Зүүхэн Дотор Уламжлалтын Эмнэлэг

Зүүхэн Дотор Уламжлалтын Эмнэлэг Зүүхэн дотор, уламжлалт, шавар эмчилгээ, бариа заслын эмнэлэг

Та бүхэндээ ирж буй 2018 онд нь эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөж ЗҮҮХЭН эмнэлгийн...
30/12/2017

Та бүхэндээ ирж буй 2018 онд нь эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөж ЗҮҮХЭН эмнэлгийн хамт олноос мэндчилж байна. Шинэ оноо сайхан угтаарай

Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе ☺️
21/09/2017

Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе ☺️

04/09/2017

Шар будаагаар бөөрөө эмчлэх

Шар будааны ач тус ялангуяа бөөрний өвчлөлд хэрхэн хэрэглэх тухай ардын эмчилгээний анагаах увидаст аргын тухай зөвлөгөөнүүд

Жор 1.

Нэг аяга шар будааг бүлээн усаар угааж, 3 литрийн шилэнд хийнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Шилээ дулаан зүйлээр хучин ороогоод өрөөний хэвийн температурт байлгана. Дараачийн өдөр нь шилэн дэх усны гадаргуу дээр хөвсөн цагаан шингэн бий болно. Энэ нь л таны хэрэглэх эм бий болсон гэсэн үг.
Уг шингэнийг хүссэн үедээ, ямар ч хэмжээгээр хамаагүй ууна.
Шингэн дуусмагц шар будаан дээрээ дахин буцалсан ус нэмж, хандлана. Шар будааны амт амтагдахгүй, шингэний амт нь өөрчлөгдвөл дахин шинээр хандалж ууна.
Шар будаа нь бөөр, шээс боловсруулах эрхтэн тогтолцооны системийн үйл ажиллагаа, тухайлбал бөөр цэвэрлэх, бөөрний чулуу гаргах, эмэгтэйчүүдийн өвчин, цистит хөдөлснийг намжаах шидтэй хүнс юм.
Давсагны чулуутай үед онцгойлон ач тустай бөгөөд шар будааны ханд хэрэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа чулуу нь хайлж, элсжиж улмаар шээсээр хөөгдөн гардаг байна.

Жор 2.

Шар будааны ач тусаар нэгэн өвчтөн эдгэрсэн юм. Тэр өвчтөн нь ханиадны дараах хүндрэлээс улбаатай шээсний замын үрэвсэл болж, шээсээ гадагшлуулж чадахгүйд хүрсэн байжээ. Өвчтөн эмнэлэгт байхад биеийн байдал нь бүр доройтож, 2 хоног шээсээ гадагшлуулж чадаагүй, бөөр нь ажиллагаагүй болж бөөрний дутагдалд орж эхэлсэн байна. Ийм өвчтэй хүний бөөр нь ажиллахаа байж, гурваас илүү хоног бараг амьдардгүй учраас ойр дотныхон нь түүнтэй салах ёс хийж эхэлсэн байна.
Эмнэлэгт шөнө ирсэн нэгэн өвчтөн түүний аминд оржээ. Юу болсныг асууж мэдээд, нөхрөөсөө шар будаа яаралтай авчир гэж захижээ. Шөнө дөл, 3 цаг болж байсан хэдий ч, шар будааг хурдан авчирчээ.
Шар будааг хандлан хоолны халбагаар бөөр нь ажиллахаа байсан өвчтөндөө 10 минут тутам уулгаад, 8 цагийн дараа гэхэд шээс нь ялгарч, шээж эхэлсэн. Би өөрөө ч гайхсан! Одоо өөрийн практик эмчилгээнд бөөрний өвчлөлийн үед шар будаа хэрэглэхийг зөвлөдөг болсон.
Хагас аяга шар будааг сайтар угааж, литр ус нэмээд 7 мин буцалгана. Хэсэг хугацаанд хандалж байлгасны дараа ямар ч хязгаарлалтгүйгээр уух хэрэгтэй.
Шар будааг зутан (каша), шөлөнд мөн хэрэглэж болно. Шар будааг ийнхүү хэрэглэхэд илүүдэхгүй, хор болохгүй ба эмчилгээнд үнэхээр эерэг нөлөө үзүүлнэ.

Жор 3.

