Psych Slam

Psych Slam “ Love is a state of temporary psychosis ” - Sigmund Freud

📍Psych Slam📍клубээс зохион байгуулсан “Сэтгэл зүйн өдөрлөг” маань 2025.09.30ны өдөр амжилттай болж өндөрллөө🎉🌸ЗОРИЛГО: С...
01/10/2025

📍Psych Slam📍клубээс зохион байгуулсан “Сэтгэл зүйн өдөрлөг” маань 2025.09.30ны өдөр амжилттай болж өндөрллөө🎉🌸

ЗОРИЛГО: Сэтгэл судлаач мэргэжлийн онцлог, давуу талыг олон нийтэд таниулан, оюутнуудын онолын мэдлэг, практик ур чадварыг түгээн дэлгэрүүлж, сурагчдад өөрийгөө хайрлах, бусдыг ойлгож хүндлэх сэтгэл зүйн орчин бүрдүүлэн, тэдний харилцаа, хамтач байдлыг дэмжих замаар хамт олны ажилд идэвхтэй оролцох хандлагыг төлөвшүүлэх, мөн сэтгэл зүйч мэргэжилтнүүдийн дунд мэргэжлийн ёс зүйг түгээхэд оршино. Бид уг зорилгынхоо хүрээнд
✅ Бүлгийн тренинг, ярилцлага халуун дулаан орчин цай амттангын хамт
✅Хувь хүний түгшүүрийг тодорхойлох тест
✅Эрүүл амьдралын хэв маягийг тодорхойлох тестийг авж бяцхан зөвөлгөө мэдээллийг гарын лавлагаатайгаа хамт өглөө
✅Клубын элсэлт амжилттай авагдсан.
✅Сэтгэл судлалын ангийн оюутнуудын ашигладаг номнуудын танилцуулга үүнд бид хичээлд хэрэглэгддэг номнуудынхаа талаар бяцхан ярилцлага мэдлэгийг өгсөн.
✅Эрдэмтний буланд маань намтар алдартай үг,эшлэлийг соён гэгээрүүлэх байдлаар хүрэлцэн ирсэн оюутнууддаа тайлбарлан ярилцсан юм.
✅сэтгэл зүйн байдлыг материаллаг эд зүйлстэй адитгах булан хүн сэтгэл зүйгээ өвдхийг тайтгарахыг мэддэгч эд зүйл байсан бол яг юу байх байсан бэ гэдгийг харуулхыг зорилоо
✅ Бүтээлүүдийн хувьд тархины бүтэц үүрэг, Ой тогтоолт болон сэтгэхүйг дэмжсэн тоглоом, Үнэрлэх сэрлийг сорих дасгал , мөн эрдэмтдийн онол,туршилтын картууд, ханын сонин зэргээр бүтээлийн хэсгээ баяжууллаа.
Үйл ажиллагаанд оролцсон оюутнууддаа маш их баярлалаа та бүхний минь өөрийгөө болон бусдыгаа хайрлах,ойлгох , хүндлэх шинэ асуултыг чиглүүлсэн гэж найдаж байна.🥰🌸

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе🥰 Бидний ажил тодорхой асуудлын улмаас хойшлох болсон гэдгийг үү...
22/09/2025

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе🥰 Бидний ажил тодорхой асуудлын улмаас хойшлох болсон гэдгийг үүгээр мэдэгдэе🥲 Харин хэзээ зохиох вэ гэж үү? 2025оны 9 сарын30ны өдөр буюу дараа долоо хоногийн 2дахь өдөр 12 цагтаа зохиохоор боллоо☺️ мөн та бүхнээсээ уучлал хүсэж байна😊 шинэ 10н сарыг эерэг дулаахан мэдрэмжээр угтацгаая 🫂 бид бүхнийг хүлээж өгөөрэй🥰🤍

📍2025-2026 оны хичээлийн жилд МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль, Боловсрол судлалын тэнхимийн  сэтгэл судлал...
01/09/2025

📍2025-2026 оны хичээлийн жилд МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль, Боловсрол судлалын тэнхимийн сэтгэл судлалын хөтөлбөрт 60 гаруй оюутан элсэж I курсийн 2 бүлэг бүрдсэн бөгөөд сургуулийн нээлтийн дараа I-IV курсийн оюутнууд маань уулзаж бие биетэйгээ танилцан сургууль, тэнхим, мэргэжлийн онцлог, цаашид хийх үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээллээ солилцлоо🥰 Энэхүү мэргэжлийг сонгосон дүү нартаа хичээл, урлаг,спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе🫂 Амжилт🎉

2025.09.01

31/08/2025
Сайн байцгаана уу? Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.🎓 Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж оюутнуудын эзэмших...
25/08/2025

Сайн байцгаана уу? Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
🎓 Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж оюутнуудын эзэмших ёстой 10 чадвар 🧠
Сэтгэл судлалын чиглэлээр суралцаж байгаа бол зөвхөн онолын мэдлэг хангалтгүй. Ирээдүйн сэтгэл судлаач та хүмүүст жинхэнэ утгаар нь туслахын тулд дараах чадваруудыг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй!
🧩 Та доорх чадваруудаас аль чадвараа хамгийн их хөгжүүлж байгаа вэ? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй! 👇
#СэтгэлСудлал #Оюутан #ЧадварХөгжүүлэлт #МэргэжлийнӨсөлт

МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль намрын элсэлтээ авсаар байна. Элсэн суралцах сонирхолтой залуус та бүхнийг...
06/07/2025

МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль намрын элсэлтээ авсаар байна. Элсэн суралцах сонирхолтой залуус та бүхнийг урьж байна. Манай сургуулийн онцлог давуу тал нь:
1. Орон нутгийн оюутнуудыг татах, олон улс болон бүс нутагт өрсөлдөх боломжтой хөтөлбөрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
2. Салбар сургуулийн элсэлт тогтмол өсөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд элсэлт 80%-аар давсан үзүүлэлттэй байгаа.
3. Орон нутгийн тэтгэлэг болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.
4. Сэтгэл судлал, Нийгмийн ажил, Түүх нийгмийн багшийн ангиудын шинэ элсэлт.
5. Дадлагын бааз болон сайн дурын ажилд идэвхтэй хамрагдах боломжтой.
6. Оюутнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн клубүүдэд хамрагдаж хөгжих боломжтой.
Та бүхнийг манай сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл пэйж хуудсаар зочилж дараах дугаараар холбоо бариарай.
Холбоо барих утас: 99344448, 89487948, 88700694

14/06/2025
МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн сэтгэл судлалын анхны төгсөгчдийн /2021-2025 оны төгсөгчид / санаачлагаа...
09/06/2025

МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн сэтгэл судлалын анхны төгсөгчдийн /2021-2025 оны төгсөгчид / санаачлагаар "Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө"-г тохижуулав. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сургуульдаа үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийсэн та бүхэндээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

08/06/2025

Address

Tsetserleg

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Psych Slam posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram