Итгэл БЗДХӨ эмнэлэг

Итгэл БЗДХӨ эмнэлэг 1. Бэлгийн замын халдварт өвчний найдвартай оношилгоо
2. БЗХӨ-ний бүх төрлийн шинжилгээ, эмчилгээ
3. Эмчийн зөвлөгөө

1-р САР... УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ САРХүний папилома вирус буюу монголоор хөхөнцөр вирус бидэнд ямар аюул учруул...
19/01/2026

1-р САР... УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ САР

Хүний папилома вирус буюу монголоор хөхөнцөр вирус бидэнд ямар аюул учруулж болох вэ?

ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч О.Энхжаргал.

Хүний папилома вирус гэж юу вэ. Заавал бэлгийн замаар халддаг халдвар уу?

Монголоор хүний хөхөнцөр вирус ч гэж нэрлэдэг. Дэлхий дээр хамгийн өргөн тархсан вирусүүдийн нэг. Одоогоор 100 гаруй төрөл зүйл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаас 40 орчим төрөл нь бэлгийн замаар халддаг. Эдгээр 100 орчим төрлийг эмнэлгийн хэллэгээр хэв шинж гэдэг.
6 болон 11 дүгээр хэв шинжээр нь бэлгийн үү үүсгэгддэг бол 16, 18, 31, 33, 52, 58 дугаар хэв шинжүүдээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэгддэг байх жишээтэй. Эдгээр нь ихэнх тохиолдолд бэлгийн замаар халддаг учраас бэлгийн ид идэвхтэй амьдралтай байгаа залууст түгээмэл тохиолддог. Гэхдээ бас агаар дусал, ахуйн хавьтлаар халдах боломжтой. Бид нар гарын үү, хөлийн эвэр гэж ярьдаг. Эдгээр нь папилома вирусийн 1 дүгээр хэв шинжээр үүсгэгддэг юм.

Бэлгийн замаар дамжихдаа яг ямар хэлбэрээр дамжиж болох вэ. Бусад төрлийн БЗХӨ-үүдтэй ижилхэн замаар халдах уу?

Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан бол түүгээр дамжиж орох замаар өсч үрждэг. Нэвтэрч орсон хойноо арьс салстын хучуур эдийн гүн давхарга дотор талд нь байрлаж, эс буюу бөөмөн дотор нь өсч үрждэг. Улмаар удирдах боломжгүй эсийн нэг төрлийн хавдарыг үүсгэдэг. Ингэж хорт хавдар болж хувирдаг юм. Тиймээс бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орох үед халдана. Өөр нэг тохиолдол нь ээжээс хүүхдэд халддаг. Ер нь халдсан тохиолдолд хавдар үүсгэх магадлалтай вирус. Миний түрүүн хэлсэн 16, 33, 52, 58 дугаар хэв шинжүүд нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. Эмэгтэй хүнд зөвхөн умайн хүзүүнээс гадна бэлэг эрхтний хорт хавдар ч үүсгэх боломжтой.

Шинж тэмдэг нь ямар хэлбэрээр илэрдэг вэ?

Бэлгийн үүний хувьд халдвар авчихсан мөртлөө тухайн хүнийхээ онцлогоос шалтгаалаад дунджаар 1-8 сар, дээшээгээ хэчнээн ч жил шинж тэмдэг илрэхгүйгээр явах боломжтой. Эмэгтэй хүний хувьд гадна бэлэг эрхтэн буюу гэмтсэн арьс салстаар нэвтэрч орсон бол яг тэр хэсгээрээ бэлгийн үү гарч илэрнэ. Эрэгтэй хүний хувьд мөн адил бэлэг эрхтэн, цавь, умдаг хавиар жижиг хэлбэртэй ургацагууд гарч эхэлдэг. Шинжилгээгээр яг ямар эд эрхтэн, эсүүдэд орсныг мэдэх бүрэн боломжтой.

Энэ вирусийн шинжилгээг PCR-аас өөр ямар шинжилгээгээр мэдэж болох вэ?