Бөөр, давсаг, шээсний замын эрхтэний үрэвслийн үед шар будаагаар эмчлэх
3 литрийн шилний тэн хагасаар шар будаа хийж, дээрээс нь дүүртэл нь буцалсан ус хийгээд, сайтар хутгаж дээрээс нь юмаар хучаад хонуулна. Шингэнийг нь ялган авч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өдрийн турш ууна.
Курс эмчилгээ нь долоо хоногийн турш байна.
Үлдсэн шар будаагаа хаялгүйгээр зутан (каша) хийж идэж болно. Шар будааны өтгөн шүүсийг өдөр бүр хэрэглэхдээ шинээр найруулж хэрэглэнэ.
Шар будаатай дараачийн жорын дагуу шээс боловсруулах эрхтэн тогтолцооны үрэвслийн үед мөн хэрэглэнэ.
Нэг аяга шар будааг сайтар ялгаж цэвэрлээд, хүйтэн усаар угаана.
Шар будаагаа 3 литрийн шилэнд хийгээд, 2 аяга буцалгасан бүлээн ус хийж, 3 минутын турш гараараа эрчимтэй хутгана (өндгийг хөөсөртөл хутгадаг шиг). Бий болсон цайвар шингэнийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ууна.

Жор 4.

Бөөр, циститийг шар будаа, эмийн ургамлаар эмчлэх ардын эмчилгээний арга.
2 хоолны халбага шар будааг угаана. Дээр нь 2 аяга буцалсан ус хийнэ. Гал дээр тавьж, будаагаа хутгаж, буцалгана. Буцалмагц, галаа унтраагаад 1 минут байлгасны дараа шүүж аваад дараах схемийн дагуу ууна.
Эхний өдөр- цаг тутам 1 хоолны халбагаар
2 өдөр- цаг тутам 3 хоолны халбагаар
3- 7 дахь өдрүүдэд- хоол идэхээсээ өмнө, өдөрт 3 удаа ½ аягаар ууна.
Шар будааны хандыг уухаас гадна шээс хөөдөг эмийн ургамал мөн хэрэглэнэ.
Шээс хөөх ургамал нь аньс, цангис, нохойн хошуу г.м.
1 хоолны халбага алирсны навчин дээр (брусника-алирс-аньс) 1 аяга буцалсан ус хийж, таглаад 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрсний дараа нь шүүж аваад, шингэнийг нь өдрийн турш бага багаар ууна.

Жор 5.

Шар будаа, цангис жимсээр бөөрөө цэвэрлэх. ( cranberry ).
Энэхүү арга нь бөөр цэвэрлэхээс гадна, өндөр даралтыг бууруулж, ясны эд эсийг бэхжүүлдэг байна.
Шар будааг үрсжүүлж ургуулна, ингэхийн тулд шар будаан дээр ус хийж, дээр нь марлиар хучиж нахиалтал нь хэд хоног хүлээх хэрэгтэй. Соёолсон үрийг угааж, хатаана. Ямар нэгэн хольц нэмэлгүйгээр энгийн каша шиг буцалгаж болгоно.
Энэхүү шар будааны зутанг цангис жимстэй хольж, өөр ямар ч хольцгүйгээр-масло, давс, элсэн чихэргүйгээр иднэ. Ийм хоол нь таны бөөрөнд таатай амралтыг мэдрүүлнэ. Та ийнхүү хэрэглэснээр бөөрөө цэвэрлэхийн хажуугаар бөөрний доторх элс, салст, бохирдол, үрэвслээс салах ба шээсний замын эд эрхтэн, бөөрний эд эсийг сэргээх гайхалтай үр дүнд хүрэх болно.

03/09/2017
Zvvhen emnelgiin Suvilagch Ch.Tsetsegmaa tanid Olon ulsiin suvilagch nariin erhiig hamgaalah odriig tohiolduulan Arhanga...
07/05/2017

Zvvhen emnelgiin Suvilagch Ch.Tsetsegmaa tanid Olon ulsiin suvilagch nariin erhiig hamgaalah odriig tohiolduulan Arhangai aimgiin Zasag Dargiin Juuh bichgeer shagnagdsan tul bayar hvrgej tsaashdiin ajil amidrald n hamgiin sain saihan bvhniig hvsen yruuy.

https://www.facebook.com/orgilmaa.bold/posts/1331694286918285
05/05/2017

https://www.facebook.com/orgilmaa.bold/posts/1331694286918285

-Судалгаагаар газар зүйн бүсийн хувьд Зүүн Ази буюу Солонгос, Япон, Төв Азид Монгол, Казахстан, Киргизстан, Латин Америк, Төв Америкийн улсуудад хавдрын өвчлөл өндөртэй.

Address

Архангай
Tsetserleg

Telephone

+97699058988

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зүүхэн Дотор Уламжлалтын Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category