14/03/2025
ЭМГЭНЭЛ
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч Жигжив овогтой Хүчитбаатар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хангамж үйлчилгээний тасгийн жолооч Бямбаа овогтой Энхболд нар нь 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хүний амь насыг аврахын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгсөж Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй ажлын хамт олон, гэр бүл, төрөл төрөгсөд найз нөхдөд хүнд гарз тохиолоо.
Мөн тээврийн хэрэгсэлд хамт зорчиж яваад таалал төгссөн иргэдийн гэр бүл, үр хүүхэд, ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.🙏🙏🙏
Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон