07/08/2025
10 цагт 1 сая удаа үзжээ. Маргааш өглөө жинхэнэ англи эхийг нь тавьнаа. Англиараа бол супер шүү дээ.
Энэргүнж, дунд гарын түүз Англиас ирлээ.
З жилийн өмнө гэрээсээ явахдаа англи хэл дээр бичсэн захиаг орчуулсаныг тавьлаа:
Одоогоос 25 гаруй жилийн өмнө өндөр, үзэсгэлэнтэй загвар өмсөгч бүсгүй замын хажууд такси хүлээгээд зогсож байтал агшин зуурын дотор нэгэн машин догдолсон мэт хурдтайгаар хүрч иржээ. Жолооч нь паспортын албанд байхдаа бүсгүйн гоо үзэсгэлэнг анзаарсан хүн байв. Бүсгүй ч бас түүнийг оочир асуусан чанга хоолойг нь санан таньж байв. Тэд анхны харцаар дурлалцаж бүсгүйг машин руу алхаж хаалга онгойлгоход тэдний түүх эхэлсэн юм. Хорин жилийн дараа тэд гурван жаахан охиндоо энэ түүхийг ярина. Хоёул нас ахиж, нүүрэндээ үрчлээстэй болсон хэдий ч огт өөрчлөгдөлгүй нүдэндээ дулаантай, сэтгэлдээ жаргалтай хуучнаа дурсана. Энэхүү хувиршгүй хайр, үнэнч байдал нь энэ гэр бүлийн үндэс суурь билээ. Бид ихээхэн баяр баясал, инээд хөөр дунд өсөцгөөсөн.
Дөрвөн жилийн өмнө би ээж, аав, Энээкээгээ орхин тусдаа гарсан юм. Өсөж томорч буй хүүхэд бүрийнх шиг надад ч гэсэн үүрнээсээ нисэж хорвоо дэлхийг таних хүсэл байв. Гэвч би явсныхаа дараа л үнэгүйдүүлэн орхисон зүйлсээ анзаарсан. Айдсыг мэдэрлээ. Өмнө нь огт мэдэрч байгаагүй айдас. Арван зургаан жил эцэг эхээрээ асруулж, хамгаалуулсан би хорвоо ертөнц ямар байхад санаа зовж байлаа. Ээжийнхээ аюулгүй энгэр лүү гүйж, аавынхаа сайхан амраарай гэж үнсэхийг нь мэдэрч чадахгүй болжээ. Мөн хажууд минь багын сайн найз Энээкээ минь байхгүй. Надад мэргэн ухаан, төлөвшил дутмаг ч, энэ дөрвөн жил надад гэр бүл, гэр хэчнээн чухлыг заалаа. Англид байхдаа аавынхаа буугаад ир гэж чанга дуугарахыг, өглөө сэрэхэд үнэртдэг кофег, цэцэгтэй том цонхны хажууд суунгаа өндөг идэж, кофе уух аав ээждээ очдог байснаа санадаг. Миний хувьд энэ л гэр. Энээкээ, Энзагийн өрөө рүү очоод хэдэн ч цаг тэдэнтэй ярилцаж чаддаг. Бид нийлдэг насан дээрээ байгаа мөн хоорондоо найз нөхдийн, эгч дүүсийн холбоотой учраас би тэднийг найзууд бөгөөд эгч дүүс гэж хардаг. Гэртээ мөн би аавынхаа хийж өгдөг өглөөний цай, ээжийн л хийж чаддаг дуртай хуушуураа иддэг. Надад чухал бүхэн энд бий учраас би Монголд эргэж ирсэн хугацаагаа нандигнадаг.
Гэвч манай гэр бүл бусдаас өөр. Би аавд Инстаграмаас олсон өөрийнх нь талаарх мэмэг үзүүлж, тэр амьдралынхаа талаар Пэйсбүүк лайв хийдэг. Харин манай ээж бол хичээнгүй, хүчирхэг Шанелын сүрчиг шиг үнэртэй хүч цацруулсан захирал бүсгүй. Тэр бол манай гэр бүлийн бар, бамбаруудаа ширүүхэн хамгаалахын сацуу хайрладаг нэгэн.
Аав биднийг өглөө бүр ISU руу хүргэж өгөхдөө ‘багшийнхаа үгийг сонс’, ’тайван цагт хөлс их урсгавал, дайны цагт цус бага урсгана’ гэдэг байсан ба тэр Энээкээ, Энза бид гуравт хичээнгүй байхыг мөн боловсролыг өндрөөр үнэлэхийг заав. Эцэг эх минь бидний хамгийн том дэмжигчид ба бидэнд хүссэн номыг маань эргэлзэлгүй авч өгдөг ба уншиж, суралцаж, хоббитой байхыг дэмждэг. Хувь хүн талаасаа тэдний ачаар л хөгжиж чадсан юм даа. Аав цаг гаргаж сагсан бөмбөг, мэтгэлцээний тэмцээнд минь ирдэг. Шагайг минь хамгаалах гэж гутал авч өгдөг, турж байхад минь орой өрөөнд орж ирээд гар минь хөлөрсөн, бие ядарсан эсэхийг шалгадаг. Энэ хайр, дэмжлэг л биднийг өдий зэрэгт хүргэсэн. Гэвч би тэднийг зөвхөн эцэг эх л гэж хардаг ба хааяахандаа тэднийг хувь хүн талаасаа хэчнээн зоригтой, ололттой хүмүүс гэдгийг нь санадаг. Тэдний Энээкээ, Энза бид гурваас өмнө туулсан амьдрал бидэнд өгсөн амьдралаас тэс өөр учир ойлгоход их хэцүү. Тэд хоёул амьдралдаа маш олон зовлон бэрхшээлийг туулсан. Аав гэрийнхэнд нь хүрэхгүй байхад сахартай талх их идсэн гэж зодуулж өсөөд их сургуульд ганц л өмд, цамцтай ирэн шөнө бүр тэрийгээ угаадаг байсан. Харин ээж өвчтэй эмээ, өвөөгөө асрангаа ‘Дэгдээхэй’ гэж кофе шопоо ажиллуулан Сараа эгчээс даашинз зээлэн модель хийдэг байсан. Үүнтэй харьцуулахад Энээкээ, Энза бид гурав том байшинд жолооч, цэвэрлэгчтэй өссөн. Одоо том болон тэдний бидэнд өгсөн амьдралыг мэдэх тусам нийгмийн байр суурийн бөгөөд санхүүгийн амжилтад хүрч чадсанд нь гайхширах юм.
Ийм гэр бүлийн хүн гэдэгтээ хэчнээн их азтайгаа би өөртөө сануулж байх хэрэгтэй. Гэр бүлээрээ бахархдаг учраас би овгоороо бахархаж байна. Монголын ард иргэд ч, Гүндалай гэх нэрийг мөн аавын минь амьдрал, улсдаа үзүүлсэн нөлөөг нь мэднэ. Ирээдүйд хүүхдүүддээ өвөө, эмээгийнх нь талаар хэлж, гэр бүлийн минь хайрын баталгаа болсон, интернэтэд үүрд үлдэх өөрсдийнхөө Пэйсбүүк лайвыг үзүүлмээр байна.