26/04/2026
🌍 Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр – 4 дүгээр сарын 25
🦟 Хумхаа өвчин нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт өгдөг, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.
🌐 Дэлхийн нийт хүн амын тал хувь нь хумхаа өвчний дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдарч байгаа ба уг өвчний улмаас минут тутамд 1 нас баралт бүртгэгддэг байна.
✅ Хумхаа нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд:
✔️ Гэрийн хаалга, цонхонд тор хийх, орондоо шумуулын тор татах
✔️ Шумуул үргээх тос, цацлага хэрэглэх
✔️ Гэр орчны ойр орчимд тогтсон ус, ил задгай усан сан байлгахгүй байх.