Хөх Туг эмийн сан - Хөвсгөл

Хөх Туг эмийн сан - Хөвсгөл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөх Туг эмийн сан - Хөвсгөл, Pharmacy / Drugstore, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 7 дугаар баг, Хөх туг эмийн сан/(Нэгдсэн эмнэлэг рүү уруудах замд, 1 дүгээр сургууль руу эргэх уулзвар), Mörön.

▫️Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа
▫️ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох үйлчилгээ
▫️Эх, нярайд зориулсан бүтээгдэхүүн худалдаа
▫️Эрүүл мэндийн бусад бүтээгдэхүүн худалдаа
▫️Иргэд олонтойгоо хамт 30 жил 🎊 "Хөх Туг" нь Хөвсгөл аймгийн анхны хувийн хэвшлийн эмийн сан бөгөөд 26 жилийн турш үе дамжсан эм зүйч, эм найруулагчид тус эмийн сангийн үйл ажиллагааг тогтвортой, найдвартай ханган ажиллаж байна.

Бид

35 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний албан ёсны импортлогч байгууллагатай хамтран ажиллаж, 1500 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн тусламж хэрэгсэл, эрүүл мэндийн бараа, бүтээгдэхүүнийг иргэд олондоо тасалдал, чирэгдэлгүй хүргэхийг зорин ажиллаж байна.

Таныг хүндэтгэсэн, Хөвсгөл - “Хөх Туг” Эмийн Сан 📍 Манай эмийн сан Нэгдсэн эмнэлгээс Төв дөрвөн зам өгсөх зам дагуу, ДМЦ...
04/05/2026

Таныг хүндэтгэсэн, Хөвсгөл - “Хөх Туг” Эмийн Сан
📍 Манай эмийн сан Нэгдсэн эмнэлгээс Төв дөрвөн зам өгсөх зам дагуу, ДМЦ буюу хуучнаар 1 дүгээр сургууль руу эргэх уулзварт байрлаж байна.
☎️ Бидэнтэй холбоо барих: 7776 3646

Таныг хүндэтгэсэн, Хөвсгөл - “Хөх Туг” Эмийн Сан 📍 Манай эмийн сан Нэгдсэн эмнэлгээс Төв дөрвөн зам өгсөх зам дагуу, ДМЦ...
29/04/2026

Таныг хүндэтгэсэн, Хөвсгөл - “Хөх Туг” Эмийн Сан
📍 Манай эмийн сан Нэгдсэн эмнэлгээс Төв дөрвөн зам өгсөх зам дагуу, ДМЦ буюу хуучнаар 1 дүгээр сургууль руу эргэх уулзварт байрлаж байна.
☎️ Бидэнтэй холбоо барих: 7776 3646

29/04/2026

📲 ЭМД-ын шимтгэлээ байгаа газраасаа хялбархан төлөөрэй!
Таны төлсөн шимтгэл 15 минутад эрүүл мэндийн цахим системд баталгаажна.

#ДаатгуулагчИргэн #ЭМД #ШимтгэлТөлөлт

20/04/2026

📱 ЭМД-ын шимтгэлээ Ebarimt апп-аар хялбар төлөөрэй!

⏱️ Таны төлсөн шимтгэл 15 минутад баталгаажна.

#ЭМД #ДаатгуулагчИргэн #ШимтгэлТөлөлт

☀️Витамин Д-гээ уухаа мартаагүй биз? Таныг хүндэтгэсэн, Хөвсгөл - “Хөх Туг” Эмийн Сан 📍 Манай эмийн сан Нэгдсэн эмнэлгээ...
04/04/2026

☀️Витамин Д-гээ уухаа мартаагүй биз?

