19/05/2026
“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж байна. Энэхүү хууль нь эх хүний нийгэмд оруулж буй үнэт хувь нэмэр, гэр бүлийн үнэт зүйл, хүн амын өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Иймд хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа зарим зохицуулалтыг илүү тодорхой, нарийвчилсан байдлаар тусгах шаардлагатай байна. Тухайлбал, урамшуулал олгох шалгуур, нөхцөл, хамрагдах хүрээ, хэрэгжүүлэх байгууллагын эрх, үүрэг, санхүүжилтийн эх үүсвэр болон хэрэгжилтэд тавих хяналтын асуудлыг нэг мөр ойлгомжтой тусгаж өгөх нь зүйтэй.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
2026.05.19 Мягмар гариг