01/05/2026
👱♀️ CA-125 шинжилгээ гэж юу вэ?
CA-125 бол өндгөвчний хавдрын үед цусанд их хэмжээгээр ялгардаг уураг. Энэ уургийг хэмжих замаар эмч нар хавдрын эрсдэлийг үнэлж, эмчилгээний явцыг хянахад ашигладаг.
Гэхдээ CA-125 нь зөвхөн хорт хавдрыг илтгэдэг шинжилгээ биш бөгөөд олон янзын нөхцөлд нэмэгдэж болдог үзүүлэлт юм.
Өндөр гарах боломжтой шалтгаанууд:
• Сарын тэмдгийн үе
• Умайн салстын ургалт (эндометриоз)
• Аарцгийн үрэвсэл
• Жирэмсний эхний үе
• Өндгөвчний хоргүй уйланхай
• Хэвлийн гялтангийн үрэвсэл
• Овуляци (өндгөн эс гадагшлах үе)
❓❓ Хэзээ энэ шинжилгээг өгдөг вэ?❓❓❓
Өндгөвчний хавдрын сэжигтэй үед
Хавдрын эмчилгээний дараах хяналт
Зарим тохиолдолд умайн болон бусад эмэгтэйчүүдийн өвчний үед
❗️❗️❗️ Анхаарах зүйлс
CA-125 өндөр гарлаа = шууд хавдартай гэсэн үг биш.
Жирэмсний үед, эндометриоз, үрэвсэл зэрэг бусад шалтгаанаар ч өндөр гарч болно.
Хамгийн чухал нь:
CA-125-ийг дангаар нь биш
Хэт авиан шинжилгээ
Шинж тэмдэг
Нас, удамшлын түүх зэргийг хамтад нь үнэлж байж дүгнэдэг.
Үр дүнг зөвхөн эмчийн үнэлгээгээр дүгнэнэ.
ДАВУУ ТАЛ
- Эрт үед илрүүлэх боломжтой туслах арга
- Эмчилгээний явцыг хянах
-Хавдар дахих эсэхийг эрт мэдэх
Эмэгтэйчүүдийн тогтмол үзлэгийн нэг хэсэг болгон хийлгэх нь эрүүл мэндэд маш чухал.
☎️ Цаг авах утас: 75059197
Хаяг : Архангай аймаг Тана-Арцат эмнэлэг