Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Medical and health, Mandalgovi.

📌 Ханиад томууны үед эмийг зөв зохистой, эмчийн заавраар хэрэглээрэй. ✅Томуугаар өвчилсөн үед халууны эмийг хамгийн бага...
19/11/2025

📌 Ханиад томууны үед эмийг зөв зохистой, эмчийн заавраар хэрэглээрэй.
✅Томуугаар өвчилсөн үед халууны эмийг хамгийн багадаа 6 цагийн зайтай өгнө. Эмийн хэрэглээ хэтэрвэл хүүхэд хордлогод орох эрсдэлтэйг анхаарна уу. #ТомуугаасСэргийлье

АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮЦГЭЭЕ!!!
19/11/2025

АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮЦГЭЭЕ!!!

Ханиад, томуугийн үед хэрхэн хооллох вэ?
19/11/2025

Ханиад, томуугийн үед хэрхэн хооллох вэ?

Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)-тэй тэмцэх дэлхийн өдрийг 2002 оноос хойш жил бүр 🗓️ 11 дүгээр сарын гурав дахь лха...
19/11/2025

Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)-тэй тэмцэх дэлхийн өдрийг 2002 оноос хойш жил бүр 🗓️ 11 дүгээр сарын гурав дахь лхагва гаригт тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн бөгөөд энэ жил 2025 оны 11-р сарын 19-нд тохиож байна✅

🌏Энэхүү өдрийн зорилго нь Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)-ийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, зөв ойлголтыг түгээх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг сурталчлахад оршдог 🫁🩺

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭН ШААРДЛАГАТАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ТЭРГЭНЦЭРИЙГ ХАНДИВЛАЛАА. Дундговь аймгийн Улаан Загалмайн...
18/11/2025

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭН ШААРДЛАГАТАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ТЭРГЭНЦЭРИЙГ ХАНДИВЛАЛАА.

Дундговь аймгийн Улаан Загалмайн хороо, Дундговь аймгийнХөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Иргэдийн ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт шаардлагатай үйлчлүүлэгчийн тэргэнцэрийг хандивлаж гардуулж өглөө.
Энэхүү тэргэнцэр нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын эмнэлгийн тусламж үйлчилгээнд маш их дэмжлэг үзүүлэх юм.
ТА БҮХНИЙ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛСЭД ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Хүйтний улиралд ханиад томуу ихэсч байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй🤲🏻👉Гараа савандаж угааж хэвших👉Халуун, бүлэ...
18/11/2025

Хүйтний улиралд ханиад томуу ихэсч байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй🤲🏻
👉Гараа савандаж угааж хэвших
👉Халуун, бүлээн зүйл уух
👉Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
👉Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
👉Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
Томуу, томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:
‼ Халуурах
‼ Ханиалгах
‼ Толгой өвдөх
‼ Үе мөч булчингаар өвдөх
‼ Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
‼ Цээжээр хөндүүрлэх
‼ Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу‼

18/11/2025

💊"Бичил биетний эсрэг зохистой хэрэглээг дэмжих" 7 хоногийн аян эхэллээ (2025.11.18-11.22)
🦠Бичил биетэн буюу нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийн эсрэг эмийг зохисгүй хэрэглэсний улмаас тэсвэржилт үүсэх, улмаар эмчилгээнд сөрөг нөлөө үзүүлдэг.
👍ДЭМБ-иас дэлхий нийтээр 1 САЯ АМЛАЛТ өгөх буюу "бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх" амлалтад нэгдэхийг улс орнуудад уриалж байна.
🌐Уг амлалтад нэгдэхийн тулд https://pledge.antibioticawarenessweek.org/mn/ сайтаар хандан мэдээлэлтэй танилцаж антибиотикийн эсрэг эмийн зохистой хэрэглээнд хувь нэмрээ оруулах боломжтой.

Хүйтний улиралд уушги, хоолойгоо хамгаалъя!🤲🏻Өглөө, орой бүр жамц давсны уусмалаар хоолойгоо зайлснаар хоолойн өвдөлт, ү...
17/11/2025

Хүйтний улиралд уушги, хоолойгоо хамгаалъя!🤲🏻
Өглөө, орой бүр жамц давсны уусмалаар хоолойгоо зайлснаар хоолойн өвдөлт, үрэвслээс сэргийлнэ.
⚠️ 14 хоногоос дээш хугацаанд өдөр бүр хэрэглэхээс зайлсхий!

#УламжлалтАнагаахУхаанаарУушгиаХамгаалъя #УламжлалтАнагаахУхаан #УушгиаХамгаалъя

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
17/11/2025

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

12/11/2025

Монголын үйлдвэрчний холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж буй Эрүүл мэндийн салбарын ажилтны ажил хаялт 1 хоногоор хойшилсон тул 2025 оны 11сарын 13нд Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.

Address

Mandalgovi

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97675050103

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram