Теломори ба үүдэл эсийн ШУ-ны мэдээ мэдээлэл

Теломори ба үүдэл эсийн  ШУ-ны мэдээ мэдээлэл теломер болон үүдэл эсийн тухай олон нийтэд баталгаатай эх сурвалжаас мэдээлэл өгнө.

28/09/2023

Теломер ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Теломерууд нь эукариот хромосомын төгсгөлд байдаг давтагдах нуклеотидын дараалал юм. Тэд хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг эсийн, Үүнд:

Хромосомын төгсгөлийг гэмтэхээс хамгаалах, эсвэл эвдэрсэн ДНХ гэж хүлээн зөвшөөрөхгүй.
Хуулбарлах явцад үүсч болох генетикийн мэдээлэл алдагдахаас сэргийлж геномын тогтвортой байдлыг хангах.
Эсийн хуваагдлын үед хромосомын зөв тусгаарлалтыг хөнгөвчлөх.
Эдгээр функцээс гадна теломерууд нь эсийн хөгшрөлтийг зохицуулахад оролцдог. Теломерууд ДНХ-ийн репликацийн үе болгонд богиносдог ба хэт богиноссон үед эс хуваагдахаа больж, хөгшрөлтийн төлөвт (эсийн мөчлөгийн байнгын зогсолт) орно. Энэ үйл явц нь эд эсийн хөгшрөлт, насжилттай холбоотой өвчний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.

ТЕЛОМЕР1961 онд биологич Леонард Хейфлик хүний эсийн хуваагдал хязгаартай болохыг судалгаагаар баталж хүний биеийн эс хя...
28/09/2023

ТЕЛОМЕР

1961 онд биологич Леонард Хейфлик хүний эсийн хуваагдал хязгаартай болохыг судалгаагаар баталж хүний биеийн эс хязгааргүй тоогоор хуваагддаг гэсэн үзэлд цэг тавьсан. Хейфлик хүний эс нь 50 орчим хуваагдаад цаашид хуваагдахгүй болдгийг баталсан байна.

Эсийн хромосомын төгсгөл хэсэгт нэгэн бүтэц байдаг ба үүнийг теломер гэж нэрлэдэг. Эсийн амьдрах хугацаа энэ теломерийн уртаас шалтгаалдаг тул "эсийн тоолуур" гэж эрдэмтэд нэрлэдэг. Теломер нь эсийн хуваагдал бүрт богиносдог ба эс аль зэрэг удаан хугацаанд хөгшрөх, үхэх нь теломерээс шалтгаалдаг. Теломер урт байвал хүн бага өвчилж урт наслана, теломер богино байвал өвчлөмтгий бөгөөд нас богинотой байдаг байна. Теломер богиносоход эд эрхтнийг нөхөн төлжүүлэх, шинэчлэх чадвар нь алдагддаг байна. Тиймээс теломер богино болсон үед хүн өвчлөмтгий болж ямар нэг өвчнөөр өвчилбөл эдгэрэх магадлал бага болдог.

Теломерийн богиносох үйл явцыг сааруулан эргүүлэн уртасгах боломжтой болохыг эрдэмтэд баталсан ба энэ нь теломераза ферментийн нөлөөгөөр явагддаг байна. Теломераза фермент эсийг 50 хүртэл хуваагдахыг дэмждэг ба үүнээс олон хуваагдах боломжгүй.

Цаашид хуваагдаж чадахгүй болсон эсүүд хөгширч үйл ажиллагаа явуулах чадваргүй болсон байдаг ба эд эрхтэнд ийм эс олширвол тухайн эрхтэнд хөгшрөл явагддаг. Ийм хөгширсөн эсүүд өөрөөсөө үрэвсэл өдөөдөг эс болох цитокиныг ялгаруулж энэ нь зэргэлдээ орших эрүүл эсүүдийг гэмтээж хүрээгээ тэлдэг. Үрэвсэлтэй болсон эсүүд улам томорч олон эсийг хамарснаар ямар нэг эрхтнийг гэмтээж архаг өвчин үүсэх суурь тавигддаг. Энэ байдал цаашид даамжирвал организмыг бүхэлд нь үрэвсүүлэх магадлал ихсэнэ. Үрэвсэл нь эсийн түвшинд явагддаг тул хүнд бараг мэдэгдэхгүй олон жил болдог. Организмд хөгширсөн эс үхэж оронд нь шинэ эс үүсдэг бол теломер нь богино болсон үед хуучин эсийн оронд шинэ эс үүсэж чадахгүй болдог.