Бэлгийн үүний тухайд шинж тэмдэг буюу үү, ургацаг нүдэнд харагдахаар ил гарч эхлээгүй тохиолдолд мэдэх их хэцүү байдаг. Ингэж ургаж гарч ирээгүй үедээ уг вирус нь цус руугаа орохгүйгээр зөвхөн гэмтсэн арьс салстандаа байрлаж үржээд байдаг юм. Тиймээс цусны болон серологийн шинжилгээ, бусад шинжилгээгээр ийм далд үедээ илрэхгүй. Зөвхөн PCR шинжилгээгээр илэрнэ.
Умайн хүзүүний өмөн үүгийн тухайд арай өөр. Олон бэлгийн хавьтагчтай, бэлгэвч хэрэглэдэггүй, мөн дархлаа сул байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд умайн хүзүүний эсийн шинжилгээг гурван сар тутамд өгч байх хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн 100 гаруй төрлийн хэв шинжийг ийм аргаар л илрүүлэх боломжтой. Мөн PCR шинжилгээгээр илрүүлж болно. Миний хэлээд байгаа бүлгийн эмэгтэйчүүдийн хувьд эдгээр шинжилгээг ойр ойрхон давтан өгөхөд буруудахгүй.

Үү гарах нь хамгийн эхний шинж тэмдэг гэлээ. Өөр ямар шинж тэмдэг, зовиур илрэх үү?

Бэлгийн үүг 6, 11 дүгээр хэв шинжээр илэрдэг гэж би түрүүн хэлсэн. Үүнээс гадна хөхөнцөр буюу папилома вирусийн өөр хэв шинжүүдээр үүсгэгдэж болно. Тиймээс миний хэлсэн шинжилгээнүүдийг өгөөд үзэхэд буруудахгүй. Ялангуяа эмэгтэйчүүд. Ганцхан энэ хүн ийм хэв шинжээр өвчилнө гэж хэлэх боломжгүй. Нэг хүн папиломагийн хэчнээн ч хэв шинжээр зэрэг өвчилж болно.
Саяхан урьд нь умайн хүзүүний ямар нэгэн өөрчлөлт, үрэвсэлтэй байсан 100 эмэгтэйн дунд явуулсан судалгаагаар бараг 50 хувьд нь 25 төрлийн хэв шинжүүд илэрсэн байх жишээтэй. Тэр дундаа 16, 33, 52, 58 дугаар хэв шинжүүд давамгайлж гарсан. Энэ нь умайн хүзүүний өмөн үү буюу хавдар үүсгэдэг хэв шинжүүд.
Эдгээр эмэгтэйчүүдийн 14 хувьд нь хорт хавдар илэрсэн бол 40 шахам хувьд нь умайн хүзүүний гаж хувирлууд үүсээд эхэлчихсэн байсан. Хавдар болоход ойрхон гэсэн үг. Гэтэл эдгээр эмэгтэйчүүдэд өөрсдөд нь сүйдтэй зовиур бараг илрэлгүй явсаар ийм болсон байсан. Ийм аюултай вирус учраас улс орон даяар умайн хүзүүний хорт хавдарын үзлэг, шинжилгээ явагдаад байдаг чинь учиртай.

Таны хэлсэн 100 эмэгтэйн судалгаа Монголд хийгдсэн судалгаа юу?

2016, 2018 онд манайд хийгдсэн судалгаа. Азийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад умайн хүзүүний хорт хавдар илүү өндөр явдаг. Тиймээс энэ бол анхаарал хандуулахгүй орхиж болохгүй асуудал юм.

Зуун хувь урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Түрүүн хэлсэн бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орохгүй байх нь хамгийн эхний бөгөөд найдвартай урьдчилан сэргийлэх арга. Бүр найдвартай арга гэвэл өнөөдөр дэлхий даяар хоёр төрлийн папилома вирусээс хамгаалах вакцин хэрэглэж байна. Энэ вакцинд хамрагдсан хүн хөхөнцөр вирусийн халдвар авах магадлал нь эрс багасдаг.

Вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Манай улсад хийдэг үү?

Миний мэдэж байгаагаар арваад жилийн өмнө Мянганы хөгжлийн сорилтын сангийн санхүүжилтээр Гардалис вакциныг өсвөр насны охидод хийсэн. 9-14 насны охидуудыг сонгож хийсэн л дээ. Учир нь энэ насныхныг бэлгийн харьцаанд орж эхлэхээс нь өмнө вакцинжуулж байгаа хэрэг. Харин өнөөдрийн хувьд манай улсад заавал хийгдэх ёстой товлолт вакцинд папилома вирусийн вакцин ороогүй учраас хийх боломжгүй байна. Яагаад гэвэл энэ төрлийн хоёр вакцин нь дэлхийд нэлээн өндөр үнэтэйд тооцогддог.

Шинжилгээ өгөх зайлшгүй шаардлагатай хүмүүст ямар хүмүүс ордог вэ?

Зөвхөн нас заах биш, бэлгийн идэвхтэй амьдралтай яваа эмэгтэйчүүд бүгд өгөх хэрэгтэй. Орчин үед эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд эрт ордог болсон учраас заавал тэдэн нас гэж нарийн заах боломжгүй. 15-тай хүүхэд ч энэ халдварыг авчихсан тохиолдол нэг бус байна.

Эмчилгээний хувьд хэрхэн яаж эмчилдэг вэ. Бүрэн эдгэрдэг үү?

Бэлгийн үүний тухайд хэд хэдэн эмчилгээний арга бий. Гэхдээ энэ аргууд нь зөвхөн шинж тэмдгийнх гэж ойлгох хэрэгтэй. Учир нь энэ бол вирусийн халдвар. Энэ вирусийг төгс эмчилдэг эм одоогоор дэлхийд алга. Тиймээс нэгэнт ургаад гараад ирчихсэн бэлгийн үүг мэс заслын аргаар авч болно, түлж авч бас болно. Гэхдээ энэ нь зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ. Төгс биш эмчилгээний арга гэж ойлгож болно.

Тэгэхээр шинж тэмдгийн эмчилгээ хийсэн ч вирус нь цаанаа цусандаа байгаад байх боломжтой гэсэн үг үү?

Бэлгийн үүний тухайд эмчилсний дараа 30 хувь нь дахидаг талтай. Гэхдээ энэ өвчин хүний дархлаанаас их шалтгаалдаг. Дархлааны систем муу ажиллаж байгаа нөхцөлд энэ вирусийн өсөлт үржилт их байдаг. Мөн архи, тамхины хэрэглээнээс ч бас шалтгаална. Нэг жишээ дурдъя. Урьд нь энэ халдварыг авчихсан байсан эмэгтэй жирэмсэн болоод эстрогений буюу дааврын өөрчлөлт явагдсанаар хөхөнцөр вирусийн өсөлт, өөрчлөлт нэмэгдсэн байх жишээтэй. Ингээд бэлгийн үү хэлбэрээр ил гарсан. Ийм нөхцөлд хүүхэд энэ халдварыг авч төрөх магадлал мөн л өндөр болж байгаа юм.
Эх сурвалж:Tusgal.mn

Итгэл эмнэлэг өдөр бүр HPV 40 хэв шинжээр шинжилгээ авч байна. Утас 88030635
19/01/2026

Итгэл эмнэлэг өдөр бүр HPV 40 хэв шинжээр шинжилгээ авч байна. Утас 88030635

11/12/2025
🛑 ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШЭЭСНИЙ СҮВНИЙ ҮРЭВСЭЛ (УРЕТРИТ)📍Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношилгоо☎ Холбоо барих : 88030635🔍...
04/12/2025

🛑 ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШЭЭСНИЙ СҮВНИЙ ҮРЭВСЭЛ (УРЕТРИТ)
📍Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношилгоо
☎ Холбоо барих : 88030635

🔍 УРЕТРИТ гэж юу вэ?
Urethritis — шээсний сүв үрэвсэх эмгэг бөгөөд эрэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог, ихэвчлэн бэлгийн замаар дамжих халдварын илрэл болдог.

📊 ТАРХАЛТ
Халдварт уретритийн ихэнх нь:
✅ Залуу, бэлгийн идэвхтэй амьдралтай эрэгтэйчүүдэд түгээмэл

🦠 ГОЛ ШАЛТГААНУУД
Уретрит үүсгэгч хамгийн түгээмэл нянгууд:
• Neisseria gonorrhoeae
• Chlamydia trachomatis
• Mycoplasma genitalium

🛑 Уретритийг:
Гонококкт уретрит
Гонококк бус уретрит (NGU)
гэж ангилна.

🔷 NGU-ийн хамгийн түгээмэл шалтгаан нь Chlamydia trachomatis, мөн Mycoplasma genitalium юм.

⚠️ БУСАД ХОВОР ШАЛТГААН

Мөн дараах нян, бичил биетүүд шалтгаалж болно:
• Treponema pallidum
• Haemophilus influenzae (амаар халдварлах боломжтой)
• Ureaplasma urealyticum
• Ureaplasma parvum (зарим тохиолдолд эмгэг үүсгэнэ)

🚨 ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

• Шээх үед хорсох, өвдөх
• Загатнах
• Ялгадас гарах
• Өглөөний шээсэнд салст харагдах
• Дотроо халуун оргих мэдрэмж

⚠️ Зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэггүй байж болдог!

