Сэтгэл зүйн боловсрол үйлчилгээний төв

Сэтгэл зүйн боловсрол үйлчилгээний төв Сэтгэл зүйн лекц, сургалт, зөвлөгөө, сэтгэл зүйн оношил

Төрөлт жил ирэх бүр буурч байна. Жирэмсэн болон төрсөн ээжүүддээ илүү их анхаарч, бодлогоор дэмжих шаардлагатай болжээ. ...
20/01/2026

Төрөлт жил ирэх бүр буурч байна.
Жирэмсэн болон төрсөн ээжүүддээ илүү их анхаарч, бодлогоор дэмжих шаардлагатай болжээ.

#ээж

#төрөлт

Ээж бүхнийг халамжилдаг. ❤️ЭЭЖИЙГ ХЭН ХАЛАМЖИЛДАГ ВЭ? Халамжаар дүүрэн ээжүүдээ mention хийгээрэй 😊  #ээж #халамж #дэмжл...
20/01/2026

Ээж бүхнийг халамжилдаг. ❤️

ЭЭЖИЙГ ХЭН ХАЛАМЖИЛДАГ ВЭ?

Халамжаар дүүрэн ээжүүдээ mention хийгээрэй 😊



#ээж

#халамж

#дэмжлэг

“Сэтгэл түгших үед хүний анхаарал 40% хүртэл буурдаг” Тиймээс сэтгэл зүйн байдал тогтворгүй үед чухал шийдвэрүүдээ битги...
15/01/2026

“Сэтгэл түгших үед хүний анхаарал 40% хүртэл буурдаг”

Тиймээс сэтгэл зүйн байдал тогтворгүй үед чухал шийдвэрүүдээ битгий гаргаарай.

#Сэтгэл түгшилт
#Шийдвэр

EQ-н тухай товчхонEQ нь зөвхөн сэтгэл хөдлөлөө барих чадвар бус, харин өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, харилцаагаа зөв у...
15/01/2026

EQ-н тухай товчхон
EQ нь зөвхөн сэтгэл хөдлөлөө барих чадвар бус, харин өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, харилцаагаа зөв удирдах цогц чадвар юм.

Ихэнх хүн IQ буюу оюуны чадамжийг амжилтын гол түлхүүр гэж үздэг. IQ нь хүний логик сэтгэлгээ, мэдээлэл боловсруулах чадвар, юмсыг ойлгох хурд зэргийг илэрхийлдэг бол EQ нь сэтгэл хөдлөлөө ойлгох, удирдах, бусдын мэдрэмжийг таних, харилцаагаа зохицуулах чадамж юм.

EQ өндөртэй хүн өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун, нийгмийн харилцаанд илүү амжилттай байдгаараа ялгардаг. Энэ нь амьдралын бодит амжилт зөвхөн ухаанаар бус, харин сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж байгаагаас ихээхэн хамаардаг болохыг харуулж байна.
EQ нь хүний амьдралын бүхий л салбарт чухал үүрэгтэй. Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, суралцах үйл явц, ажил мэргэжлийн өсөлт, хүмүүс хоорондын харилцаа, дотоод аз жаргал гээд өдөр тутмын бүхий л нөхцөлд EQ нөлөөлж байдаг.

EQ дараах таван суурь чадвараас бүрддэг:
• Self-awareness (Өөрийгөө ухамсарлах чадвар) - өөрийн бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ойлгох.
• Self-control (Өөрийгөө удирдах чадвар) - сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, уур бухимдлаа хянах.
• Self-motivation (Өөрийгөө идэвхжүүлэх чадвар) - өөрийгөө урамшуулах, зорилгынхоо төлөө тууштай байх.
• Empathy (Бусдыг ойлгох чадвар) - бусдын байр сууринаас харах, сэтгэл хөдлөлийг нь мэдрэх.
• Relationship (Харилцааны чадвар) - харилцаагаа хадгалах, асуудлыг зөвөөр шийдэх.

EQ-ийг хэрхэн хөгжүүлэх энгийн зөвлөгөө:
EQ бол төрөлхийн тогтсон чадвар биш, харин хөгжүүлж болдог ур чадвар юм. Та дараах энгийн дадлуудаар EQ-ээ ахиулж чадна:
• Өөрийн сэтгэл хөдлөлөө өдөр тутам ажиглах
• Бусдын мэдрэмжийг анзаарах, ойлгохыг хичээх
• Өөрийгөө болон бусдыг шүүмжлэхгүй байх
• Бусдыг анхааралтай сонсох
• Сэтгэлээ нуух бус, соёлтойгоор илэрхийлэх
• Хүмүүстэй нээлттэй ярилцаж, харилцах

Амьдрал зохиогоод~ хань ижил үр хүүхдээ муу талаас нь~ гэм талаас нь хараад л байвал улам л болохгүй байгаа юм шиг~ Тийм...
16/08/2024

Амьдрал зохиогоод~ хань ижил үр хүүхдээ муу талаас нь~ гэм талаас нь хараад л байвал улам л болохгүй байгаа юм шиг~

Тийм учраас хүн~
Хань ижил байна уу, найз нөхөд байна уу гэмийн хараа л байвал улам гэм нь баяжаа л байна. Сүүлдээ хэлж байгаа үг болгон нь ядаргаатай ч юм уу, төвөгтэй болоод байна~

АЧ ТУСын бодоод л байвал муу үг хэллээ ч муу алдаа гаргалаа ч тэр нь өөрт ухаарал өгөөд л байна~