Организмын эсүүдийн теломер нь богиносоход тэр эсүүд хөгширдөг.

Хоол боловсруулах замын, зүрхний, уушигны, бөөрний эсүүд, ясны эсүүд гэх мэт бүх эрхтний эсүүд нь хөгширч оронд нь шинэ эс үүсээгүй тохиолдолд тэр эрхтэнд нөхөн төлжилт алдагдаж хөгширдөг ба тэнд өвчин үүсэж эхэлдэг.

Арьсны теломер нь богиносоход арьсны эс хөгширч гиалурины хүчил нь багасч арьс уян хатан байдлаа алдаж бараан толбонууд болон цайвар толбонууд бий болж арьс цайх өвчин үүсдэг.

Тэр ч байтугай дархлааны эсүүд маань хөгширч организмыг өвчин үүсгэгчээс цэвэрлэж чадахгүй болдог. Гаднын хорт бодисууд болон хүчтэй стрессийн нөлөөгөөр дархлааны эсүүд хөгшрөхөд дархлаа суларч хүн өвчлөмтгий болдог ба энэ нь настай хүмүүст элбэг тохиолдохоос гадна залуу хүмүүст бас цөөнгүй тохиолддог. Ингэсэн тохиолдолд наснаас үл хамааран төрөл бүрийн хүнд өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг.

Теломерийг богиносгодог хэд хэдэн шалтгаан бий. Үүнд :

-Теломер нь богиносч цаашид амьдрах чадваргүй хөгширсөн эс үрэвсэл үүсгэдэг ба өөр шалтгаанаар үрэвссэн эс теломерийг гэмтээдэг тул харилцан бие биеэ нөхцөлдүүлдэг. Бүх архаг өвчин болон хөгшрөлийг түргэсгэдэг шалтгаан нь үрэвсэл байдаг.

-Организмд чөлөөт радикалууд ихээр хуримтлагдаж хангалттай хэмжээний антиоксидант бодис дутагдалтай үед чөлөөт радикалууд ДНХ-г гэмтээж теломерийг богиносгодог.

-Нүүрс ус хэтэрхий их хэрэглэж витамин, минерал болон бусад тэжээлийн бодисууд дутагдахад чихрийн өвчнөөр өвчилж эхэлдэг ба энэ үед теломер богино болсон байдаг.

-Д-витамин дутагдахад теломераза фермент дутагдаж теломер богиносдог.

-Гомоцистеин их болоход теломераза фермент багасч теломер 2-3 дахин хурдан богиносч зүрхний шигдээс , цус харвалт болон өөр олон өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг. В6, В9, В12 витамины аль нэг нь дутагдахад гомоцистеин ихэсдэг.

-Эсийн доторхи антиоксидант болох глютатион бага болоход эс хамгаалалтгүй болж түргэн гэмтдэг ба теломер нь богиносдог. Парацетамол элэгний эсийн глютатионыг байхгүй болгож элгийг түргэн хугацаанд гэмтээдэг .

-Бензен, шавьж устгалын бодисууд, цэвэрлэгээний бодисууд, угаалгын нунтаг, үрэвслийн эсрэг эмнүүд, антибиотик зэрэг нь теломераза-г идэвхгүй болгож теломерийг богиносгож эсийн амьдрах хугацааг багасгадаг.

-Ходоодны хүчлийн ялгаралтыг хориглодог эмнүүд эсийн митохондрыг гэмтээж, исэлдэлтийн стрессийг ихэсгэж теломерийг богино болгодог байна. Ингэснээр организмын бохирдлыг ихэсгэж хүний насыг богиносгодог болох нь батлагдсан.

-Холестериныг багасгадаг эм статин нь эсийн митохондрыг гэмтээж теломерийг богиносгож олон өвчнийг үүсгэдэг. Ж/нь цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд статин уулгахад чихрийн өвчнөөр өвчлөх эрсдэл 48% ихэсдэг болох нь батлагдсан байна.

-Сэтгэлийн гэмтэл, стресс, сэтгэл гутрал, дайсагнах хэв шинжтэй, гутранга үзэлтэй болон ирээдүйдээ санаа их зовдог хүмүүсийн теломер богино байдаг.

-Өвчтэй хүүхдээ асардаг ээжүүдийн теломер нь эрүүл хүүхэдтэй ээжүүдийнхээс богино болсон байдаг.

Жирэмсэн байхдаа В9-вит уугаагүй ээжүүдийн хүүхдүүд теломер богинотой төрдөг ба янз бүрийн өвчнөөр амархан өвчилдөг байна.

