэд
* Үр удам
* Жирэмслэлт
гэдгийг илэрхийлдэг.
👉 Тиймээс энэ гэр дээр ямар гариг байгаагаас хамаарч
хүүхэдтэй холбоотой хувь заяа өөрчлөгдөнө.
🪐 Гариг бүр юу илэрхийлж байна вэ?
🪐 Санчир (Saturn)
* Хүүхэд **оройтож ирнэ**
* Хүлээлт, шалгалт ихтэй
* Гэхдээ бүр байхгүй гэсэн үг биш
👉 Тухайн хүнээс тэвчээртэй байхыг шаардана.
--- 🌑 Раху (Rahu)
* Хүүхэдтэй болох зам **амар биш**
* Эмчилгээ, саад, сэтгэлзүйн дарамт дагалдаж болно
👉 Энд үйлийн үрийн сорил байна.
🌘 Кету (Ketu)
* Хүүхэдтэй болох **хүсэл сул**
* Эсвэл сүнсний түвшинд татгалзсан байдаг
👉 Татгалзсан шийдвэрийг цуцлах, хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа тунхаглах
🔥 Ангараг (Mars) гариг нь
Хэрвээ:
* **Рахутай хамт байвал** → абортын энерги илэрнэ
* **Кетутай хамт байвал** → зулбах магадлал нэмэгдэнэ
👉 Энэ нь:
* Түрэмгий энерги болон кармын зангилаа байгаа учраас хүүхдэд амьдрах боломж гарч ирэхгүй байна.
Гэхдээ 🌟 Бархасбадь (Jupiter) гариг 5-р гэрт цуг сууж байвал хүүхдэд аюулгүй.
* Хүүхэдтэй болно
* Асуудал багасна
* Эцэст нь сайн төгсөнө
👉 Урьд насны буянаар ивээл, хамгаалалт ирнэ.
Тухайн үед би энэ мэдээллийг уншаад, цаад гүн учир шалтгааныг маш их хүсэж байлаа. Удалгүй энэ асуудлын цаад шалтгааныг мэдэж авсан.
Надад үзүүлж байгаа хүний өвөг дээдсүүдийн үгийг дамжуулж хэлж өгдөг хөзөр байдаг. Баталгаатай, хүлээн зөвшөөрөгдсөн сүнслэг ертөнцийн хэрэглүүр л дээ. Тэр хөзрийг олж авах аз завшаан надад таарсан юм. Тэр хөзрөөр өвөг дээдсүүд аль оронд төрсөн болохыг, эсвэл завсарт гацсан эсэхийг, удмын болон өөрт хамаарах дайны, газар нутгийн, шашны үйлийн үр, мөн далд ертөнцөд байгаа тэдгээр өвөг дээдсүүд болон өр төлөөсний зочид, хүүхдүүдийн сүнснүүд хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг хэлж өгдөг хөзрийн зөвлөгөө юм. Тэндээс би хүүхдийн асуудлын цаад шалтгааныг мэдэж авсан билээ. Мөн мэдээллийн өөр эх үүсвэрүүдээс завсрат гацсан хүүхдүүдийн тухай олон мэдээллийг олж авсан.
Тэгэхээр хүүхэд төрөх, хүүхэд төрөхгүй байх нөхцөл бүрдэх нь зүгээр биологийн асуудал биш болж таарлаа. Энэ нь
👉 Удамтай холбоотой далдын шалтгаан
👉 Өөрийн үйлийн үр
👉 Сүнсний гэрээ гурвын нийлбэр байдаг байна.
Энэ пост бол "Төрлөө олоогүй хүүхдүүд байдаг гэдгийг, үр хөндөлт, зулбалтад хүргэдэг үйлийн үрийн шалтгаан байдаг гэдгийг тайлбарласан эхний тайлбар байлаа. Үргэлжлэлийг дараагийн постноос уншаарай.
Эрхэм таны хүсэл бүхэн биелэж, ураг удам бат бэх байг.