Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Mandalgovi
  • Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг

Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ

Эмийн гаж нөлөө мэдээлэлтийг сайжруулья.
15/11/2025

Эмийн гаж нөлөө мэдээлэлтийг сайжруулья.

Таргалалт ба чихрийн шижин хэв шинж 2 — салшгүй холбоо!Таргалалт нь биеийн инсулинд мэдрэг байдлыг бууруулж, цусан дахь ...
14/11/2025

Таргалалт ба чихрийн шижин хэв шинж 2 — салшгүй холбоо!
Таргалалт нь биеийн инсулинд мэдрэг байдлыг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг гол шалтгаануудын нэг юм.
📈 Судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүсийн 80%-д чихрийн шижин хэв шинж 2-ын эрсдэл өндөр байдаг.
💪 Идэвхитэй хөдөлгөөн хийх, зөв хооллох нь чихрийн шижин хэв шинж 2-оос сэргийлэх хамгийн үр дүнтэй алхам юм.
#Чихрийншижинхаалгатогшижбайна #Чихэргүйажлынбайр #Тамхигүйхамтолон #ЭрүүлАжлынБайр #ЧихрийнШижингээсСэргийлье Нийслэлийн Эрүүл мэндийн газар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар

✅Олон улсын Чихрийн шижингийн холбооноос явуулсан судалгаагаар чихрийн шижинтэй ажилчдын тавны хоёр нь (40%) ажлын байра...
14/11/2025

✅Олон улсын Чихрийн шижингийн холбооноос явуулсан судалгаагаар чихрийн шижинтэй ажилчдын тавны хоёр нь (40%) ажлын байран дээрээ өвчнийхөө улмаас сөрөг хандлагад өртөж байна. Жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил тус холбоо чихрийн шижинтэй хүмүүст ажлын байран дээр тулгарсаар буй хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалт, зохион байгуулалтын дэмжлэгийн хангалтгүй байдлыг онцолж байна. Таван тивийг хамарсан энэхүү судалгаагаар чихрийн шижинтэй ажилтнуудын гуравны нэг (32%) нь ажлын байран дахь сөрөг хандлага, орчны улмаас ажлаасаа гарах талаар бодож байсан нь тогтоогджээ.
✅Тиймээс:
• Чихэргүй, эрүүл сонголттой ажлын байр бий болгох
• Дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдүүлэх
• Цусан дахь сахарын хэмжээг хянах нөхцөл, инсулин тариа хийх боломжтой тайван орчин гаргаж өгөх
• Тамхигүй хамт олон–орчныг дэмжих зэрэг нь бүх ажилтны эрүүл, аюулгүй, стресс багатай орчинг бүрдүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин байгууллагын тогтвортой хөгжил нөлөөлөх чухал зүйл юм.
#Чихрийншижинхаалгатогшижбайна #Чихэргүйажлынбайр #тамхигүйхамтолон #эрүүлажлынбайр #чихрийншижингээссэргийлье

13/11/2025

📍Шар тосыг стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед хэрэглэснээр эмчилгээний үр дүнд сайн байсныг судалгаагаар нотолжээ.
📍Мөн Монголын уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээ нь стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг бууруулсан байна.
✅Шар тос, зүү эмчилгээний эдгээр аргуудыг Торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудтай харьцуулан судалсан үр дүнг Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, АУ-ны доктор Уламбаярын Номин-Эрдэнэ танилцууллаа.
✅Тэрбээр судалгааны бүтээлээрээ ЮНЕСКО-ийн Торгоны замын шилдэг залуу судлаачдын нэгээр шалгарсан юм

АЙМГИЙН 5 ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БОЛОН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН...
12/11/2025

АЙМГИЙН 5 ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БОЛОН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл болон 2026 оны төсвийн төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн эрүүл мэндийн салбарынхантай танхим болон цахимаар зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ШИНЭ ДУНДГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 2025 оны ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН”, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр “Аймгийн 2026 оны төсвийн төсөл”, ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар “Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийн төсвийн танилцуулга” зэрэг мэдээллийг танилцуулсан бөгөөд Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Жаргал, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр эмч нар эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, эвдрэл гэмтэл, дэд бүтцийн асуудлууд болох эмнэлгийн ажилчдын орон сууц, нэгдсэн эмнэлгийн гадна тохижилт, байгууллагын компьютерийн хангамж, хүний нөөцийн хүрэлцээ, эмнэлгийн унаа, техникийн нөхцөл зэрэг олон талын асуудлыг хөндөж хэлэлцлээ.
Ийнхүү ирэх оны төсвийн төсөлд тусгах санал, санаачилгуудыг хүлээн авлаа.

11/11/2025

Хануур засал эмчилгээний ач холбогдол, тохирох өвчин, эсрэг заалттай өвчний талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх бичлэгийг үзээрэй.

11/11/2025

Шивүүр засал эмчилгээний ач холбогдол, тохирох өвчин, эсрэг заалттай өвчнүүдийн талаар мэдээллийг доорх бичлэгээс хүлээн авч үзээрэй.

11/11/2025

Зүү эмчилгээний ач холбогдол, тохирох өвчин, эсрэг заалттай өвчнүүдийн талаар мэдээллийг доорх бичлэгээс үзээрэй.

11/11/2025

Эмийн ургамалтай ороолт заслын ач холбогдол, тохирох өвчин, эсрэг заалттай өвчин зэрэг мэдээллийг энэхүү бичлэгээс үзээрэй.

11/11/2025

Монгол төөнүүр эмчилгээний ач холбогдол, тохирох өвчин, эсрэг заалттай өвчнүүдийг энэхүү бичлэгээс үзээрэй.

ҮЙЛЧЛЭГЧИЙН АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА. Таныг эвсэг, найрсаг хамт олон хүлээж байна.
10/11/2025

ҮЙЛЧЛЭГЧИЙН АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА.
Таныг эвсэг, найрсаг хамт олон хүлээж байна.

07/11/2025

Address

Буяннэмэх
Mandalgovi

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670592568

Alerts

Be the first to know and let us send you an email when Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category