-Бүх төрлийн химийн бордоонууд, агаарын бохирдол, хүнд металлууд , хорт бодисууд, бактери, вирус, паразит, мөөгөнцөр зэрэг нь теломерийг гэмтээж насыг богиносгодог.

-Хоногт 5-6 цаг унтдаг хүмүүс 7-8 цаг унтдаг хүмүүсээс богино теломертэй байдаг. Гэх мэт олон шалтгаан теломерийг богиносгодог.

Теломераза ферментийг ихэсгэж теломерийг уртасгадаг шалтгаанууд:

-Антиокстдантууд, флавонойдууд, каротиноидууд, пикногенол зэрэг ургамалд агуулагддаг антиоксидант үйлчилгээтэй бодисууд теломераза ферментийг гэмтэхээс хамгаалж теломерийг уртасгана.

-Биеийн жингээ хадгалж таргалахгүй байх болон эрүүл зөв хооллолт.

-Сэтгэцийн тэнцвэртэй байдал болон стресст хэт автахгүй байж стрессийн үед зөв хариулт өгөх

-Хангалттай унтаж амрах ба биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх

-Архи, виски, тамхи, мансуурах төрлийн бэлдмэлүүд хэрэглэхгүй байх.

-Байгалийн бохирдолгүй эрүүл орчин бүрдүүлэх (бохирдолтой орчинд амьдардаг хүмүүс бохирдол багатай орчинд амьдардаг хүмүүсээс богино теломертэй байдаг)

-Эсийн митохондри дотор ДНХ үүсэж шинэ эс үүсдэг тул митохондрыг гэмтээдэг бүх шалтгаануудыг арилгаж витамин , минерал, аминхүчил зэрэг митохондрыг эрүүлжүүлдэг бэлдмэлүүдийг үе шаттай хэрэглэдэг болох.

-Хоолоо удаан сойход сиртуина гэдэг уураг ихсэж зарим эмгэг генийг дарангуйлдаг. Ж/нь хөгшрөлийн генийг дарангуйлж судас хатуурах, Альцгеймерийн өвчин, паркинсоны өвчин үүсэхийг сааруулж урт наслалтын генийг идэвхижүүлдэг. Сиртуина аутофагийг идэвхжүүлж организмыг хэрэггүй болсон эсүүдээс цэвэрлэдэг ба шинээр митохондри үүсэхийг дэмжиж организмын өвчтэй эстэй тэмцэх чадварыг дээшлүүлдэг байна. Сиртуины нөлөөгөөр теломераза идэвхжиж теломер уртасдаг байна. Хоол сойхоос гадна резвератрол нь сиртуиныг хамгийн их идэвхжүүлдэг бодис юм.

-Глютатионыг хамгаалдаг болон ихэсгэдэг бодисууд болох альфа-липоины хүчил, Н-ацетилоцистеин, селен болон С-вит, Е-вит, коэнзим Q10 зэргийг хэрэглэж глютатионыг багасгахгүй байвал эсийг хамгаалах болон шинээр ДНХ үүсэх процессыг дэмжиж теломер богиносохоос хамгаалж чадна.

Организмд байгаа хорт бодисыг зайлуулж, организмыг хамгаалдаг витамин, минерал болон байгалийн гаралтай антиоксидант бодисуудыг хэрэглэж байвал теломераа хамгаалж олон архаг өвчин болон хавдрын эсийн тархалтыг хязгаарлан газар авуулахгүй байвал бага өвчилж урт наслах боломж бүрдэнэ.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН
Эх сурвалж

Теломер богиносох нь аюултай гэнэ. Теломер гэж ер нь юу юм бэ?-Монгол үндэсний портал - Mongolcom.mn

Теломер гэж юу вэ?
28/09/2023

Теломер гэж юу вэ?

28/09/2023

✅Томоохон дэвшил бол үүдэл эс. Нэг ёсондоо үүдэл эс бол хүний бие дэх түргэн тусламж гэж хэлж болно. Учир нь хүн өвдөж, гэмтвэл эсүүд нь үхдэг. Энэ үед үүдэл эс идэвхжиж, үхэжсэн, гэмтсэн эсийг шинэчлэн нөхдөг аж. Үүдэл эс нь өөрчлөлтөд ороогүй биологийн эс бөгөөд тусгай зориулалттай болон хуваагдан олширч чаддагаараа давуу талтай. Тиймээс үхсэн эсийг нөхөн төлжүүлдэг чанарыг нь ашиглан аливаа өвчнийг эмчлэх боломж бүрдээд байна. Хорт хавдар, цус харвалт, нуруу нугасны гэмтэл, арьсны түлэгдэл гээд олон төрлийн өвчнийг эмчлэхэд үүдэл эс чухал үүрэгтэйг эмч, судлаачид хэлдэг. Үүдэл эсийн дархлааг дэмжих нь эрүүл мэндээ аврах цор ганц гарц юм.

28/06/2023

ТУЛАЙ ӨВЧИН ХҮНДЭРВЭЛ БӨӨРНИЙ ДУТАГДАЛД ОРУУЛДАГ
Мэргэжлээрээ тасралтгүй 35 жил ажиллаж байгаа Хэрх, үе мөч судлалын эмч, дэд профессор Эдуардо Флоренсиятай ярилцлагыг хүргэж байна.
-Эхлээд та тулай өвчний өвчний талаар манай уншигчдад тайлбарлахгүй юу?
-Та бидний хоол хүнсээрээ авч буй уураг нь хүний биед бүрэн задарч, шээсний хүчил болон гадагшлах ёстой. Тэрхүү шээсний хүчил гэдэг нь бүтцийн хувьд 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис юм. Хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшилдаг. Гэтэл биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаагүйгээс илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралддаг. Голдуу хөлийн эрхий хурууны нэгдүгээр үед товруу хэлбэрээр гардаг. Энэ бол зөвхөн харагдаж байгаа эмгэг. Цаанаа бөөр, зүрх болон бусад эрхтэнд ч адилхан нөлөөлдөг уршигтай өвчин. Үүссэн товрууг микроскопоор харвал яг л зүү шиг үзүүртэй талстууд байдаг. Маш хүнд зовууртай.
-Манай Монголчуудын махны хэт их хэрэглээ энэ өвчнийг үүсгэх шалтгаан болдог гэсэн үнэн үү?
-Монголчууд махны хэрэглээ өндөртэй ард түмэн. Цаг агаараас шалтгаалдаг болов уу. Хүний бие организмд орж байгаа уургийг задлах механизм гэж бий.
Гэхдээ ямар ч эмч монголчуудад мах огт идэж болохгүй гэж зөвлөхгүй болов уу. Учир нь мах бол та бүхний үндсэн хоол. Хүйтэн цаг агаартай учраас мах идэж дасан зохицдог онцлог ч байгаа. Тийм учраас аль болох хоолны зөв дэглэмээ баримтлаад явахад болно.
-Тулай өвчнийг үүсгэж буй үндсэн шалтгааныг дурдвал?
-Шинжилгээгээр цусан дахь шээсний хүчил өндөр хүмүүс нэлээн ирдэг. Гэхдээ зөвхөн энэ нь дангаараа тулай өвчнийг үүсгэх шалтгаан болж чадахгүй. Зарим хүмүүс үений үрэвслийг тулай өвчинтэй андуурдаг. Тиймээс тулайг олон өвчнөөс ялгаж оношлох шаардлагатай. Тулай өвчнийг үүсгэх хоёр үндсэн шалтгаан байдаг.
Авч буй уургийн задралаас үүсэх бодисуудыг бүрэн гүйцэд ялгаруулж чадахгүй байх нь нэг шалтгаан. Жишээ нь бөөрний эмгэгтэй хүн их хэмжээний уургийг гадагшлуулж чаддаггүй.
Хэрэв тухайн хүнд тулай өвчнөөр өвдөх генетикийн суурь, түүнийг үүсгэх хүчин зүйлтэй нэгдвэл эрсдэл нэмэгдэнэ.
-Удамшдаг гэсэн үг үү?
-Мэдээж генетикт нь тулай өвчний мэдээлэлтэй хүн их хэмжээгээр мах идэж, архи хэтрүүлэн хэрэглэдэг, тэгсэн хэрнээ эмчид ханддаггүй бол эрсдэл өндөр шүү дээ. Өөрийнх нь удамд тулайгаар өвдсөн тохиолдол байгаа бол зарим хүн урьдчилан сэргийлж шинжилгээ өгдөг. Шинжилгээгээр голдуу цусан дахь шээсний хүчил нь өндөр гардаг. Энэ тохиолдолд яаралтай арга хэмжээ авахгүй хойшлуулвал тулай өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэнэ.
-Хүмүүс голдуу өвдсөн хойноо ханддаг талтай. Дэглэм баримтлахгүй бол өвчин дахин сэдрэх үү?
- Орчин үед тулайг эцсийн шатанд хүрэхээс нь өмнө оношилчихдог болсон шүү дээ. Үүнээс өмнөх шат нь сэдрэлттэй үе.
Энэ нь цусан дахь шээсний хүчлийн талстууд үений товгор хэсэгт хуримтлагддаг. Тухайн үед сэдрэлтийг нь намдаах эмчилгээ хийж, хоолны дэглэм баримтлах юм бол тухайн хүн тулай өвчнөөр өвдөхгүй.
Өөрөөр хэлбэл өвчнийхөө намжмал хэлбэрт шилжинэ гэсэн үг. Гэхдээ амьдралын хэв маягаа зөв баримтлаагүй, хоолны дэглэмээ барьж чадаагүй, эмчийн зөвлөгөөг дагаж уургийн хэрэглээгээ хянаж чадаагүй бол дахиад сэдэрнэ.
-Голдуу ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Тулай өвчний сэдрэлт ихэвчлэн эрхий хурууны нэгдүгээр үе дээр гарч ирдэг. Бараг 90 хувьд нь шүү.
Бусад үе дээр гарах тохиолдол бий ч тун ховор. Шинж тэмдгийн хувьд хөлийн эрхийн хуруу гэнэт маш хүчтэй өвдөх, улайж хавдах эхний шинж тэмдгээр илэрдэг. Учир нь шээсний хүчил нь үений хөндийд ороод талст үүсгэчихдэг. Мөн дарж үзэхэд халуун төөнөдөг. Мөн хавдар дээр нь хөх толбо гарна. Өвдөлтийн үед хөдөлгөөн эрс хязгаарлагдана.
Харин тулай өвчний сэдрэлт нь ихэвчлэн баяр ёслолын дараа их хэмжээний махан бүтээгдэхүүн идсэн, архи дарс хэрэглэсний дараа явагддаг. Иймээс зарим хүн цусан дахь шээсний хүчил нь өндөр гэдгээ мэдэхгүй явж байгаад баяр ёслолын дараа заавал эмнэлэгт ханддаг. Маш хүчтэй өвдөлттэй учраас хүн тэсэж чаддаггүй. Зарим тохиолдолд огцом бөөрний дутагдал болоод ирдэг.
-Тулайтай хүнд ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Зовуур байхгүй болсон нь өвчин эдгэрсэн гэсэн үг огт биш юм. Хэрэв тулай өвчний сэдрэлт тухайн хүнд явагдсан бол эхний зургаан сард хоолны дэглэмээ маш сайн барих ёстой.
Цусан дахь шээсний хүчил хэдий их байна тэр хэмжээгээр бөөр болон артер, венийн судсанд ачаалал өгдөг. Шинжилгээ өгөхөөсөө өмнө анхаарах зүйл гэж бий. Тухайлбал бага хэмжээний аспирин ууснаас цусан дахь шээсний хүчил өндөр гарах нь бий. Иймээс шинжилгээ өгөхөөсөө өмнө дор хаяж гурав хоног аспирин уухгүй байхыг зөвлөе.
-Эмчлүүлэхгүй удвал ямар хүндрэл өгдөг вэ?
-Тулай бол хүнд өвчин. Алсдаа бөөрөнд чулуу үүсэх, бөөрний түүдгэнцэр гэмтэх аюултай. Бөөрний чулуу цусан дахь шээсний хүчил ихэссэнээс үүсэж байгаа юм.
Цаашлаад бөөрний архаг дутагдалд хүргэх аюултай.
Тиймээс биед тунаад байгаа шээсний хүчлийг үенд очиж тунах, бөөрөнд очиж чулуу үүсгэхээс өмнө урьдчилан сэргийлэхийн тулд эмчийн хяналтад орж, эмчилгээг хийлгэж эхлэх нь зүйтэй. Саяхан нэгэн өвчтөн яаралтайгаар ирж эмчлүүлсэн. Тэр өвчтөн эмчилгээгээ орхигдуулсан нь ингэж хүндрэх шалтгаан болсон юм. Тофус буюу товруу үүсчихвэл авахад тун бэрх. Учир нь тухайн өвчний архаг хэлбэрт шилжсэн хэрэг. Ингэтэл нь хүндрүүлэхгүйн тулд эмчилгээгээ эрт эхэлж, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах ёстой.
-Тулай өвчнөөс сэргийлэх боломжтой юу?
-Урьдчилан сэргийлэх тун амархан. Шинжилгээгээр цусан дахь шээсний хүчил өндөр гарчихвал энэ үе шатанд нь хоолны дэглэмээ зөв баримталж, эмчилгээ бичиж өгөөд гурван сарын дараа шээсний шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Хэрэв энэ шатанд л анхаарч эмчилгээ хийж чадвал тулай өвчнөөс сэргийлж чадна. Харин эмчилгээгээ орхигдуулбал тулайгаар өвдөх өндөр магадлалтай. Зарим өвчний үед хавсарч илрэх тохиолдол байна. Тухайлбал артерийн даралт, чихрийн шижин, зүрхний эмгэгтэй хүмүүс онцгойлон анхаарч 4-6 сар тутамд цусан дахь шээсний хүчлээ хянуулж байх ёстой. Хүмүүс суурь өвчиндөө анхаараад шээсний хүчлээ анхаарахгүй явснаас өвчнөө хүндрүүлдэг. Анхааруулж хэлэхэд цусан дахь шээсний хүчил өндөр байна гэдэг нь шууд тулай өвчинтэй гэсэн үг биш.
-Мэс ажилбараар үүссэн товрууг авч болох уу?
-Хэрэв тулай өвчин хүндрээд шээсний хүчлийн талст бүхий товруу томорч ойролцоох эрхтнээ дарж зовуур өгч байвал заалтаар авдаг. Тухайлбал нуруунд гарсан бол нугасны мэдрэлээ дардаг учраас зайлшгүй мэс засал хийнэ. Энэ бол тулай өвчний архаг хэлбэр юм.