🧪 ОНОШИЛГОО

✅ Эмчийн үзлэг
✅ Лабораторийн нарийн шинжилгээ
✅ PCR (ПГУ) оношилгоо

💊 ЭМЧИЛГЭЭ

❗ Дур мэдэн эм хэрэглэх хориотой!
❗ Буруу эмчилгээ = архагшил + үргүйдэл

✅ Зөвхөн эмчийн заавраар
✅ Тодорхой хугацаанд
✅ Хяналттай эмчлүүлнэ
Итгэл эмнэлэг

25/11/2025

ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС БА УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР, ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСЫН ТАРХАЛТ 36-37 ХУВЬ БУЮУ ДЭЛХИЙН ДУНДАЖААС 3 ДАХИН ИХ БАЙДАГ. УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАРЫН ӨВЧЛӨЛӨӨР АЗИ ТИВД 2-Т , МОНГОЛ УЛСАД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТОХИОЛДОЖ БУЙ ХАВДАРЫН 3-РТ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР БИЧИГДЭЖ БАЙНА.

Хүний Папиллома вирус /HPV/ нь ам, залгиур хоолой , толгой хүзүү, үтрээ, бэлгийн уруул, хошногоны амсар, шодой, шулуун гэдэсний зэрэг хортой болон хоргүй хавдар, үү ургацагийг эрэгтэй, эмэгтэй хүмүүст үүсгэдэг. Одоогийн байдлаар HPV-ийн 200 гаруй хэв шинж бүртгэгдсэн байна. Умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 40 хэвшинжийг тодорхойлсон байдаг. Насанд хүрсэн хүн амын 80% нь амьдралынхаа аль нэг үед HPV-ийн халдварт өртдөг байна. Аливаа хүн HPV-ийн халдвар авсанаа мэдэлгүй бусдад халдвар дамжуулах эрсдэлтэй байдаг.

ХАРИН ЖИЛ БҮР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДСАНААР ӨВДӨХГҮЙ БАЙХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ
ТА БҮХЭН ТАВТАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ 🤗.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг чат болон утсаар лавлаарай.
📌Орчин үеийн шилдэг технологиор бүтээгдсэн бүрэн автомат багаж тоног төхөөрөмжөөр
📌Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар
📌Нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн зөвлөгөө тусламжийг
📌 Шинжилгээний хувийн нууцлал өндөр үйлчилнэ.
🏥Манай хаяг: Нинж ачлал эмнэлгийн 2 давхарт Итгэл эмнэлэг
☎️Утас: 88030635

#ХПВ #папилломавирус #хүнийхөхөнцөрвирус #умайнхүзүүнийхавдар

19/11/2025

ҮЕНИЙ ШИНГЭН НӨХӨХ ТАРИЛГА

# # # Үений шингэн нөхөх тарианы ач тус

Үений шингэн нөхөх тарилга нь голчлон өвдөг, мөр, ташаа зэрэг үений үрэвсэл (остеоартрит), гэмтэл, элэгдэлээс болж үений шингэн багассан тохиолдолд хэрэглэгддэг. Энэ тарилга нь натрийн гиалуроны хүчил (hyaluronic acid) агуулсан бэлдмэл бөгөөд үений шингэнийг нөхөн төлжүүлэх замаар үений үйл ажиллагааг сайжруулдаг. Нас ахих тусам үений шингэн багасах нь яс хоорондын үрэлтийг ихэсгэж, өвдөлт үүсгэдэг тул ийм тарилга нь шинж тэмдгийг намдаахад тусална.

# # # # Гол ач тусууд:
- **Үений шингэнийг нөхөн төлжүүлэх**: Үений шингэн нь мөгөөрсийг тэжээж, яс хоорондын хавиралдыг бууруулдаг. Тарилгаар нэмэлт шингэн оруулснаар үений уян хатан чанар нэмэгдэж, хөдөлгөөн чөлөөтэй болно.
- **Өвдөлт, үрэлтийг бууруулах**: Үрэвслийн эсрэг бага зэрэг үйлчилгээтэй тул үений доторх үрэлцэх зовуурыг багасгаж, өвдөлтийг намдаана. Ялангуяа остеоартритын эхэн үед үр дүнтэй.
- **Мөгөөрсийг хамгаалах**: Шингэн нэмэгдэхээр мөгөөрсөн эд элэгдэхээс сэргийлж, үений сөнөрөлийн процессыг удаашруулна.
- **Хөдөлгөөний чадварыг сайжруулах**: Үений үрэвсэл, гэмтлээс болж үүссэн хөшилт, хатгуултыг багасгаж, өдөр тутмын амьдрал, спортоор хичээллэхэд тусална. Тамирчид, удаан зогсож ажилладаг хүмүүст тохиромжтой.

