05/05/2026
Манай Нарны мөргөл иогийн төв Кришна Мандир ведийн соёлын төвтэй хамтран явуулсан сургалт маань амжилттай, үр өгөөж дүүрэн сайхан өндөрлөж, олон хүний сэтгэлд хүрсэн гэгээлэг өдрүүд болон үлдлээ.
Энэ удаагийн сургалт зөвхөн мэдлэг хуваалцсан цаг байгаагүй,
харин хүн бүр өөрийн дотоод ертөнц рүү өнгийж,
өөрийгөө шинээр таньж эхэлсэн үнэ цэнтэй аялал байлаа.
Хичээл бүрт тууштай сууж, сэтгэл зүрхээ нээж,
өөрийгөө таних энэ замд чин сэтгэлээсээ хамт алхсан зочид та бүхнээ харах бүрт сэтгэл үнэхээр баяслаа.
Энэ сургалтыг дахин дахин үргэлжлүүлэхийг хүсэж,
илүү гүнзгий мэдлэг, илүү гүн ухаарлыг хүлээн үлдсэн та бүхний тэр сайхан хүсэл
энэ өдрүүдийн хамгийн том утга учир байлаа.
Халуун дулаан уур амьсгал, чин сэтгэлийн оролцоо,
нээлттэй зүрх, гэрэлтэй харц бүхэнд тань гүн талархал илэрхийлье.
Та бүхэн энэ сургалтын жинхэнэ өнгө, үнэ цэнэ нь байлаа.
Өөрийгөө таних энэ сайхан аялал энд өндөрлөөгүй,
харин илүү гүн, илүү уужим түвшинд үргэлжлэх болно.
Тууштай сууж, дотоод ертөнцөө зоригтойгоор нээсэн та бүхэнтэйгээ
удахгүй гүнзгий шатны хичээлээр дахин уулзахын ерөөл өргөе. 🙏
Тэр хүртэл хүн бүр дотроо асаасан гэрлээ нандигнан тээж,
өөрийн замдаа улам тод гэрэлтэн алхах болтугай.