SURYA ballet & yoga

SURYA ballet & yoga Иогийн хувцас, хэрэглэл
Энергийн лаа, давсан урлал
Дархлаа дэмжих бүтээгдэхүүн

🥰" ХҮҮХДИЙН ИОГ" шинэ ангиа нээж бүртгэлээ авч эхэллээ.🧘‍♂️🧘‍♀️Хүүхдээ иогаар хичээллүүлсэнээр гарах үр дүн, ашиг тус нь...
15/09/2023

🥰" ХҮҮХДИЙН ИОГ" шинэ ангиа нээж бүртгэлээ авч эхэллээ.🧘‍♂️🧘‍♀️

Хүүхдээ иогаар хичээллүүлсэнээр
гарах үр дүн, ашиг тус нь:
🌞Анхаарал төвлөрөл сайжирна
🌞Шилжилтийн насны стресс багасна
🌞Бие бялдарын хөгжил өв тэгш болно
🌞Нуруу болон хүзүүний бөгтөр засагдана
🌞Өсөлтөд нөлөөлж, сунгалт сайжирснаар өндөр болно
🌞Эерэг хандлага нэмэгдэнэ
🌞Нойрны чанар сайжирна
🌞Оюун бодол, сэтгэл санаа тогтуун тайван болно
🌞Цагаа зөв зарцуулж, ухаалаг төхөөрөмжөөс тодорхой хугацаанд холдох эерэг талтай гэх мэт дурдаад байвал сайн талууд маш их 🥰

🧘‍♀️🧘‍♂️Хүүхдийн иогийн анги маань 2023.09.23-нд эхлэнэ.
Хамрагдах хүүхдийн нас: 6-13 насны Цөөн хүүхэд бүртгэж авах тул амжиж бүртгүүлээрэй.

🕉Хичээл
Бямба, Ням гаригуудад
⏰️ 11:00-12:00 цаг

💯Төлбөр: 60’000₮

Бүртгэлийг баталгаажуулах данс:
Хас банк: 5004142254 Б.Энхжихбаяр, гүйлгээний утганд хүүхдийн нэр, утас, бичнэ.

Хаяг:
🏢Цэций хороолол 3-р байр
☎️ 88055513

 #1   #зөвлөгөө Судлаачид өглөөний хоол иддэг хүмүүс болон өглөө юм идэлгүй гардаг хүмүүсийг харьцуулж үзээд, өглөө хоол...
29/11/2019

#1 #зөвлөгөө Судлаачид өглөөний хоол иддэг хүмүүс болон өглөө юм идэлгүй гардаг хүмүүсийг харьцуулж үзээд, өглөө хоолоо идээд ажилдаа гардаг хүмүүс таргалах магадлал харьцангуй бага байгааг баталжээ. Судалгаанд 350 насанд хүрэгчид хамрагдсан бөгөөд өдөр бүр өглөөний хоол иддэг хүмүүс өдөр тутмын хуваарьтаа өглөөний хоол оруулаагүй хүмүүсээс нарийн бэлхүүс, бага жинтэй байсан аж. Өглөө хоол идэж гараагүй тохиолдолд өдрийн цагаар хэт их идэж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг алдагдуулж, таргалалтыг дэмжиж эхэлдэг

👉Энд, одоо цагтаа байхад асар их эрчим хуримтлагддаг. 👉Өнгөрсөн, ирээдүй рүү савчихгүй тогтсон цагт энерги чиний сэтгэли...
07/11/2019

👉Энд, одоо цагтаа байхад асар их эрчим хуримтлагддаг.
👉Өнгөрсөн, ирээдүй рүү савчихгүй тогтсон цагт энерги чиний сэтгэлийг хайлуулж эхэлнэ. 👉Энерги бол гал дөл, илч дулаан. Хүсэл шуналын эрхээр чи түүнийг хурааж чадалгүй алддаг.
👉Ийш, тийш савчсанаас болж энд тэндгүй цоорхой үүсдэг.
👉Зүгээр сууж чаддаггүй, тайван байж болдоггүй энэ амьдрал чинь чамайг шүүр шанага шиг болгож орхисон.
👉Энэ агшиндаа л байвал бүх цоорхой чинь аньж, энергийн галт мандалд сэтгэлийн мөс хайлна.