# # # # Хэрэглэх заалт:
- Ахимаг настны үений элэгдэл, остеоартрит.
- Спортын гэмтэл, үений үрэвсэл.
- Үений шингэн дутагдсанаас болж үе мөч нуржигнах, өвдөх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд.
Утас: 88294343

✅ “МЭС ЗАСАЛ хийхгүйгээр ЭЛЭГДЛИЙГ зогсоох 3 арга”‼️🦵 Өвдөг хавдах, алхахад өвдөх, шажигнах чимээ гарч эхэлсэн бол— энэ ...
18/11/2025

✅ “МЭС ЗАСАЛ хийхгүйгээр ЭЛЭГДЛИЙГ зогсоох 3 арга”‼️

🦵 Өвдөг хавдах, алхахад өвдөх, шажигнах чимээ гарч эхэлсэн бол
— энэ бол мөгөөрс элэгдэж эхэлж байгаагийн дохио.
Сайн мэдээ нь: эрт үед мэс засал шаардлагагүй!


✅ 1. PRP (Platelet Rich Plasma) тариа — Мөгөөрсний нөхөн төлжилтийг дэмжинэ

🧬 Өөрийн цуснаас гарган авсан өсөлтийн хүчин зүйлс
💉 Үрэвслийг бууруулж, шархлаатай мөгөөрсний нөхөн төлжилтийг өдөөдөг
✅ Алхалт сайжирна
✅ Өвдөлт багасна
✅ Ачаалал даах чадвар нэмэгдэнэ


✅ 2. Гиалуроны хүчил — Үений тосолгоог сэргээж, үрэлтээс хамгаална

💧 Үеийн “тос” дуусах тусам үрэлт нэмэгдэж элэгдэл хурдасдаг
💧 Гиалурон тарилга → гулсалтын чанар сайжирна
✅ Хөдөлгөөн хөнгөн болно
✅ Өвдөх нь буурна
✅ Дутуу шахагдсан үеийн зайг хамгаална


✅ 3. Физик эмчилгээ + зорилтот дасгал

💪 Дотоод, гадаад гуяны булчин сулрах үед бүх ачаалал мөгөөрсөн дээр очдог
✅ Булчин чангарвал үеийн тогтвор сайжирна
✅ Мөгөөрсөнд ирэх стресс багасна
✅ Алхалт, тэнцвэр сэргэнэ

📌 Спорт гэж андуурах хэрэггүй — зөв техник, мэргэжлийн хяналт хамгийн чухал.


⚠️ Хүлээвэл яах вэ?

❌ Мөгөөрс дахиж ургадаггүй
❌ Эмчилгээ оройтвол ганц сонголт — үе солих мэс засал
✅ Эрт үед бол 3 аргаар зогсоож болдог!
Утас: 88294343

🌟 ӨВДӨГНИЙ ЭЛЭГДЭЛ НАСНААС БИШ — АЧААЛЛААС ШАЛТГААЛДАГ! 🌟Ихэнх хүмүүс “нас ахихаар өвдөг элэгддэг” гэж ойлгодог.Гэтэл үн...
18/11/2025

🌟 ӨВДӨГНИЙ ЭЛЭГДЭЛ НАСНААС БИШ — АЧААЛЛААС ШАЛТГААЛДАГ! 🌟

Ихэнх хүмүүс “нас ахихаар өвдөг элэгддэг” гэж ойлгодог.
Гэтэл үнэндээ үеийг хамгийн их гэмтээдэг нь 👉 алдаатай ачаалал, буруу хөдөлгөөн, илүүдэл жин юм.

🦵 Өдөр тутмын хамгийн их элэгдэл үүсгэдэг хүчин зүйлс:
• Уул, өгсүүр буруу алхалт
• Удаан зогсдог ажил
• Спортод буруу техник
• Илүүдэл жин
• Хуучин гэмтлээ тоохгүй байх

💡 Ачааллаа зөв удирдвал элэгдлийг наснаасаа үл хамааран зогсоох боломжтой!
✔ Булчин чангаруулах — ялангуяа гуяны урд/арын булчин, өгзөг
✔ Зөв алхалтын хэв маяг
✔ Жингийн менежмент
✔ Үе хамгаалах дасгал, сунгалт
✔ Шаардлагатай үед хамгаалах #тарилгууд

🩺 Эдгээр шинж тэмдэг илэрвэл үзлэгт ирэх шаардлагатай:
• Шатаар буухад өвдөх
• Эхний алхам хийхэд хөл алдах мэдрэмж
• Удаан суусны дараа босоход өвдөх
• Хавдах, бүлэгнэх мэдрэмж

👉 Нас бус.
👉 Ачааллын асуудал.
👉 Эрүүл алхалтыг дахин сэргээх боломжтой.
Мэргэжлийн эмчийн зөвөлгөө эмчилгээ оношилгоо.
Утас 88294343

09/11/2025

Манай Итгэл эмнэлэгт үений тарилгууд дуслаар болон үе рүү тарихаар ирсэн.
Таньд дараах зовиур байгаа бол манай мэргэжлийн эмчид хандаарай
ҮЕНИЙ ҮРЭВСЭЛ
Үе мөчний өвчин эмгэг дотроос түгээмэл тохиолддог нь яс, үений үрэвсэл юм. Яс, үений үрэвсэл нь зөвхөн нэг үеийг гэмтээх буюу дахин дахин үрэвсэж, өвдөлт өгөх зовиуртай.

Биеийн аль ч хэсгийн үе үрэвсэж болох бөгөөд ихэвчлэн гар, өвдөг, ташаа, түнх, сээр нурууны үе үрэвсэх байдал илэрдэг.

Үений үрэвслийн төрлүүд нь өөр өөр шалтгаантай. Мэдрэлийн өвчин, дархлааны алдагдал, гэмтэл, халдвар, витамины дутагдал, илүүдэл жинтэй байх, удамшил, ясны сийрэгжилт, амьдралын буруу зуршил зэргээс шалтгаалж үений үрэвсэл үүсдэг.

Ясны үрэвслийн үед мөгөөрс зөөлөрч, гулгамтгай чанар нь алдагдан хоёр ясны мөгөөрснүүд хавирах, мөгөөрс элэгдсэний улмаас хоёр яс хоорондоо хавирах тохиолдол ч гардаг.

Үений үрэвслийн өвдөлт, шинж тэмдгүүдийг арилгах, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Манай Итгэл эмнэлэгт
🤞🏻Үений үрэвсэл дарах
🤞🏻Үе хоорондын шингэн нөхөх
🤞🏻Мөгөөрсөний нөхөн төлжилтийг дэмжинэ
🤞🏻Үений ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ
🤞🏻Өвчин намдаах
🤞🏻Шөнийн өвдөлтгүй болно
Мэргэжлийн эмчийн үзлэг зөвөлгөө оношилгоо эмчилгээ хийнэ.
Утас 88294343

06/11/2025

🌟 Оюутны эрүүл мэндийг дэмжих сар 🌟
Оюутан залуусаа!
Тамхинаас татгалзаж, өөртөө шинэ боломж нээе 🚭
💬 “Амьсгалах агаараа тамхинд бүү алд, чөлөөтэй амьсгал!”
#ЭрүүлОюутан #ТамхигүйИрээдүй #ОюутныЭрүүлМэндийнСар

👌PCR шинжилгээний давуу тал👌ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа...
29/10/2025

👌PCR шинжилгээний давуу тал👌
ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.

⁉️PCR шинжилгээ заавал өгөх шаардлагатай юу?
✅Таны үтрээний үрэвсэл бүрэн эдгэрэхгүй болон жирэмслэхээр төлөвлөж буй болон өмнөх жирэмслэлт эмгэг дурьтгалтай (Өсөлтгүй жирэмслэлт, Умайн гаднах жирэмслэлт, Зулбалт, Дутуу төрөлт) гэх мэт өгүүлэмжтэй бол урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тохиромжтой шинжилгээ юм.

Шинжилгээнд бэлтгэх заавар:
👉2 – 3 хоног бэлгийн хавьталд ороогүй байх.
👉Сарын тэмдэг ирээгүй байх.
👉Үтрээний лаа болон угаалга хийгээгүй байх.
👉Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх.
👉Сүүлийн 10-14 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх.
📍Хаяг: Өмнөговь Даланзадгад сум Нинж ачлал эмнэлгийн 2 давхарт Итгэл эмнэлэг
Утас 88030635

Address

Далан, 3-р баг, Нинж Ачлал эмнэлгийн 2 давхарт байрлаж байна
Omnogovi
46031

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+97688030635

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Итгэл БЗДХӨ эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Итгэл БЗДХӨ эмнэлэг:

Share

Category