Тийм учраас
Өөрийн сэтгэлийг~ үг яриа, үйлдэлээ ажиглаад байхаар
✔️АЛДСАН ХОЙНО ОО,
✔️ХИЙЖ БАЙХ ҮЕД,
✔️ХИЙХ ГЭЖ БАЙГАА ҮЕД,
✔️ЯГ ЭХЭЛЖ БАЙХ ҮЕД
өөрийгөө таньдаг болно оо~

Тэр үед одоо яах вэ?
Нэг хүнийг “Ямар сонин хүн бэ, ямар болохгүй хүн бэ” гээд бодсон л бол тэр ЭХЭЛСЭН.
Тэр даруйд нь өөрчлөх ёстой байхгүй юу~
“Би тэгж болохгүй шүү ХҮНИЙГ~ ингэхийн бол үүний үр дагавар надад л ирнэ~ ҮЙЛИЙН ҮР-КАРМА гэдэг шүү дээ~ би өнөөдөр ийм юм бодож байгаа~ ярьж байгаа үг~ гаргаж байгаа үйлдэл бүгд л үйл гэж юм хурааж байгаа~ тэр үйлийн үр дагаврыг би өнөөдөр үйл хураагаад өөр хүнд тэр нь очно гэж байхгүй~ би өнөөдөр үйл хураавал тэрний үрийг би өөрөө л амсана~ ийм учраас болохгүй ээ” гэх мэт үндэслэлүүдээр~

Би ингэж болохгүй гээд өөрчилбөл яг эхэн дээр нь ТЭРИЙГ ЗАССАН~

Тэгэх юм бол дараа харахад улам муу тал нь баяжиж ирэхгүй.
Анхан үед нь хүн ингэж өөрчилж чадвал цааш хүчээ авахгүй~
🙏🙏🙏🪷🪷🪷💎💎💎

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, ### Хамба номун хан, Гэвш Лхаарамба Д.Жавзандорж
Монгол багшийн айлдвараас…

Эх сурвалж~
2021 оны Сумади Гирди төв, “Сэтгэлийг хэрхэн ажиглах вэ?” постноос

💛Амралтын энэ өдөр Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт сайхан байгальд амрангаа ажилчдынхаа сэтгэлзүйн боловсролд хөрөнгө оруулал...
08/04/2023

💛Амралтын энэ өдөр Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт сайхан байгальд амрангаа ажилчдынхаа сэтгэлзүйн боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа "Ангад Арвижих" авто замын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний хамт олонд сургалт явууллаа.

💛Сургалтанд ажилтнуудтайгаа хамтдаа суралцаж, санал бодлоо хуваалцаж, сэтгэл зүйн боловсролоо тэлсэн компанийн удирдлагуудад талархал илэрхийлье.

💛 Хамт олны үнэт зүйл "БИ" биш "БИД"

Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэр


#тодгэрэлтье💛

Залуу байжээ, Туранхай байжээ гэх мэт одоодоо сэтгэл дундуур байгааг илтгэх постууд...Та өөртөө сэтгэл дундуур бол таны ...
07/06/2022

Залуу байжээ, Туранхай байжээ гэх мэт одоодоо сэтгэл дундуур байгааг илтгэх постууд...

Та өөртөө сэтгэл дундуур бол таны эргэн тойрны хүмүүс сэтгэл дүүрэн байх боломжгүй.

Өөрийгөө ойлгодог, хүлээн зөвшөөрдөг хүмүүс өөртөө сэтгэл хангалуун байдаг,.. хэн нэгнээс хөөрхөн хэн нэгнээс туранхай бас залуухан байхын тулд бид төрөөгүй

Эзэндээ таалагддаг эрхтэн бүр аз жаргалтайгаар өөрсдийн үүргийг гүйцэтгэнэ 😊, бидний туулж буй нас бүр, биеийн хэлбэр, сэтгэл санааны байдлууд өөрийн гэсэн сайн тал, утга учир, ухааралтай байгаа 😇😇😇

Өөрийгөө хайрлаж байгаарай 💛💙💜

Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэр


Өнөөдөр үүлэрхэг, 12градусын дулаан байна.Та дулаан хувцаслаарай 😊
29/05/2022

Өнөөдөр үүлэрхэг, 12градусын дулаан байна.
Та дулаан хувцаслаарай 😊

📣📣📣 Танд зориулсан, хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээнд зориулсан эвент маань болоход 2 хоног үлдлээ. Та бүртгүүлж амжсан уу...
27/05/2022

📣📣📣 Танд зориулсан, хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээнд зориулсан эвент маань болоход 2 хоног үлдлээ.

Та бүртгүүлж амжсан уу?

Бүртгүүлэх холбоос: shorturl.at/bmpMY

Лавлах утас: 90100088

📣📣📣 Өдөрлөгийн сэтгэл зүйчдээ танилцуулж байна 1. "Хүүхдийн сэтгэл зүй" эцэг эхчүүдэд зориулсан сургалт - Сэтэл зүйч Д.М...
27/05/2022

📣📣📣 Өдөрлөгийн сэтгэл зүйчдээ танилцуулж байна

1. "Хүүхдийн сэтгэл зүй" эцэг эхчүүдэд зориулсан сургалт - Сэтэл зүйч Д.Мөнхдэлгэр

2. Сэтгэлийн дархлаа 8-12 настнуудын сургалт - Сэтэл зүйч А.Ундрах

3. Сэтгэлийн дархлаа 13-18 настнуудын сургалт - Сэтгэл зүйч Л.Жаргалсайхан

Сургалтын дараа 3 сэтгэл зүйч маань тус тусын асарт оролцогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

05.29 нд уулзацгаая 😊😊😊

26/05/2022

Та хүүхдийнхээ сэтгэл зүйн дархлааг хэрхэн дэмждэг вэ? 👶👦👧

Address

Хан-Уул дүүрэг
Sükhbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйн боловсрол үйлчилгээний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category