Таныг хүндэтгэсэн, Хөвсгөл - “Хөх Туг” Эмийн Сан
📍 Манай эмийн сан Нэгдсэн эмнэлгээс Төв дөрвөн зам өгсөх зам дагуу, ДМЦ буюу хуучнаар 1 дүгээр сургууль руу эргэх уулзварт байрлаж байна.
☎️ Бидэнтэй холбоо барих: 7776 3646

29/03/2026

Энэ долоо хоногт “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн мэдээллийн ажилтнууд

☎️1800-1363 лавлах утсаар дамжуулан
📊 1539 даатгуулагч-иргэнтэй холбогдож
⏰ нийт 32 цаг 45 минутын турш ЭМД-ын талаарх зөвлөгөө, мэдээллийг түргэн шуурхай хүргэн ажиллалаа.

📌 Даатгуулагч та амралтын өдрүүд болон ажлын бус цагаар
📞 1800-1363 лавлах утасны 🤖болон AI 💬
эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг авах боломжтой 💯✅

Цээж хорсох зовуурь нь улаан хоолойн сөөргөө өвчний үед ихэвчлэн ажиглагддаг шинж тэмдэг бөгөөд ходоодны хунигч булчин с...
17/03/2026

Цээж хорсох зовуурь нь улаан хоолойн сөөргөө өвчний үед ихэвчлэн ажиглагддаг шинж тэмдэг бөгөөд ходоодны хунигч булчин суларсны улмаас ходоодны агууламжууд улаан хоолойруу буцаж дээшилсний улмаас үүсдэг.

❗Хэрвээ танд ийм зовуурь илэрч байгаа бол эмчид хандан оношийг тодруулан, заалтын дагуу эмчилгээ хийлгэх ёстойг санаарай.

✅Мөн эмийн эмчилгээтэй зэрэгцүүлэн амьдралын хэв маягийг өөрчлөх дараах арга хэмжээг заавал аваарай:

- Бага багаар тогтмол хооллох
- Хоол идсэний дараа хэвтэхээс зайлсхийж, 20-30 минут босоо байрлалд байх
- Хоол идсэний дараа бөхийж тонгойх хөдөлгөөн, дасгал, биеийн хүчний ажил хийхгүй байх
- Оройн хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа унтах
- Өндөр дэр дэрлэж байх
- Улаан хоолойн доод хэсэгт байрладаг хумигч булчин сулруулдаг хоол, хүнс хэрэглэхгүй байх (кофе, шоколад, архи, пиво)
- Хэвлий хэсгээр бариу хувцас өмсөхгүй, бүс, тэлээг чанга бүслэхгүй байх
- Тамхинаас татгалзах
- Илүүдэл жинг багасгах
- Улаан хоолойн доод хэсэгт байрладаг хумигч булчин сулруулдаг эмүүд хэрэглэдэг бол эмчтэйгээ зөвлөлдөх.

❗Түүнээс гадна, цээж хорсохыг зүрхний бах, зүрхний шигдээс өвчний үед илрэх зовууриудтай андуурах тохиолдлууд элбэг гардаг. Гэвч мэргэжлийн бус хүний хувьд яг ямар шалтгааны улмаас өвдөлт үүсч байгааг ялгах хэцүү байдаг тул та сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед түүнийг тоолгүй өнгөрөөхөөс зайлсхийж, эмчид хандахыг илүүд үзээрэй!

Таныг хүндэтгэн зөвлөсөн, Хөвсгөл - “Хөх Туг” Эмийн Сан
📍 Манай эмийн сан Нэгдсэн эмнэлгээс Төв дөрвөн зам өгсөх зам дагуу, ДМЦ буюу хуучнаар 1 дүгээр сургууль руу эргэх уулзварт байрлаж байна.
☎️ Бидэнтэй холбоо барих: 7776 3646

💛 Витамин K нь навчит ногоо, зарим ургамлын тос, амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг тосонд уусдаг амин дэм бөгөөд...
10/03/2026

💛 Витамин K нь навчит ногоо, зарим ургамлын тос, амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг тосонд уусдаг амин дэм бөгөөд та дараах хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэвэл түүнтэй сайн найзууд болж чадна:

- Бууцай, бүх төрлийн байцаа, брокколи, салатны навч
- Ургамлын тос (шар буурцаг, рапс)
- Өндөг
- Зарим исгэсэн хүнс

📌 Өдрийн тун хэмжээ:
Насанд хүрэгчид: 90–120 мкг
Хүүхэд: наснаас хамааран 30–75 мкг

Сануулахад, витамин K нь тосонд уусдаг амин дэм тул өөх тос агуулсан хоол хүнстэй хамт хэрэглэх нь шингэцийг сайжруулдаг.

☀️Түүнээс гадна Витамин D болон K нь бие биенийхээ үйлчлэлийг дэмждэг тул хамтад нь хэрэглэвэл тохиромжтой.

👀 Витамин K дутагдсан үед:
• ямар нэг шарх, шархлааны дараа цус тогтохгүй байх
• амархан хөхөрч, цус хурах
• буйлнаас цус шүүрэх
• ойр ойрхон хамраас цус гарах
• яс сийрэгжих зэрэг эрсдэлтэй.

❗️ Анхааруулга: Витамин K нь цус бүлэгнэлтийн үйл явцад оролцдог тул цус шингэлэх эм хэрэглэдэг хүмүүс нэмэлт бэлдмэл хэрэглэхээс өмнө заавал эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.

Таныг хүндэтгэн зөвлөсөн, Хөвсгөл - “Хөх Туг” Эмийн Сан
📍 Манай эмийн сан Нэгдсэн эмнэлгээс Төв дөрвөн зам өгсөх зам дагуу, ДМЦ буюу хуучнаар 1 дүгээр сургууль руу эргэх уулзварт байрлаж байна.
☎️ Бидэнтэй холбоо барих: 7776 3646

💛 Витамин E нь ургамлын тос, самар, үр, навчит ногоонд элбэг агуулагддаг тосонд уусдаг амин дэм бөгөөд та дараах хүнсний...
05/03/2026

💛 Витамин E нь ургамлын тос, самар, үр, навчит ногоонд элбэг агуулагддаг тосонд уусдаг амин дэм бөгөөд та дараах хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэвэл түүнтэй сайн найзууд болж чадна:
- Ургамлын тос (наранцэцэг, олив, рапс)
- Самар, бүйлс
- Наранцэцгийн үр
- Авокадо
- Бууцай, навчит ногоо
- Брокколи

📌 Өдрийн тун хэмжээ:
Насанд хүрэгчид: 15 мг
Хүүхэд: наснаас хамааран 6–11 мг

Сануулахад, витамин E нь тосонд уусдаг амин дэм тул өөх тос агуулсан хоол хүнстэй хамт хэрэглэх нь шингэцийг сайжруулдаг 🙂

👀 Витамин E дутагдсан үед:
• булчингийн сулрал, ядрах
• мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдах
• харааны асуудал үүсэх
• дархлаа сулрах
• арьс хуурайших зэрэг шинж тэмдэг илэрч болно

❗️ Анхааруулга: Витамин E-г өндөр тунгаар агуулсан нэмэлт бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийж, шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөө авч хэрэглэх нь зүйтэй.

Таныг хүндэтгэн зөвлөсөн, Хөвсгөл - “Хөх Туг” Эмийн Сан
📍 Манай эмийн сан Нэгдсэн эмнэлгээс Төв дөрвөн зам өгсөх зам дагуу, ДМЦ буюу хуучнаар 1 дүгээр сургууль руу эргэх уулзварт байрлаж байна.
☎️ Бидэнтэй холбоо барих: 7776 3646

Address

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 7 дугаар баг, Хөх туг эмийн сан/(Нэгдсэн эмнэлэг рүү уруудах замд, 1 дүгээр сургууль руу эргэх уулзвар)
Mörön

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+97689683646

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөх Туг эмийн сан - Хөвсгөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share