16/06/2023
За Манайхаан Харшил даралт ихсэх Сахалтай хүн элэгний бүх төрлийн өвчин , нойр булчирхай ходоодны шарх Хүний үсний үзүүр...
03/06/2023

За Манайхаан Харшил даралт ихсэх Сахалтай хүн элэгний бүх төрлийн өвчин , нойр булчирхай ходоодны шарх Хүний үсний үзүүрээс хөлийн үзүүр хүртэл төгс үйлчлэх гайхалтай Үүдэл эс нобелийн шагнал 2 удаа авсан орц найрлагатай төгс Үйлчлэх Mimaxsaa авч хэрэглээрэй

☆ MIMAX ҮҮДЭЛ ЭС ☆
Толгой өвдөхөд 1 эм, зүрх өвдөхөд 1 эм, ходоод өвдөхөд олон эм, даралт хөдлөхөд 1 эм, үе мөч өвдөхөд бид удаан хугацааны турш олон төрлийн уудаг үе өнгөрчээ.☝️ Хүний үсний үзүүрээс хөлийн үзүүр хүртэл Эрүүлжүүлэх, Залуужуулах, Антиоксидант дархлааг дэмжих үйлчилгээтэй ТӨГС MIMAX бүтээгдэхүүн гаржээ. Найрлагандаа vitamin C 6000дахин их, vitamin E 1000 дахин их, Omega 3.6.7.9 агууламжтай.
👉Эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй эсийн нэмэлт тэжээл 100% байгалийн гаралтай 6 төрлийн жимсний охь агуулсан та тууштай хэрэглэснээрээ эрүүл аргаар хүний биеийг эсийн түвшинд эрүүлжүүлэх, залуужуулж батга, экзем, псириоз өвчин мөн олон төрлийн харшлууд, даралт ихсэх, нүдний харааг сайжруулах, сахарын хэмжээг тогтворжуулах, ходоодны үрэвсэлийг дарна, хеликобактерийг устгаж, нойр булчирхайн үрэвсэлийг эдгээж, цөсний өтгөрлийг багасгана, шамбарамын үрэвслийг дарж, тулуй өвчинд нөлөөлнө, өтгөрсөн цусыг шингэлнэ, бүдүүн нарийн гэдэсний үрэвсэлийг дарах, бусад олон хууч өвчнийг намдаах олон өвчний үхжиж хөгширсөн эсийг нөхөн сэргээж эдгээх үйлчилгээтэй.
👇MIMAX 3P үйлчилгээтэй.
👌 ҮЙЛДВЭРЛЭХ Хүний биед илүү их үүдэл эсийг үйлдвэрлэхэд туслах үүрэгтэй.
👌 УРТАСГАХ хүний биеийн эсийн теломерийн амьдрах хугацааг уртасгах чадалтай.
👌 ХАМГААЛАХ Чөлөөт радикалаас бидний эсийг хамгаална.
[ ] MIMAX Үүдэл эс найрлагандаа:
👉Чацаргана нь гашуун, эсгэлэн амттай зэрлэг жимс бөгөөд цаг агаарын онцгой нөхцөл шаарддаг, төв азид ургадаг. 1500 жилийн турш уламжлал болгон хэрэглэсээр ирсэн түүхтэй Антиоксидант ихтэй (С ба Е амин дэм, бета каротин, ресвератрол, флавоноид, омега 3,6,7,9 -н агууламж өндөр)
~ ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ
- Үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй
- Зүрх, элэгний үйл ажиллагааг сайжруулна
- Хараа сайжруулж, нүдний хуурайшилтыг багасгах
- Ходоодны үйл ажиллагааг сайжруулна
- Батга, арьсны үрэвсэл, экзем зэргийн эсрэг үйлчилгээ үзүүлж арьсыг эрүүлжүүлнэ.
🌾ЧАЦАРГАНЫ ОХЬ
🍏АЛИМНЫ ПОЛИФЕНОЛЫН ОХЬ
🍇 УСАН ҮЗМИЙН ҮРИЙН ОХЬ
🍏АСТАКСАНТИН
🍇НЭРСНИЙ ХАНД
🍏НАРС МОДНЫ ОХЬ
[ ] ☝️ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ АШИГ ТУС:
- Хөгшрөлтийн эсрэг
- Чөлөөт радикалын эсрэг
- Нүдний хараа хамгаалах,сайжруулах
- Эр бэлгийн эсийн дутагдлыг бууруулах
- Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
- Биеийн эрч хүчийг нэмэгдүүлэх
- ДНК-ийн гэмтлийг бууруулах
- Дархлаа сайжруулах
- Арьсыг эрүүлжүүлэх
- Бодисын солилцоог сайжруулах
- Нүдний ядарсан шинж тэмдгийг арилгах
- Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих
- Хоолны шингэцийг сайжруулах
- Элэг ба зүрхний үйл ажиллагааг дэмжих
- Холестерол ба цусан дахь сахарын хэмжээг зохицуулах үйлчилгээтэй
MIMAX бүтээгдэхүүнийг насанд хүрсэн бүх хүн хэрэглэж болно. Мөн найрлаганд орсон орцноос харшилтай бол хэрэглэхгүй бусад тохиолдолд хүний биед сөрөг нөлөө байхгүй

Day  happy art Aallery
02/03/2023

Day happy art Aallery

02/12/2022

🔬Цусны эхо аппаратаар бүтэн биеийн ерөнхий оношилгоо хийж байна.

✅Цусны бохирдол
✅Эсийн бохирдол
✅Элэг,Бөөр, нуруу,нойр булчирхай
✅Ходоод
✅Судасны ханан дахь өөхлөлт
✅Тархины судасны нарийсал
✅Толгой битүү доргилт
✅Цусны эргэлт цус багадалт
✅Зүрх судасны асуудал
✅Уушигны бохирдол
✅Сав ,түрүү булчирхай
✅Даарж хөрснөөс үүссэн хөл гарын өвчин
Бүтэн биеийн оношилгоо хийж үйлчилж байна.

60%хөнгөлөлттэй бүх үзлэг нийлээд (20000₮)❗️боллоo
💁оношилгооны дараа таньд маш чухал эрүүл мэндийн зөвөлгөө мэдээлэл өгөх буюу бид өөрсдөө эмгүй эмчилгээ санал болгож байна.

👋Үзүүлэх хүмүүс доор ком хэсэгт дугаараа үлдээнэ үү. ☎Утас: 72700427, 93310913, 91310913
Хаяг:Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд эрдэм центер оффис 5 давхарт
Анхаар❗❗❗
Хумс будаггүй байх

🤗  гэсэн нэршил. Яагаад үүдэл эс эрүүл мэндэд тустай вэ? Бид өвдөх, гэмтэх тохиолдолд бидний биед байх эсүүд мөн гэмтэж ...
02/12/2022

🤗 гэсэн нэршил. Яагаад үүдэл эс эрүүл мэндэд тустай вэ? Бид өвдөх, гэмтэх тохиолдолд бидний биед байх эсүүд мөн гэмтэж үхдэг. Энэ үед үүдэл эс идэвхжиж эхэлдэг.
Үүдэл эсийн үүрэг нь эд эрхтэн дэх байнгын үхжиж байгаа болон гэмтсэн эсийг шинэ эсүүдээр сэргээх, нөхөх юм.
Товчхон хэлэхэд үүдэл эс хүний биеийн түргэн тусламж юм. Хорт хавдар, цус харвалт, нуруу нугасны гэмтэл, арьсны түлэгдэл, архаг ядаргаа гээд олон төрлийн өвчнийг эмчлэхэд үүдэл эс чухал үүрэгтэй гэж эмч судлаачид хэлдэг.
Солонгосд байгаа монголчууд маань ажлын ачааллаас болоод маш их дархлаагаа алдан ядаргаанд орсон байдаг. Тиймээс хаврын ядаргаанаасаа гарахад тань үүдэл эс маань туслах болно. Үүдэл эсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл pm.eer холбогдоорой.