Plank буюу Банз байрлал Энэ дасгалыг хийснээр бие бүхэлдээ чангардаг. Хажуугаас харахад яг л банз шиг шулуун байна. Гары...
12/09/2019

Plank буюу Банз байрлал
Энэ дасгалыг хийснээр бие бүхэлдээ чангардаг. Хажуугаас харахад яг л банз шиг шулуун байна. Гарын шуу мөрний харалдаа доор байна. Гар, хэвлий, нурууны булчинг чангална.
Мөн зурган дээр харуулсан булчингууд ажиллагаанд ордог.

Иог гэж юу вэ? Иог бол биеийн байрлал, ухааралтай амьсгал ба бясалгалын тусламжтайгаар бие, сэтгэл, сүнсийг холбох эртни...
16/08/2019

Иог гэж юу вэ?
Иог бол биеийн байрлал, ухааралтай амьсгал ба бясалгалын тусламжтайгаар бие, сэтгэл, сүнсийг холбох эртний мэдлэг юм.Сэтгэлийг энгийн ба амар амгалан байлгаж, будлиан хямралаас ангижруулах нь иогийн нэн тэргүүний зорилго юм. Амирлангуй энэхүү мэдрэмжийг иогийн асана ба пранаяма хийснээр мэдрэнэ.
Иогийн давуу тал.
Яс булчинд ачаалал өгдөг дасгал хөдөлгөөний бусад хэлбэрүүдтэй харьцуулахад иог нь биеийг аажим залуужуулна. Биеийг нөхөн сэргээх замаар орчин цагийн өндөр хурдтай нийгмээс улбаатай сөрөг нөлөөллийг арилгана. Иогийн дасгал нь хүнд өөрт байдаг итгэл найдвар ба өөдрөг сэтгэлийг сэргээнэ. Иог нь туйлын эрүүл мэнд болон оюуны сэтгэл ханамжид хүрэх зам дахь бүх саад тотгорыг даван туулахад тус нэмэр болно. Иог бол хүнийг дахин төрүүлэх увдис.
Хэн иог хйиж болох вэ?
Иогийг хүн бүхэн хийж чадна. Иогоор хичээллэхийн тулд бие бялдрын хөгжлийн хувьд төгс хөгжсөн байх шаардлагагүй.

Хүүхэд иогийн дасгалыг хийж сурснаар амьсгал болон биеэ зөв удирдаж, төвлөрөх чадвар нь илүү сайжирсанаар өөр өөрсдийн н...
15/08/2019

Хүүхэд иогийн дасгалыг хийж сурснаар амьсгал болон биеэ зөв удирдаж, төвлөрөх чадвар нь илүү сайжирсанаар өөр өөрсдийн насанд бий болдог стресс бухимдал, шийдвэрлэж чадахгүй асуудлуудаа өөрсдийн дотоод хүчээр ухаалгаар, зөвөөр шийдвэрлэхэд, аливааг эерэгээр хардаг болоход, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай нэгэн байхад, өөрийгөө болон бусдыг чин сэтгэлээсээ хайрлахад суралцдаг нь маш том давуу тал. Үүнээс гадна:
-Биеийн өсөлт хөгжил сайжирна
-Айдас түгшүүр, уур, бухимдал гэх мэт таагүй сэтгэлийн хөдөлгөөнөө даван гарна
-Анхаарал төвлөрөх, ой тогтоох чадвар нэмэгдэнэ
-Баяр хөөр, бүтээлч байдал, сайн сайхан мэдрэмж олширно
-Багаараа ажиллах, хамтдаа хүндрэлийг даван туулахад суралцана
-Өдөр тутмын асуудал бэрхшээл, хүндрэлийг давах туулах чадвартай өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөнө
-Амьсгал, йог, бясалгалын ач холбогдлыг танин мэднэ
- Хувийн шинж чанараа товойлгон хөгжүүлнэ
-Амьсгалын замын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ
-Биеийн дархлаа сайжирна

05/03/2019

Address

Цэций хороолол 3-р байр
Tsogttsetsiï
14200

Telephone

+97688055513

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SURYA ballet & yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category