Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв

  • Home
  • Mongolia
  • Hovd
  • Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв

Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв Medical & Health

18/05/2026

🦠 ДЭМБ: Эбола вирусийн дэгдэлтийг Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа
📍 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Уганда улсад Бундибугио омгийн вирусээр үүсгэгдсэн Эбола вирусийн өвчний дэгдэлт бүртгэгдэж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олон улсын хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үнэллээ.
⚠️ 2026 оны 5 дугаар сарын 16-ны байдлаар:
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад:
▪️ Лабораториор батлагдсан 8 тохиолдол
▪️ Сэжигтэй 246 тохиолдол
▪️ Сэжигтэй 80 нас баралт
▪️ Уганда улсын Кампала хотод олон улсын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.
🧪 Одоогоор Бундибугио вирусийн эсрэг батлагдсан өвөрмөц вакцин, эмчилгээ байхгүй тул:
✔️ Эрт илрүүлэлт
✔️ Халдварын сэргийлэлт, хяналт
✔️ Хавьтлын тандалт, судалгаа
✔️ Шуурхай тусгаарлалт
✔️ Эрчимт дэмжих эмчилгээ
хамгийн чухал арга хэмжээ болоод байна.
🌍 ДЭМБ-аас:
✈️ Хил хаах,
🚫 Аялал, худалдааг хязгаарлахыг зөвлөхгүй байгаа бөгөөд
📢 Иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх,
🧼 Халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг мөрдөх,
🏥 Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг сайжруулахыг онцлон зөвлөжээ.

НҮБ-ын Хүн амын сангаас жирэмсэн болон төрсөн эхчүүдэд зөвлөгөө өгөх сургалтыг дэмжих сургалтын хэрэгслүүдийг хүлээлгэн ...
18/05/2026

НҮБ-ын Хүн амын сангаас жирэмсэн болон төрсөн эхчүүдэд зөвлөгөө өгөх сургалтыг дэмжих сургалтын хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө.

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр жирэмсэн болон төрсний дараах эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө мэдээлэл хүргэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай сургалтын хэрэгслүүдийг Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвд хүлээлгэн өглөө.

Тус дэмжлэгийн хүрээнд сургалт, мэдээллийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зөөврийн компьютер, олон үйлдэлт хэвлэгч, ухаалаг зурагт зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн бөгөөд эдгээр нь жирэмсэн болон төрсөн эхчүүдэд чиглэсэн зөвлөгөө, сургалтын үйл ажиллагааг илүү үр дүнтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү дэмжлэг нь эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, чанартай мэдээллийг иргэдэд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Хамтын ажиллагаа, дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлье.

#ХовдБОЭТ #НҮБынХүнАмынСан #ЭхНярайнЭрүүлМэнд #ХамтынАжиллагаа

15/05/2026

🤍 “АМЬ АВРАХАД НЭГДЭЦГЭЭЕ” 🤍

Б. Даваасүх эмч эмчийн мэргэжлээр ажиллаад 10 жилийг ардаа үджээ.
Түүний эмч болох замнал амьдралынх нь хамгийн хүнд мөчүүдтэй холбоотой…
Тэрээр аавыгаа ходоодны хорт хавдраар, ээжийгээ элэгний хорт хавдраар алдаж байсан бөгөөд тухайн үед ар гэрийнхнийх нь туулсан өвдөлт, шаналал түүнийг хүний төлөө зүтгэх эмч болоход хөтөлсөн юм.
Өнөөдөр тэрээр олон хүний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй сүрьеэгийн эмч бөгөөд саяхан Ховд аймгийн “Чадварлаг эмч”-ээр шалгарсан билээ.
Даваасүх эмч:
“Надад бусдад туслах боломж байгаа учраас…” хэмээн 2,700,000₮-ийн хандив өргөж, энэхүү сайн үйлсэд нэгдсэн байна.

Тэрээр элэг нэгт ахан дүүс та бүхнийг ч мөн амь аврах үйлсэд нэгдэхийг уриалж байна.
🤍 Амь аврахад нэгдэцгээе.
🏦 Хаан банк:
MN020005005845223656
Даваажав Отгонбаяр

https://www.facebook.com/reel/1303830904466300

14/05/2026

📣 “Ховд аймгийн БОЭТ”-д Улаанбаатар хотоос Чих, хамар, хоолойн тэргүүлэх зэргийн эмч нар 2026 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд ирж ажиллан, чихний хэнгэрэг нөхөх мэс засал, самалдаг тайрах мэс заслуудыг хийнэ.
💡 Даатгуулагч иргэд ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой бөгөөд мэс заслын эмчилгээ, үйлчилгээний төлбөрөөс 75%-100% хүртэл хөнгөлөлт эдэлнэ.

📌 Та дэлгэрэнгүй мэдээллийг утсаар лавлах болон биечлэн ирж эмчийн үзлэг, зөвлөгөөнд хамрагдан авна уу.

📞 Холбоо барих утас: 8800-2318

14/05/2026

Орон даяар зохион байгуулж буй гамшгаас хамгаалах "Команд штабын сургууль"-д Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын төлөөллөөс бүрдсэн 100 орчим ажилтан, албан хаагч оролцож өгсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна⤵️
Ховд Эрүүл мэндийн газар
Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв
Төөмөөгийн Баяртогтох

Монгол орон даяар нийт Эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн албаны  гамшгаас хамгаалах команд штабын сургууль улс...
13/05/2026

Монгол орон даяар нийт Эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах команд штабын сургууль улсын хэмжээнд 2026 оны 05 дугаар сарын 13ны Ховд аймгийн орон нутгийн цагаар 04 цагт эхэллээ.

Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг зохион байгуулж байна
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулах сургуулийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд нийт 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчдыг хамруулж эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдал, хүч хэрэгсэл, нөөц хангамж, удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааны чадавхыг үнэлэх юм.

Энэхүү арга хэмжээ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

“Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд хийгдэх хөх, умайн хүзүү, түрүү булчирхайн үзлэг, оношилгоо...
12/05/2026

“Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд хийгдэх хөх, умайн хүзүү, түрүү булчирхайн үзлэг, оношилгоо БОЭТ дээр 2026 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд хийгдэж байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу?

11/05/2026

ЭМГЭНЭЛ
Баатарын Ангирмаа /1994-2026 ОН/

📌🏥🏥
09/05/2026

📌🏥🏥

Address

Hovd

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв:

Share