12/09/2022

Гахайн эхэстэй тариа гэдгээс үүдэж үүдэл эсийн тухай сонирхон судлав.

12/09/2022

Үүдэл эс гэж юу вэ?

Бидний өдөр тутам эрүүл аж төрөхөд ач холбогдолтой олон төрлийн эсүүд бие махбодид агуулагддаг. Эдгээр олон төрлийн эсүүд нь зүрх цохилох, уураг тархи бодож сэтгэх, бөөр цусыг цэвэрлэх, арьс гуужиж дахин шинэ арьс нөхөн төлжих гэх мэт хүний биед явагдах байнгын биологийн процесст оролцож байдаг юм. Үүдэл эсийн онцлог нь тус бүрдээ өөр үүрэг бүхий эдгээр олон эсийг бий болгож байдагт оршино. Үүдэл эс нь бусад бүх төрлийн эсийг үүсгэгч нь юм. Үүдэл эс хуваагдан олшрох үед шинээр үүдэл эс үүсэхээс гадна үүрэг бүтцээрээ ялгарч өөрчлөгдсөн бусад төрлийн эсүүд үүсдэг. Жишээ нь арьсанд байх үүдэл эс шинээр арьсны үүдэл эсийг үүсгэхээс гадна арьсны өнгө тодорхойлогч меланинпигмент үүсгэгч эс гэх мэт арьсыг бүрэлдүүлэгч, үүрэг болон бүтцээрээ өөрчлөгдөн хувиралтад орсон эсүүдийг бий болгоно. Үүдэл гэдэг нь үүсэл, гарал, эхлэл гэсэн утгатай гэж Я.Цэвэл агсны Монгол хэлний товч тайлбар тольд (628 дугаар тал) тэмдэглэсэн байдаг

Үүдэлэс бидний биед ямар үүрэгтэй вэ?

Бид өвдөх, гэмтэх тохиолдолд бидний биед байх эсүүд мөн гэмтэж, үхдэг. Энэ үед үүдэл эс идэвхжиж эхэлдэг. Үүдэл эсийн үүрэг нь эд эрхтэнд эх байнгын үхжиж байгаа болох гэмтсэнэсийг шинэ эсүүдээр сэргээх, нөхөх юм. Тиймээс үүдэл эсүүд биднийг эрүүл байлгаж эрт хөгшрөлтөөс хамгаалж байдаг. Үүдэл эс гэдэг бол бидний биед орших бичил эмч нар гэсэн үг.

Үүдэл эсийн чиг хандлага?

Сүүлийн жилүүдэд үүдэл эсийн шинжлэх ухааны чиг хандлага дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад маш хурдацтай хөгжиж, сая сая хүмүүсийг аймшигт өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлж, тэдний амь насыг аварч байгаа гайхамшигтай тохиолдолууд ар араасаа гарах нь цөөнгүй болжээ.

12/09/2022

21-р зууны шинжлэх ухааны нээлт болох та бүхэндээ танилцуулж байна.
Хүн өөрөө байгалийн бүтээл ба байгалийн зэрлэг 🍏🍇жимс , жимсгэний үүдэл эс хүний биемахбодын эсийг нөхөн сэргээж , хамгаалж , шинэчлэж өгдөгийг эрдэмтэд тогтоожээ.
🌷Үүдэл эсийн эмчилгээ үйлчилгээ нь 🤯өвчний гол эх үүсвэр болох өвчилсөн , гэмтсэн эсийг сэргээх , хамгаалах , залуужуулах үйлчилгээ үзүүлж өвчний шалтгааныг бүрэн эмчилдэг гайхалтай бүтээгдэхүүн мөн юм.🌱🌿☘🍀

17/08/2022

зөв хоололт + дасгал хөдөлгөөн+эсийн нэмэлт бүтээгдэхүүн=эрүүл бие

Address

булаг 2
Mandalgovi
4489

Opening Hours

Monday 14:00 - 21:00
Tuesday 14:00 - 21:00
Wednesday 14:00 - 21:00
Friday 14:00 - 21:00
Saturday 10:00 - 17:30
Sunday 12:30 - 19:00

Telephone

+97672700427

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Теломори ба үүдэл эсийн ШУ-ны мэдээ мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Теломори ба үүдэл эсийн ШУ-ны мэдээ мэдээлэл:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram